antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 15, 2013 2 comments

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн эрин эхэлж, МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдохоор хилийн чанадаас ирсэн сурагтай

нийтлэсэн Admin
ажАрдын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 204 хурдан буян тоосоо өргөснөөс Батлан хамгаалахын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Улс халзан” буюу Юмбүү халзан аззрга торгон жолоогоо өргүүлж жил дамжин яригдах халуухан ярианы сэдэв болоод байгаа.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын манлай уяач “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Улс халзан” азарга ийнхүү сүүлийн гурван жил дараалан төрийнхөө их баяр наадамд торгон жолоогоо өргүүлсэн нь алдарт Амгалан төрийн ажнай шарга азарганы амжилт руу дөхөж яваа хосгүй, хийморлиг буян заяа билээ.
Батлан хамгаалахын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хийморийг өргөж яваа “Улс халзан” азарга уг нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат, аймгийн алдарт уяач Ө.Шинэтулгын унаган адуу юм билээ.
Төрийн их баяр наадамд гурав дараалан түрүүлж Дархан түмэн ax болсон “Улс халзан” аззрга нь Батлан хамгаалахын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнэд хурдан буяныхаа хийморь лундаагаар Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр сэнтийг ч хайрлаж магадгүй гэсэн яриа сүүлийн үед наадмын талбай, улстөрчдийн асар, төрийн ордны эл хуль оргисон хонгилоор хүчтэйхэн тархаж байна.
Энэ яриаг батлах мэт сүүлийн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг ер нь л жаахан сандруухан явах болсон. Хүй долоон худгийн наадмын талбайд хүрэлцэн очиж наадамчин олонтой мэндлэхдээ
“Шинэчлэлийн Засгийн газзр наадамчин олон та бүгдийн ая тухтай байдлыг хангахын тулд богино хугацаанд ихээхэн ажил амжуулж, энэ сайхан талбай, 5000 гаруй авто машины зогсоол байгууллаа. Ирэх жилээс 70 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн ажил зхлүүлнэ. Хамгийн гол нь бидэнд итгэж, ажил хийх боломж нөхцөлөөр хангасан та бүхэндээ баярлалаа” гэсэн нь тун ч удахгүй өрнөж мэдэх ноцтой асуудлыг мэдэрсэн хүний үг шиг санагдаад байгаа юм. Тавхан хоногийн өмнө тангараг өргөсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Надад итгэл хүлээлгэсэн ард түмэндээ төрсөн хүү шиг нь зүтгэх болно. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнээ хөгжил дэвшил, сайн сайхан амьдралд хөтлөх их үйлсийг манлайлан зүтгэх болно” гэж хэлсэн.
Энэ үгний цаана 100 хувь санаа нийлсэн, өөрийн гэсэн хүчирхэг баг бүрдүүлж аваад үлдэж байгаа хоёр жил хагасын хугацаанд шинэчлэлийн Засгийн газрын эхлүүлсэн ажлыг хүчтэй, далайцтай өрнүүлэхээр төлөвлөсөн зорилго байхыг ч үгүйсгэж болохгүй.
Магадгүй ардчилсан хувьсгалын лидер, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид социал демократ угшилтай, аядуу зөөлөн одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг арай л удаан, УИХ, танхимынхаа гишүүдийн өмнө дэндүү зөөлдөөд байх шиг санагддаг байж болох юм.
Тиймээс ч хоёр дахь удаагаа итгэл хүлээлгэсэн сонгогч олон, ард түмнийхээ ачийг хариулахын тулд Ц.Элбэгдоржид эрс шийдэмгий, их мөнгөний үнэр авч, түүнтэй харьцаж үзсэн, хоёр хөрштэйгөө хэл амаа ололцоод байж дөнгөх арай өөр арга барилтай Ерөнхий сайд хэрэгтэй болсон байж ч магадгүй.
