antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 22, 2013 12 comments

Түүхэн үнэн дөрөв дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр гаждаг болчих вий хэмээн сэрэмжлүүлэв

нийтлэсэн Admin

417УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийж, Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилсөн Нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр ярихдаа:  -Би сая УИХ-ын хаврын чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллаад ирлээ. Жанжин Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүний хувьд олон түмний дуу хоолойг хүргэх гэсэн юм. 1921 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, ардын хувьсгалын түүхэн үүрэг ролийг бүдгэрүүлэх гэсэн үйл ажиллаагааг таслан зогсоохыг олон түмэн шаардаж байна. Монголчууд 1921 оны долдугаар сард улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхэн үйл явдлыг бүдгэрүүлнэ гэдэг бол ноцтой асуудал. Энэ талаар гаргасан Нийслэлийн иргэдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр бус, учир нь “Сүхбаатарын талбай” гэдэг нэрээрээ түмэн олныхоо сэтгэл зүрхэнд хоногшсон энэ талбайг ийнхүү нэрлэх шийдвэрийг тухайн үеийн Монголын төр гаргасан, төрийнхөө энэ шийдвэрийг үе үеийн улс төрийн хүчин хүндэтгэн дээдлэх ёстой атал аль нэг улс төрийн хүчин, хэн нэг баатар гарч ирээд үгүйсгэх ёсгүй. Монголын түүх дөрөв дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр өөрчлөгддөг байвал түүхэн үнэн гажиж, тусгаар тогтнол маань сэвтэнэ. Энэ асуудлыг иргэд, олон нийтийн саналыг авч байж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх учиртай. Тиймээс би УИХ дахь бие даасан гишүүдийн өмнөөс бус ард түмний төлөөлөл болж буй хувь гишүүнийхээ хувиар улс төрийн хоёр хүчинд хандан үгээ хэлэх гэсэн юм. Монгол улсын түүхэн үнэн, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө улс төрийн аливаа хүчин, нийт иргэд нэгдмэл байр суурьтай байх ёстой. Бүхэл бүтэн 100 жилийн түүхийг өөрчлөх ёсгүй, Чингисийн талбайн хувьд энэ асуудлыг Төрийн ордноо шинэчлэх асуудалтайгаа хамтад нь  шийдвэрлэх боломжтой. Түүх түүхээрээ үлдэж, монголчууд бид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан зоригт хөвгүүдийнхээ баатарлаг үйлсийг хүндэтгэх ёстой юм гэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Nambusard (July 22, 2013 11:30:51 pm )

    Махны үнийг мянгахоёрзууд буулгачихаад Манийгаа хэсэг баярлуулан, гомдоосон МАХн-ы бишээ sorry, МАН-ын Дарга Энхтүвшин тайван хуралдаарай..ура, ура ураа. Энгийн тэнүүлчин манийгаа энд, тэнд тэнүүлэхгүй гэчихээд Эргээд харин элчин сайд хэмээн хөөргөж буй Гадаад Хэргийн бишээ sorry, Гадаад Боди-Лугын сайд Болд хатаагдах болтугай . .peace,peace,peace . Хэрэглэгч биднийгээ хаан хэмээн цоллочихоод Хариуд нь хамаг юмны үнэ хөөрөгдөж буй Шадар бишээ sorry, Тэндэр сайд ТБД МАХн-ууд борцлогдогтүн…sale,sale,sale Улаанбаатарыг бишээ sorry, Утаанбаатарыг утаа, ******гүй болгоно гэчихээд Сүхбаатарын талбайг сүхдэн Чингисийн талбай болгож буй Улсын хошой бишээ sorry, Улсын хөшөө Батаар Бат-Үүл улам дээшээ хөөрөх болтугай..yeah,yeah,yaeh. Эгэл Ардынхаа хүү шиг чинь байнаа гэчихээд Эргүүлээд харин Эзэн Хааны Минь Нэрийг Маньруу шиддэг Улсын Ерөнхийлөгч бишээ sorry, Улсын Бөөрөнхийлөгч түм наслатугай ..like,like,like….

  • lakator (July 23, 2013 12:01:53 am )

    *****lehed hyazgaar ugui yum baina ene davaasureng harahui ya… aa ya ya yaa aa ya ya… yasan munhag yasan yasan usan tolgoi baidag bainaa…. turiin togoond orson tumsnii halis

  • зөв (July 23, 2013 12:42:16 am )

    Үнэхээр ухаантай байна . Ард түмнийг төлөөлөл Их хуралд байгха юм байна гэдгийг харлаа. Баярлалаа. тан шиг хүн ******ор болжээ.

  • Лол (July 23, 2013 1:20:19 am )

    Ардын хувьсгалаас омно нь монгол гэж улс байсан харин хувьсгалаас хойш жинхэнэ унэн туухийг гуйвуулж чингисийг бараг мартагдуулж нэрийг нь ч хэлэх эрхгуй болгосон гэж ойлгодог.

