antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2013 4 comments

Сэжигтэн этгээдийн хэд хэдэн хавирга нь хугарсан ч нуугаад өнгөрөхийг санаархсан бололтой, хорих ангийнхан

нийтлэсэн Admin

mooodunӨнгөрсөн жилийн тавдугаар сард “Моодун” фильм-группийн захирал Г.Бадамрагчааг төрийн эсрэг гэмт хэрэг хийх гэж байсан хэмээн Тагнуулын ерөнхий газраас баривчилсан. Энэ хэрэгтэй холбоотой түүний ойр байсан хэд хэдэн хүнийг гадуур байцааж эхэлсэн.

Түүнийг ийн төрийн эсрэг гэмт хэрэг хийх гэж байсан гэх учир нь Г.Бадамрагчаагийн шинэ уран бүтээлтэй холбоотой байсан юм. Тодруулбал, түүнийг хийхээр бэлтгэж буй уран бүтээлд оролцон тоглох хүмүүсийн орлон тоглогчдыг бэлтгэх зорилгоор  агуулахад бэлтгэл хийдэг байжээ. Үүнийг нь төрийн эсрэг гэмт хэрэг  хийх гэж байсан хэмээн үзсэн байна.

Гэхдээ Г.Бадамрагчааг баривчилсны дараа түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгтэй  холбоотойгоор баривчилсан хэмээн үзэж байсан юм. Учир нь Н.Энхбаярыг дөрөвдүгээр сард хар багтай хүмүүс гэрт нь байхад нь баривчилсан бөгөөд Г.Бадамрагчааг ч мөн ийм маягаар баривчилсан юм. Гэхдээ энэ нь нэг их газар авалгүй намжиж, түүний хэргийг тусгаарлан шалгаж, Н.Энхбаярын хэрэгт ямар ч хамааралгүй гэгдэх болсон. Гэтэл энэ хэргийн талаар дахин яригдах болсон байна.

Учир нь түүний хэргийг шалгах явцад Н.Энхбаяртай холбоотой гэгдэх зүйл дахин гарч ирсэн тухай эх сурвалж хэллээ. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг авах үйл ажиллагаанд Н.Энхбаяртай уулзаж, тусламж авсан, Төрийн ордны бүтэц зохион байгуулалттай танилцахад нь Н.Энхбаярыг тусалсан гэж үзсэн байна.

Харин сүүлийн үед үүсээд буй хамгийн том асуудал нь төрийн эсрэг гэгдэх энэ хэрэгт холбогдсон хүмүүстэй хууль хяналтын байгууллагынхан зүй бус харьцаж байсан явдал аж. Анх төрийн эсрэг гэмт хэргийг санаачлан зохион байгуулагч гэгдэж байсан Г.Бадамрагчааг баривчилсны дараа түүнийг элдэв бусаар доромжилж, зодож байжээ. Энэ тухай түүний ойр дотны хүмүүс ярьж байсан.

Гэтэл түүний энэ хэрэгтэй холбоотой хэмээн баривчлагдсан Р.Цэнгэлийг түүнээс ч илүү нөхцөл байдалд байлгасан талаар эх сурвалж хэллээ. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон гэдэг. Гэхдээ түүнийг Цагдан хорих 461 дүгээр анги бус яргаллаараа алдартай Төв аймагт байрлах хорих ангид байлгасан аж.

Энэ хорих ангид хүчээр хэрэг хүлээлгэх гэсэн эсвэл онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг байлгадаг байна. Тиймдээ ч Төв аймгийн хорихоос гарч ирсэн хүнд урт наслах боломж байдаггүй ч гэж ярьдаг аж. Р.Цэнгэл энэ хугацаанд их дарамтад байсан учир хуурай өлсгөлөн зарлаж эхэлсэн байна. Үүнийхээ хүчинд эрүүл мэндээрээ дэнчин тавьж батлан даалтад гарчээ.

Тухайн үед Р.Цэнгэлийг өлсгөлөн зарласны улмаас бие нь муудаж батлан даалтад гарсан гэх боловч үүнд бас өөр нууц байгаа бололтой. Тодруулбал, Р.Цэнгэл хорихоос суллагдсаны дараа сувилалд хэвтэж биеэ тэнхрүүлсэн байна.  Улмаар нарийвчилсан шижилгээ өгч эмнэлэгт хэвтэхээр болжээ.

