Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн прокурорын газартай 2013-2016 онд хамтран ажиллах хөтөлбөр баталж,хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт НИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга, нийслэлийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Бат-Орших нар гарын үсэг зурсан юм. Хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хуулийн мэдлэг, мэдээлэл олгох, гэмт хэрэг гарсны дараа бус гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах, хорих ангид ял эдлээд гарсан иргэдийг нийгэмшүүлэх зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэдийг мэдээллээр хангах тал дээр хамтран ажилласнаараа бид иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахад нөлөөлөх учиртай. Тиймээс эрүүл, аюулгүй нийслэл хотыг цогцлооход бидний хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж онцлон хэлсэн юм. Харин нийслэлийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Бат-Орших “2013-2016 онд нийслэл хоттой хуулийн хүрээнд хамтран ажиллах болсондоо таатай байна. Нийслэл хотод гэмт хэрэг гарсны дараа биш харин гарахаас урьдчилан сэргийлж, ажиллахад онцгой анхаарна. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурна гэж тооцоолж байна ” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Hi Guess the Food (September 07, 2013 1:39:15 pm )
347637 706087Youre so appropriate. Im there with you. Your weblog is surely worth a read if anyone comes throughout it. Im lucky I did because now Ive obtained a complete new view of this. I didnt realise that this concern was so critical and so universal. You definitely put it in perspective for me. 180106
-
απεντόμωση (September 08, 2013 10:53:16 am )
400910 88882I adore gathering useful info, this post has got me even more info! . 224651
-
Illa Tavernier (September 12, 2013 5:58:07 pm )
I just want to say I am just all new to weblog and seriously savored this web page. Very likely I’m likely to bookmark your blog . You actually come with tremendous posts. Regards for ***ring your web page.
4 Comments