  • MNB (July 23, 2013 9:23:45 am )

    Сүхбаатар жанжин тухайн цаг үедээ гарч ирээгүй бол монгол орны хувь заяа хэрхэн өөрөөр эргэх байсныг хэн мэдлээ. Аягүй бол өнөөдөр хятадын нэг өвөр монгол, түвдүүд шиг ад үзэгдээд ярсайсан шүдтэй жуунгаа боссынхоо өмнө бөхөлзөөд тариан талбай дээрээ нуруугаа бөгтийтэл ажиллаж байна. Юун тэр 1**0 оны ардчилсан хувьсгал. Тэр үед жагсаал хийж байгаад төв талбайдаа танкаар няц дайруулж хядуулах хувь тавилантай учрах байлаа.Өнөөдрийн монгол орны тусгаар тогтнол, эрх чөлөөг авч ирэхэд гол үүрэг гүйцэтгэсн хүний түүхийг бүдгэрүүлнэ гэдэг ******сайн хуужаа нарын далд бодлого. Энэ бодлогыг хэрэгжүүлэгч нь ард түмний тал хувийг манж зангаараа хошгируулаад байгаа хуужаагийн эрлийзүүд голдуу АН-ын нөхдүүд гэдгийг ард түмэн ухаарах хэрэгтэй

    • зочин (July 23, 2013 4:58:07 pm )

      яг үнэн. баярлалаа

  • muugii (July 23, 2013 9:39:23 am )

    ARD tumeen uhaaraachee

  • Davaasvren (July 23, 2013 9:48:25 am )

    Davaasvren PR hiih uymaa mun olj dee Delhiid ih Chingis l gej medehees Svh gej medeh vv Svh yag vnendee Hvreeg ch chuluuluugvi Hvreeg Baron Ungern chuluulsun uym sh dee Hiagtad 10000 gamin baigaagvi yaj ch bodson 10000 hvniis 400 hvn diilne gej baih uu Hvreend tsuuhun tooni dvrvesen gamin l baisan uym bainalai sh dee Tvvhee vneneer n medeh heregtei Bid 20 dugaar zuund dandaa hudlaa tvvheer tarhia ugaalgasan odoo ch ene setgelgee n arilahgvi baigaagiin neg tom jishee bol erhem tvshee ergvv Davaasvren uym daa

  • Лхагважав.Р (July 23, 2013 9:54:19 am )

    Засгийн эрх авахаараа л дураараа дургих юм .Зөвхөн өөрсдийн санаж , бодсоноо хэрэгжүүлэх гэх юм . Та нарын цаана ард түмэн бий шүү дээ . Монгол зөвхөн эрх баригчид та бүхэн биш шүү дээ . Тэмүүжин сайд байна .Төрийн тусгай албан хаагчдын эмэнэлгийг шүүхийн ордон болгох гэж хүч далайлгасан .Одоо үүл баатар та байна .Сүхбаатарын талбайгаа тэгэж болохгүй . Түүх бол түүх шүү дээ . Нэг их ард түмэн гээд л байдаг . Биднээс санал авах чинь яасан бэ ?

  • MAN-iin daalgavaraar Davaasure bitgii davar (July 23, 2013 4:29:20 pm )

    Davaasuren mongoliin ard tumeniig ilerxiilex erxgui ter Xovsgoliinxoo ard tumeniig ilerxiil Ulaanbaatarchuud talbaigaa xenii nereer nerlex Davaasurend ogt xamaagui

    • зочин (July 23, 2013 4:56:44 pm )

      харинч илүү олон хүнийг төлөөлөх их эрх өгмөөр юм бишүү.

  • зочин (July 23, 2013 4:54:37 pm )

    Даваасүрэн жинхэнэ үнэнийг л хэлсэн бн. түүнд нам элдэв сонирхол байхгүй шударга хүн гэдгийг их сайн мэддэг болсон. Ард түмнээсээ гуйх өдөр хол гэсэн шиг ингэж бодит үнэнийг гуйвуулж болохгүй ээ. миний мэдэхийн олон түмний шүтлэгтэй уул одоо мод, хүндэтгэл үзүүлдэг хөшөө дурсгалыг буулгасан хүн үхдэгл юм билээ. Оюун санаа гэдэг юм буруу зүйлийн харицлагыг энэ түүхийг гуйвуулж олны хүндэтгэлийг харлуулж байгаа нөхдүүдэд өгчл таарна. тэр үед лам хараар гүйгээдч гэр бүлээ аварч чадахн юул бол. одоо эртхэндээ ухаарж аваасай гэж бичлээ. алдаагаа за******г хүн ухаантай байдгиим гэнэлэшүүү. Сүх н бүхээрээ, агуу их Чингис хаан ту******а агуугаараа үлдэг. Их хаанаа хайрлаж байгаа юм бол өөр хүний хөшөөний талбайы хуучин буурьаар яанхавдээ

antalya rent a car