2013 оны 07 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.