Түүнээс гадна 2008 оны долоодугаар сарын 1-ний хэрэг явдлын дараахан Ц.Элбэгдорж, АН-ын дарга Н.Алтанхуяг хоёрын дунд үүссэн далд сөргөлдөөн, хонзогносон тэмцэл туйлдаа хүртэл ширүүсэж явсан урьдын олиггүй тооцоог өнөөдөр хэн хэн нь яс, махаараа санаж, мэдэрч л яваа.
Тиймээс ч өнөөдөр бүхнийг зохицуулэх эрх мэдэл, сүр хүчтэй байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Батлан хамгаалахын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тун боломжийн сонголт гэсэн яриа ялангуяа АН-аас УИХ-д сууж байгаа улстөрчдийн дунд хүчтэй өрнөж байгаа ажээ.
Дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй коксжих нүүрсний асар их нөөцтэй Таван толгой ХК-ийн 49 хувийн хувьцааны ихэнхийг эззмшдэг “Ажнай” Д.Бат-Эрдэнийн өмнө монголын шүүх, прокурор хүчин мөхөсдөж, нуун дарагдуулсан 80 тэрбумын татварын өрийг нь өнөөдрийг хүртэл барагдуулж дийлэхгүй л байгаа.
Хэдийгээр АН-ын олон фракцын дунд дараагийн Ерөнхий сайдад хэнийг зүтгүүлэх талаар ил, далд ширүүхэн тэмцэл өрнөж Үйлдвэр, хөдөө ахуйн сайд “Женко” Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын нэр хүчтэй яригдаж байсан ч сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлаас ажиглавал Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Батлан хамгаалахын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тодорч магадгүй нөхцөл үүсээд байна.
Ингэхийн тулд АН-д хүчирхэг нөлөөтэй “Женко” Х.Баттулга, Д.Дорлигжав нартай томоохон тохиролцоо хийх шаардлагатай. Энэ томоохон тохиролцоо, наймааг тун удахгүй МАН-ын удирдлагуудтай хийх тохиролцоонд хүрсэн сураг дуулдана.
АН-ын зүгээс МАН-ын одоогийн удирдлагуудад УИХ- ын гишүүн асан У.Хүрэлсүхийг намынхаа даргаар тавьсан тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулах тохиролцоо хийгдэж байгаа ажээ. Гэхдээ энэ тохиролцоог ажил хэрэг болгохын тулд хоёр талаасаа маш их хүчин зүтгэл гаргах шаардлагатай.
2012 оны наймдугаар сарын 9-нд Монгол Улсын 27 дэхь Ерөнхий сайдаар томилогдож байсан Н.Алтанхуяг жилийнхээ ойн дээр албаа хүлээлгэж өгөх үү, цааш үргэлжлүүлэн ажиллах уу гэдгийг “Ажнай” Д.Бат-Эрдэнийн төрийн наадамд гурав дараалан түрүүлсэн “Улс халзан” азарганы хийморь лундаанаас гадна, АН, МАН-ын фракц хоорондын тохиролцоо, улстөрчдийн өгөө, авааны наймаалцлаас шалтгаалах болоод байна.
Энэ наймааны цаана чимээгүйхэн шазуур зуугаад сууж байгаа нэгэн эрхмийг дурсахгүй өнгөрч болохгүй. АН-ын “хатуу самар” УИХ-ын дарга З.Энхболдыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүй шахам нэр дэвшүүлэх хүчирхэг тохиролцоо нь Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар хэнийг залахаас ихээхэн хамаарах болоод байгаа гэнэ.
Ямартай ч шинэчлэлийн Засгийн газар “шилгээж” магадгүй болоод явчихлаа. “Ажнай” Д.Бат-Эрдэнийн эрин эхэлж, МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдохоор хилийн чанадаас ирсэн сурагтай.
Д.Түвшин
Эх сурвалж: Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • aaaaaaaaaaaaaaaaaaa (July 16, 2013 3:14:00 pm )

    Zandan bandiin huu enkhbold nu***i ****

  • zochin (July 16, 2013 3:53:24 pm )

    ALTANHUYAG 1 JIL BOLOOGUI BAIIJ SONGUULID OROLTSCON ELBEGDORJTOI BARITSAJ BAIGAA UM SHIIG UURIINHUU TUHAI NEVTERUULEG HAADAMTAI HAMT URALDAJ HIILGEE BIZ DE UY HIISEN GEJ UURIIGUUU UNELEED BAIGAA UM BOLOO ARAI L ERT REKLAMDAAD BSAN SHUU DE

antalya rent a car