antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 15, 2013 1 comment

Шөнө тролейбус үйлчилж эхэллээ

нийтлэсэн Admin

e15c6657f9b0b0cebigЦахилгаан тээвэр компаниас “Эко шөнийн тээвэр” төсөл хэрэгжүүлж, 23.00-05.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх хоёр чиглэлийн дөрвөн тролейбусыг үйлчилгээнд гаргажээ. Шөнийн троллейбус энэ сарын 11-нээс нийслэлийн иргэдэд үйлчилж эхэлсэн бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчих юм байна.

Маршрутын тухайд шөнийн тээвэр нь “ХМК – Офицерүүдийн ордон – Ботаник” болон “3,4 хороолол – БММЗ” гэсэн чигэлүүдэд үйлчлэх гэнэ. Туршилтын үе шатанд чиглэл тус бүрт нэг цагийн зайтай буудал бүрт тогтмол цаг хугацаанд буудал дээр зогсож  үйлчлэх бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс троллейбусыг бүрэн камержуулжээ.

Харин туршилтын хугацаа дууссанаар  цагт хоёр удаа  буудлууд дээр хүрч үйлчилж байхаар тооцоолон ажиллана. (өөрөөр хэлбэл давтамжийг хоёр дахин нэмэгдүүлнэ.)

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (July 15, 2013 5:18:57 pm )

    болж байна. дэмжиж байна . уяатай юм болохоор явж байгаа дүр эсгээд алга болчихгүй амар амар.

antalya rent a car