Төрийн ордныг иргэдэд нээлттэй байлгах шийдвэр гарч Төрийн түүхийн музейг 150 гаруй түр үзмэртэйгээр байгуулсан.
Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхохоос гадна Эзэн Чингис хааныхаа хөшөөнд мөргөж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлдэг билээ.Нээлтээ хийсэн цагаасаа хойш аль хэдийнэ 100 мянга хол давсан гадаад, дотоодын иргэд энэхүү музейг үзэж сонирхсон байна.
Төрийн түүхийн музей наадмын дараагаас эхлэн барилгын засварын ажил хийгдэж байгаа тул иргэд болон гадаадын жуулчдын түр хугацаанд хүлээн аавх боломжгүй болжээ. Албаны эх сурвалжийн хэлснээр бол есдүгээр сар хүртэл засвар хийх юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.