Чингэлтэй дүүргийн XI хороонд энэ сарын 16-ны өдөр “Хүчит шонхор” захын гадна талбайд Баянгол дүүргийн VII хороонд оршин суудаг иргэн Э хонины мах худалдаалах гэж байхад нь Чингэлтэй дүүргийн XII хороонд оршин суугч 51 настай М гэгч бусадтай бүлэглэн залилсан хэрэг гарчээ.
Тодруулбал, иргэн Э-ийн 132 кг хонины махыг жин хэмжүүр дээр буруу жинлэж 90 кг болгож 243 мянган төгрөгийн хохирол учруулж, залилжээ.
Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид илрүүлж шалгаж байгаа аж.
Энэ мэт бусадтай үгсэн хуйвалдаж залилдаг хэрэг гарсаар байгаа тул иргэдийг болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: niigmiintoli.mn
Холбоотой мэдээ
-
esergvv (July 21, 2013 4:11:10 pm )
ter durakuudiin ner us zurgiig ni niited il gargachihuu
-
ЭР ХҮНИЙ ЖУДАГ (July 22, 2013 10:20:15 am )
132КГ жинтай хонины мах гэж юу байсан юм
2 Comments