antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 15, 2013 3 comments

Эрлийз адуу, эрлийз улстөрчид өө гэж

нийтлэсэн Admin

эрлийз

Төрийн их баяр наадмын шүдлэн насны хурдан морьдын уралдаан долоодугаар сарын 10-ны орой Хүй долоон худгийн ногоон дэнжид барианд орсон ч араасаа өчнөөн хэл ам таталж, эцэст нь 365 хоног хоол, нойроо хугаслан зүтгэсэн баахан уяачид “Эрлийз морь уралдуулсан” хэргээр буруудаж, бай шагнал хүртэх нь байтугай бангадуулаад салав.
Тэднийг айлгаж, ичээн бүтэн жилийнх нь хөдөлмөрийг ганцхан хоромд устгасан буруутан нь Монгол гүүнээс төрсөн, араб аавтай эрлийз шүдлэн үрээнүүд гэнэ. Шүдлэн үрээнүүд барианд орсны дараахан баяр наадмын хурдан морины комисс тун яаравчлан хуралдаж, сэрвээний өндрийг нь хэмжиж, сэжигтэй гадаад шинж байдлыг нь нягтлан үзсэний дүнд эхний гуравт хурдлан ирсэн хөөрхий үрээнүүдийг “Эрлийз” хэмээн цоллож, бай шагналыг нь хураан авсан байгаа юм.
Уг нь Төв аймгийн Баян сумын Э.Анарын хээр шүдлэн түрүүлж, Дундговь аймгийн Хулд сумын Ц.Ганхүүгийн хонгор халзан шүдлэн аман хүзүүдэж, айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын Л.Бат-Оргилын зээрд, айргийн тавд Төв аймгийн Лүн сумын Б.Билэгдэмбэрэлийн зээрд халзан шүдлэнгүүд түрүүлэн барианд орсон билээ.
Харин Монгол гүүнээс гарч, Монгол уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүнд ёстой л торгон ир нь ханаж, чивчийтэл чангарсан эдгээр шүдлэнгүүд морины комиссынхны тогтоосон сэрвээний өндрөөс эхлээд сэжигтэй гадаад шинж байдлаараа буруудаж, ийнхүү бай ч үгүй, банз ч үгүй хоцорвоо хөөрхийс.
Морины комиссын хэдэн хүүхнүүдийн хийж байгаа тайлбараас үзвэл “Сэрвээ нь хэтэрхий өндөр, биеийнх нь урт монгол адуунаас урт” байсан гэнэ. Энэ мэтийн сэжигтэй гадаад шинж байдлыг нь гарааны зурхайнаас шалгалгүй уралдуулчихсан хэрнээ барианд оронгуут нь барьж аваад сайтар нягтлан шалгаж, нас, шүдийг нь үзсэн морины комиссынхны гавшгай, шаламгай ажиллагааг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ.
Уг нь сүүлийн үед эрлийз морьдыг тусад нь уралдуулна гэж баахан хөрөнгө мөнгө зарж, сүртэй ажил зохион байгуулсан санагдана. Гэтэл гуравхан жил ч болоогүй байхад төрийн наадамд иймэрхүү томоохон будлиан гарч байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэнийг яс үндэс, шашин шүтлэг, удам угсаа, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахыг хориглоно” хэмээн заасан байдаг.
Тэгвэл хурдан моринд зориулсан “Үндсэн хууль” зохиож ч болмоор юм шиг санагдах боллоо. Яагаад Монгол гүүнээс гарсан Араб эцэгтэй морьдыг “Эрлийз, хурлийз”-аар нь ялгаварлан гадуурхаж хөлс, хүчээ шавхан зүтгэсэн хөдөлмөрийг нь дэвслэн хаясан учраас тэр.
Энэ жишгээр тооцвол эрлийз морьдыг тусад нь уралдуулдаг шиг монголын улстөрд хувалз шиг гүн, бат шигдсэн эрлийз, хурлийз улстөрчдийг тусад нь улстөр хийлгэж ч болмоор юм шиг. Яах вэ дээ. Тэдний сонгох, сонгогдох эрхэнд нь ноцтойгоор халдалгүйгээр тусад нь улстөр хийлгэж туршаад үзэхгүй юу.
За даа ингэвэл ч ёстой нэг завхарсан юм болно биз дээ. Хэдийгээр УИХ-ын тэр гишүүн нь хятадын эрлийз, хурлийз хэмээн барин тавим ярьцгаадаг ч амьдрал дээр нотлогдсон нь үгүй. Нөгөөтэйгүүр “Би хятадын хурлийз” гээд чанга дуугаар зарласан зоригтой улстөрч одоогоор байхгүй л байна.
Морины комиссынхны дүгнэлтийг хүн дээр жишиж үзвэл ихээхэн сонирхолтой байдал ажиглагдана. Жишээ нь Монгол хүний нурууны өндрийг 50,60 жилийн өмнөх болон 1990,2000,2010 онд төрсөн хүүхдүүдтэй харьцуулаад үзэхэд л ихээхэн ялгаа гарах нь тодорхой.
Бидний өвөө, эмээг одооны өвөө, эмээгийн нуруутай харьцуулаад үзэхэд л нурууны өндрийн багагүй ялгаа гарна. Тэгвэл сүүлийн үед уяачид хурдан морьдынхоо үүлдэр, угсааг сайжруулахын тулд үржил, слекцийн ихээхэн ажил хийж байгааг хурдан морины комиссынхон мэдээгүй биш хамгийн сайн мэдэж л байх учиртай.
Монгол морьдын ерөнхий өндөр ихээхэн өөрчлөгдөж байгааг анзаараагүй дүр үзүүлж, уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй хийж байгаа нь яагаад ч зөвтгөж боломгүй асуудал юм. Ялангуяа шийдвэр гаргах түвшинд УИХ, Засгийн газрын гишүүдийг эрлийз, хурлийзаар нь ялгаж тус тусад нь хуралдуулдаг болвол юу болох вэ.
Үүнийг сайтар бодолцож даруйхан шийдэхгүй бол эрлийз морьдыг тусгаарладаг шиг эрлийз улстөрчдийн асуудал ч хэзээ нэгэн цагт босч ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Эрлийз адуу, эрлийз улстөрчид өө гэж.
Д.Энхтүвшин
Эх сурвалж: Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (July 16, 2013 9:02:36 am )

