Төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Ц.Элбэгдорж энэ сарын 10-ны өдөр морин цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.
Энэ удаагийн Ерөнхийл өгчийн тангараг өргөх ёслол анх удаа Чингис хааны хөш өөний өмнө, ард иргэдийнхээ өмнө болсноороо онцлог юм.
Тангараг өргөх ёслолын өмнө Төрийн есөн хөлт цагаан туг, төрийн тамга, Үндсэн хуулийн уг эх зэргийг Төрийн ордноос залан гаргаж ирлээ.
Ерөнхийлөгчийг тангараг өргөх ёслолын эхэнд эзэн Чингис хааны хөшөөний өмнө УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдсан юм.
Хүндэтгэлийн чуулганы хуралдаанд УИХ-ын 76 гишүүний 69 нь хүрэлцэн ирж 90,7 хувийн ирцтэй байгааг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулж хуралдааныг нээлээ. Хүндэтгэлийн хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд нээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэчлэн баталсан хуулийн дагуу зургадугаар сарын 26-ны өдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль амжилттай явагдаж өнгөрлөө.
СЕХ-ны өргөн мэдүүлснээр энэхүү сонгуульд АН- аас нэр дэвшигч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 622.794 хүний санал буюу нийт сонгогчдын 50,23 хувийн санал авч ялалт байгуулсан байна.
Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдорж тангараг өргөх гэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг УИХ-ын шийдвэрээр анх удаа эзэн Чингис хааныхаа сүрлэг хөшөөний өмнө ард түмнийхээ дунд нээлттэй зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж УИХ-д тангараг өргөх чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын Ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрийн намуудын удирдлага, олон нийт, шашны болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөлөгчид оролцож байна.
ОХУ-ын Холбооны Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Эрхэмсэг ноён Торшин Александр Порфирьевич, БНХАУ- ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны орлогч дарга Эрхэмсэг ноён Шян Ба Пин Цу, БНПУ-ын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Эрхэмсэг ноён Лех Валенса, Япон Улсын Үндэсний аюулгүй байдал, хулгайлагдсан иргэд, байгалийн гамшгийн асуудал эрхэлсэн сайд Эрхэмсэг ноён Кейжи Фүрүя, БНЭУ-ын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний сайд Эрхэмсэг ноён Фарүүк Абдулла, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Эрлан Бекешович Абдылдаев, Катар Улсын Эдийн засаг, худалдааны сайд Эрхэмсэг Шейх Ахмед Бин Жассем Бин Мохаммед Ал-Тани, БНФУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, ойн асуудал эрхэлсэн төлөөний сайд Эрхэмсэг ноён Гийом Гаро, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга Эрхэмсэг ноён Наговицын Вячеслав Владимирович, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Эрхэмсэг ноён Гершевич Матвей Матвеевич, ОХУ-ын Төрийн Думын гишүүн ноён Михаил Викторович Слипенчук, Олон улсын шатрын холбооны тэргүүн Ноён Кирсан Николаевич Илюмжинов зэрэг гадаадын зочид төлөөлөгчид, Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын тэргүүн нар урилгаар оролцож байгааг дуулгалаа.
Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэлийн индэрт урив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэтгэлийн индрээс “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн ард түмнийхээ өмнө тангаргаа өргөж, Ерөнхийлөгчийн тамга, тэмдгээ хүлээн авлаа.
Энэ үед Сүхбаатарын талбай дээр цугласан олон түүнийг уухайлан түрлээ. Түүнчлэн Төрийн алтан соёмбот тангаргын бичигт гарын үсэг зурж Төрийн тамгаар тамгалж, Төрийн далбаанаас адис авлаа.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд өөрчлөлт орсноор, энэ жил анх удаа төрийн тэргүүн ард олныхоо өмнө гарч тангараг өргөсөн нь энэ юм. Тангараг өргөх ёслолын арга хэмжээг урьд өмнөх жилүүдэд хийж байгаагүйгээр сүр дуулиантайхан хийсэн болохоор төсвийг ч хангалттай тооцоолсон байна.
Тухайлбал ёслолын ажиллагаанд зориулж 400 орчим сая төгрөг зарцуулжээ. Энэ нь 2009 оны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнээс даруй нэг дахин нэмэгдсэн төсөв аж.
2009 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 239 орчим сая төгрөг зарцуулж байжээ. Гэхдээ энэ удаагийн тангараг өргөх ёслол төрийн далбааны өдөр зэрэг олон тэмдэглэлт үйл явдалтай давхцаж буй тул зардал их бус харин ч эсрэгээрээ буурч байгаа төдийгүй гадаадад эх орноо сурталчлах сайхан боломж нээгдэж байгаа юм хэмээн холбогдох албаны хүн онцолж байсан юм.
Г.Хишигсүрэн
Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.