antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 26, 2013 1 comment

Бизнесмений алдааг ТӨР үүрдэг муу жишиг тогтох вий

нийтлэсэн Admin

20130606_hadgalamj“Хадгаламж” банкийг татан буулгаж, сайн активийг (хөрөнгө) нь Төрийн банкинд шилжүүлсэн нь санхүүгийн салбарт томоохон дуулиан тарилаа. Монголын тав дахь том зээлдүүлэгч “Хадгаламж”-ийг ийн нэгтгэснээр төр хоёрхон хоногийн дотор 1.5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, салбартаа дөрөвд үгээрт эрэмбэлэгдэх банкны эзэн болов. Зах зээлийнхээ зарчмаар яваа санх үүгийн салбарт төр хэдэнтээ гараа шургуулж байсан ч энэ удаад арилжааны банкуудтай өрсөлд өх хэмжээний “том гартай” болж чадлаа. Ийнхүү Төрийн банкны хүчийг зузаатгаж байгаа нь өөр ямар нэг санаа сэдэл агуулсан байж мэдэх талтай. Төвбанкны хэдэн зуун мянгаар тоологдох хадгаламж эзэмшигч, харилцагчдын хөрөнгийг хамгаалах гэсэн төрийн үүргийг нь үгүйсгэх гэсэнг үй. Гэвч төр банкны салбарт түрэн орж ирж байгаагаа өөр арга замг үй гэх үгээр халхлаад л үлдэх гэж үү. “Хадгаламж” банк татан буулгах болтол тартагтаа туулаагүй байсныг эзэн асан Ш.Батхүү мэдэгдсэн.

Түүний хэлснээр “Хадгаламж” банк өөрийн хөр өнгийн дутагдалд орсноос өөр өөр ямар нэгэн санхүүгийн хүндрэлд ороог үй байсан гэнэ. Тус банк 300 тэрбум төгрөгийн бэлэн хөрөнгөтэйгээр Төрийн банкинд шилжсэн нь төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа алдаагүй байсныг харуулж буй юм. Монголбанкны Хяналт, шалгалтын газрынхан “Хадгаламж” банкны толгой компани “Жаст” групп нь бусад охин компанидаа 160 тэрбум төгрөгийн зээл өгч буцаан төлөхгүй байгаа нь татан буулгах шалтгаан болсон гэж тайлбарласан. Харин “Жаст” группийн ерөнхийл өгч “Олон овоот” компанийн 60 тэрбум төгрөгийн ужиг болсон зээлээс бусад нь хэвийн байсан гэж мэдэгдээд байгаа. “Арьсаа хамгаалсан” аль аль талынх нь зөр үүтэй байр суурийг ард түмэн ялгаж мэдэхгүй. Тус банкинд 194 тэрбум төгрөгийн хөрөнгө нэмж оруулсан бол өөрийн хөрөнгийн шалгуураа хангаад үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх байсан байж болно. Ш.Батхүү ч “Төлөвлөж байснаараа банкныхаа 45 хувийг худалдчихсан бол ямар ч асуудал үүсэхг үй байлаа” гэж хэлсэн нь олон жил бизнесийн салбарт ажиллаж, эрсдэлтэй нүүр тулж явсных нь хувьд үнэмшиж болохоор. Банкныхаа өөрийн хөрөнгийг зузаалж чадахаарг үй болсон “Жаст”-ынхан “Хадгаламж” банкинд гадаадын хөрөнгө оруулалт татах гэсэн оролдлогууд хийсэн гэдэг.

Монголд хэд хэдэн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг Хонконгийн бизнесменүүдийг банкны салбартаа хөл тавихыг Төвбанкныхан зөвшөөрөөгүй гэнэ лээ. Зарим эх сурвалжийн өгч буй мэдээллээр үүний дараа “Жаст” групп “Хадгаламж” банкны 45 хувийг худалдахаар “Оюуны Ундраа” компанитай хэлэлцээрт орсон гэнэ. Тохиролцоонд хүрсэн боловч Монголбанкны шалгуурыг “Оюуны Ундраа” компани бас л хангааг үй аж.