    арай морины уралдаан ч гэсэн улс төржөөд байгаа юм биш биз дээ. тийм нои дүрэмтэй юм бол уралдахынх нь өмнө хэмжих нь яасын.уралдаад ирэхээр нь хэний морь түрүүлэх нь вэ гэдгийг харж байгаад хэмждэг бодоо юу. акселерац гэж хөгжлийн хувьсал байдаг хүн дээр ярьдаг. бид одоо үеийн хүүхдүүд өөр болж ээжийнхээ хэвлийд бараг өтөлчөөд гардаг болж гэдэг. тэгвэл мал амьтан дээр ч гэсэн энэ хөгжлийн хувьсал байж л таараа. жаахан эрин үетэйгээ хөл нийлүүлж байгаач манайхаан монголчуудаа

  • Зочин (July 17, 2013 12:47:48 pm )

    Эрлийз адуу гэж ад үзэх нь буруу. Адууныхаа үүлдэр угсааг сайжруулах нь зөв хэрэг. Тиймээс *************адуу гэж уралдаанаас хасах нь бүр ч буруу. аль болохоор монгол адууныхаа бие хааг томруулах, чадал чансааг нэ****************** нь зөв юмаа. Хэрэв *************гээд уралдаанаас хасаад байвал хэн ч адуугаа сайжруулах тухай бодохгүй шүү дээ. Монол морь гэж дандаа жижигхэн давжаа байх албагүй.

  • ирИргэнгэЦүүцнIИргэн (July 17, 2013 1:36:36 pm )

    Ерөнхийлөгчийн *************үрээ энэ жил түрүүлсэн юм чинь ирэх жил *************хурлийз гэж ялгахгүй уралдуулж, тэрбумтангуудын эрлийзүүд наадмын түрүү авч, ардын наадам биш баядын наадам болно

antalya rent a car