Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 268 дугаар захирамжаар батлагдсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийтдээ 960 га газрыг хамардаг байна. Үүнээс эхний ээлжинд 55 га талбайд ногоон байгууламжийг төлөвлөж 0,95 га-д эхний бүтээн байгуулалтын ажил болох дугуйн талбай, усан оргилуур, хөшөөт цогцолбор зэргийг барьж байгуулаад байгаа ажээ.
Одоогоор 183 га талбайн зураг төслийг гаргасан, үлдсэн га талбайн зураг төслийн судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ бүгдийг хийхэд 90 гаруй сая ам.долларын хөрөнгө шаардлагатай юм байна. Үүнээс гадна 600 гаруй сая төгрөгөөр иргэдэд үйлчлэх төвийг барих гэнэ. Харин энэ бүгд том бүтээн байгуулалт учраас ойрын хугацаанд бүрэн ашиглалтанд орохгүй бөгөөд 2020 оноос өмнө бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөснийг албаны хүн мэдээллээ. Түүнчлэн ирэх жилүүдэд уг хүрээлэнд 300 автомашины зогсоол, задгай театр, экстрим спортын талбай, агаарын лифт, уран жолоодлогын талбай зэргийг байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.