Монголын хамгийн урт хөлтэй загвар өмсөгч, топ модель Г.Уранцэцэг буюу Урнаа сүүлийн үед нам гүмхэн ажлаа хийх болсон. Тэрбээр БНСУ-д нүүрний иж бүрэн гоо сайхны мэс засал хийлгэж, дүр төрхөө өөрчилсөн. Өмнө нь хурц ширүүн дүр төрхтэй байсан бол түүний шинэ дүр төрх нь эелдэг зөөлөн болж өөрчлөгдсөн билээ. Өмнө нь тэрээр хамгийн урт хөлтэй модель гэгддэг байсан бол өдгөө хоёр зүйлээрээ рекорд тогтоогоод байгаа гэгддэг. Хурц ширүүн төрхтэй топ модель бүсгүй нэгэн удаа таны сул тал юу вэ гэхэд “Цаг барьдаггүй, мөн заримдаа уураа барьж дийлдэггүй” гэсэн байдаг.
Мөн автобусны таазанд тулж ард түмэнтэйгээ зорчсон топ модель бүсгүй найз нөхөдтэйгээ уулзахаараа нийгмийн асуудал гэхээсээ илүү замын түгжрэлийн тухай бухимдан ярилцдаг гэнэ лээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (July 29, 2013 3:44:54 pm )
gants ****chaad neg Mashin avch ogmoor yum bndaa!
1 Comment