Гэтэл түүний хэд хэдэн хавирга нь хугарсан зэрэг нэлээд гэмтэл илэрчээ. Хамгийн гол нь Р.Цэнгэлийг хорихоос гарах үед 461 дүгээр ангийн эмнэлгээс гаргаж өгсөн дүгнэлтэд ямар нэгэн өвчин зовиур байхгүй гэсэн бичиг хийж өгчээ. Ямар учраас түүний хавирга хугарсан болоод бусад гэмтлийг нь бичсэнгүй вэ.

Магадгүй тэнд Р.Цэнгэлийг хэргийг нь хүлээлгэхийн тулд зодож дарамталж байсныг нуух гэж байсан байх. Хэрвээ үгүй бол энэ хүний бие нь ийм байсан гээд бүгдийг нь гаргаж өгөх л ёстой байлаа. Гэтэл ийм зүйл байсангүй, эрүүл мэндийнх нь талаархи дүгнэлтийг буруу бичиж өгсөн байна.

Манай хууль хяналтын байгууллагынхны том дутагдал нь хэргийн учрыг бүрэн ололгүй шоронд хийчихээд хэрэг хийсэн гэдгийг нь хүчээр ч болов хүлээлгэх гэж үздэг гэх яриа үүнийг баталж байна. Гэтэл хийгээгүй хэргийнхээ улмаас хэдэн хүн эрүүл мэндээрээ хохирч торны цаана сууж, нэр төр, амьдралаа алдаж муу нэр зүүж байгааг мэдэхгүй.

Тэд хүнийг хилсээр суулгасан ч эргээд уучлалт гуйдаггүй. Энэ бол Монгол Улсын хууль хяналтынхны бичигдээгүй хууль гэхэд болно. Р.Цэнгэлийн хувьд ч мөн ийм зүйл болж байх шиг байна.

Ер нь төрийн эрхийг авах гэж байсан, төрийн эсрэг гэмт хэрэг гэх энэ хэрэгт хэчнээн залууг сургаж, бэлдэж байсан гэхээс өөр ямар нэгэн баримт хавтаст хэрэгт байдаггүй байна. Тиймдээ ч энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийг батлан даалтад гаргаж байгаа байх гэж зарим албаны хүмүүс хэлж байсан.

Р.Цэнгэлийн хувьд Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуунаас гаралтай Ролмаажидийн Цэнгэл гэдэг энэ хүн БНХАУ-д сайн боловсрол олж, гайгүй ажил төрөл эрхэлж, Монгол Хятадын хооронд наймаа бизнес ч хийж яваад, монгол бүсгүйтэй танилцан дотносч, Монгол Улсад амьдрах хүсэлтэй болжээ.

Бүсгүйн ар гэрийнхэн дургүйцсэнээс болж ханилан амьдрах нь бүтээгүй ч, 1994 оноос Монгол Улсад байнга оршин суусаар иржээ. МУИС-д түүхчийн мэргэжлээр суралцаж, улмаар түүхийн ухааны доктор болсон, орчуулагчийн ажил хийдэг байсан аж.

Гэхдээ 1995 онд Р.Цэнгэлийг залилангийн хэрэгт сэжиглэж хоёр сар хориод, хэрэгсэхгүй болгож, суллаж байсан аж. Мөн өөр хүн нэрийг ашиглаж, хуурамч бичиг баримт үйлдэн бараа оруулж ирэхэд нь дахин сэжиглтнээр татан хорьж, жинхэнэ гэм буруутныг тодруулсан хэдий ч, Р.Цэнгэлд тэнсэн өгч байсан байна.

Гэхдээ энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад удаж байгаа юм байна. Р.Цэнгэл гэх хүнийг өмөөрч нэг тал руу туйлширах гэсэнгүй.

Хамгийн гол нь ямар ч хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, сэжигтэнг саатуулахдаа зүй ёсоор нь харьцаж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаасай, хүний эрхэнд бүү халдаасай  гэдгийг л хууль хяналтынханд хэлмээр санагдав.

Г.Мянган

Эх сурвалж:

Албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (July 30, 2013 10:45:37 am )

    bas l neg uruusun dugui ni baihdaa ene Г.Мянган

  • Г.МЯНГАН (July 30, 2013 3:10:39 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • διαχείριση πολυκατοικίας (September 08, 2013 6:30:05 am )

    67941 301941I entirely agree! I came more than from google and am seeking to subscribe. Exactly where is your RSS feed? 224312

antalya rent a car