Сэлэнгэ аймгийн харьяат 21 настай Б.Одончимэг гэх эмэгтэйн таван сартай охин алга болсон хэргийг УМБГ-т шалгаж байгаад өнгөрсөн сард түр хугацаагаар түдгэлзүүлсэн юм. Тэгвэл уг хэргийг саяхнаас Улсын ерөнхий прокурорын даалгавраар сэргээн шалгаж эхэллээ. Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоноос охиных нь биеэр хордлого туураад байхаар нь эмчид үзүүлэх гэж өнгөрсөн тавдугаар сарын 24-ний өдрийн 06.00 цагийн вагоноор нийслэл Б.Одончимэг ирсэн аж.
Тэрбээр охиноо эмчид үзүүлээд буцахдаа 35-40 орчим настай танихгүй эмэгтэйд таван сартай хүүхдээ өгөөд дэлгүүр ороод ирэх хооронд нь үл таних эмэгтэй хүүхдийг аваад сураггүй алга болсон гэх мэдээллийг цагдаагийнханд өгсөн юм.
Уг мэдээллийн дагуу таван сартай охиныг хулгайлсан эмэгтэйг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн эрэн сурвалж байгаад хэргийг УМБГ болон Эрүүгийн цагдаагийн газарт татаж шалгаж байгаад түдгэлзүүлсэн билээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.