Өмнө нь “Хадгаламж” банкинд “Алтжин” групп хөрөнгө оруулах гэж оролдсон. Бас л Монголбанкны өндөр босгыг даваагүй. “Алтжин”-ыхан дангаараа Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын банк байгуулах гэж хөөцөлдс өн боловч бас л эрх өгөөг үй. “Ажнай” корпорац банк байгуулах хүсэлт гаргаад бас бүтээгүй гэж ярьдаг. Нэмэлт хөрөнгө оруулалт татах нөхцөлийг хязгаарласныг зарим их сурвалж “Угаасаа банкийг унагах зорилготой байсан” гэж хардаж байгаа. Гэхдээ эмзэг гэгддэг банкны салбарт хаалга онгоцуулсан болгоныг алхуулдагг үй зангараг бий.

Мөн Монголбанкныхан “Хадгаламж” банк хоёр жилийн өмнөөс өөрийн хөрөнгийн дутагдалд орж эхэлсэн гэж ярьж буй. Тэгвэл 42 оронд үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн салбарын шилдгүүдийн нэг “Morgan Stanley” банкны харьяа судалгааны байгууллагынхан “Хадгаламж” банк дампуурлын ирмэгт тулааг үй, хамгийн сүүлийн үеийн санхүүгийн үзүүлэлтүүд нь шаардлага хангахуйц байсан” гэж мэдэгджээ. Хоёрын хоёр жил санхүү нь хүндэрчихсэн байхад Монголбанкныхан юу хийж явав. Санамсарг үй бус, санаатай үйлдэл байгаа юм биш үү. “Хадгаламж” банкинд нэмэлт хөрөнгө оруулах боломжийг олгож өөрийн хөрөнгө бүрдүүлж болох л байсан. 200 сая ам.долларын бизнесийн үнэлгээтэй энэ банкийг бүхэлд нь худалдаж зохистой харилцааг хангуулж ч болох байв. Энэ хувилбаруудын алийг сонгосон ч хадгаламж эзэмшигч, харилцагчдын хөрөнгийг хамгаалах боломж бий. Дээрх хувилбарын аль нэгийг сонгосон бол зах зээлийн эдийн засагтай манай оронд нь илүү зохих шийдвэр болох байлаа. Бизнесмэнүүд банкаа санх үүгийн хүндрэл оруулж байдаг, тэрийг нь төр засаж залруулдаг хэвшил тогтвол яах вэ гэсэн болгоомжлол төрж байгаа.

Дараа нь “Хадгаламж” банкныхтай адил асуудал үүсвэл зах зээлийнх нь жамаар явж, хөрөнгө оруулалт татаад босож ирж чадахгүй бол дампуур, эсвэл банкаа худалд гэдэг хатуу сорилтыг өөрсдөөр нь даван туулуулах хэрэгтэй болов уу. Үүрэг хариуцлагаас нь төр яагаад хуваалцах ёстой гэж. Өмнөд Африкийн “Стандарт” банкинд 120 сая ам.долларын өртөй үлдсэн “Жаст” группийн ерөнхийл өгч Ш.Батхүү “Би дампуураагүй, маш үнэ цэнэтэй банкаа төрд өгс өн. Үнэд хүргэж зараад миний өрийг даралцах байх” хэмээсэн. Түүний үгнээс алдаагаа бусдад үүрүүлэх гэсэн санал цухалзаад байгаа юм даа. Хэрвээ өрийг нь дарах байсан юм бол төр “Хадгаламж” банкийг нэмэлт хөрөнгө оруулалт татах, эсвэл худалдах сонголтыг эздэд нь тулгах хэрэгтэй байсан болов уу.

Эх сурвалж: Tvmongolia.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ????? (July 29, 2013 8:35:45 am )

    Өөрийн хөрөхгийн дутагдалтай байсанаас өөр санхүүгийн асуудалгүй байсан??????

antalya rent a car