antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 17, 2013 Comments are off

Гэмт хэргийн хохирогчдыг ажлын байраар хангана

нийтлэсэн Admin

21b0e932b9fcb75cbigХөдөлмөрийн сайдын тушаалаар “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг ажлын байраар хангах, Мэргэжлийн сургалтанд хамруулах, үйлчилгээ үзүүлэх” журам батлагдлаа.

Энэхүү журманд заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн, хохирогчоор тогтоогдсон эсэхээс үл хамааран Хүн худалдаалах гэмт хэргийн улмаас эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн насны Монгол улсын иргэн хамрагдах боломжтой.

Журмын хүрээнд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг ажлын байранд зуучлах, мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд хамруулах зэрэг ажил хийгдэнэ. Мөн тус бүлгийн хүмүүсийн нэр  төрийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хувийн нууцыг хамгаалах, сургалтыг ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах, Сургалтыг мэргэжлийн сургалтын чадамжид суурилсан хэлбэрээр зохион байгуулах, тухайн иргэнийг хэрэгцээт мэргэжлээр хүссэн сургалтын байгууллагаа сонгон суралцах нөхцлөөр хангах зэрэг зарчмуудыг барих юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car