antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 22, 2013 Comments are off

Electronic Dance хөгжмийн “Maximal Festival” энэ зуны задгай шоу болох гэж байна

нийтлэсэн Admin

festivalElectronic Dance хөгжим сонирхдог залуусын дунд “Maximal Festival” Монголд анх удаа болох гэж байна. Энэхүү фестивалд Монголын Electronic Dance хөгжмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй чадварлаг DJ нар хүрэлцэн ирж их хотын залуустай нэгэн үдшийг хамтдаа “доргиж” өнгөрүүлэх гэж байна.

Энэхүү фэстивалд:

“MONGOL MIX PROJECT” -Dj BR Bata, Dj TMK

“MiCRO ELEMENTS DJ LABEL” Dj Chinbaa

“Psychedelic Goa Beat Entertainment” Dj BUD

“MOUSE of MAFIA” Dj Bayanaa Dj Boldoo Dj Ganaa

Мөн урилагаар Эрдэнэт хотын Loft Night Club-ын DJ Erka, Дархан хотын DD Night Club-ын DJ Ganka нар электро хөгжмийн гайхамшгийг мэдэрүүлэх болно.

“Maximal Festival” энэ сарын 26-нд “River Beach”-д болох бөгөөд  өдөр 12 цагаас эхлэх юм байна. Уг наадамд эрт хүрэлцэн ирсэн залуус морь унаж, ямааны боодог, хонины xорxогоо идэн, айраг ууж Монгол хэв маягаар өдрийг өнгөрөөx боломжтой. Мөн элсний воллейбол, сагсны тэмцээн болоxоос гадна бооцоотой бух унаж,6 метр хүртэл өндөр үсэрдэг тоглоомоор тэнгэр өөд дүүлэн нисэx болно.

Мөн энэхүү шоунд хамгийн үзэсгэлэнтэй халуухан охидуудын викинийтэй шоу болох бөгөөд бүсгүй та ч гэсэн дэгжин викинийгээ өмсөж хүрэлцэн ирэхийг урьж байна.

Их хотын залуустай нэгэн үдшийг хамтдаа доргиж электроник хөгжмийг мэдэрцгээе залуусаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car