
Тэгвэл тэдгээр эртний динозаворуудыг судлах “Азийн Үлэг Гүрвэл үүдийг Судлах Нийгэмлэг” гэгч мэргэжлийн судалгааны байгууллага саяхан байгуулагдаж, албан ёсоор нээлтээ Япон улсад хийжээ. Уг нийгэмлэгт Орос, Монгол, Хятад, Тайланд, Өмнөд солонгос болон Японы гэсэн зургаан орны эрдэмтэд орсон байна. Тус шинээр нээгдэж буй шинжлэх ухааны нэгдлийн судалгааны зохицуулах төв нь Японы Кацуяса хотын музей байх аж. Харин нийгэмлэгийн захирлаар Монголын палентологийн хүрээлэнгийн захирал, доктор Р.Барсболдыг азийн палеонтологчдийн олонхийн саналаар томилжээ.
Нийгэмлэгийн эрдэмтэд, судлаач нар шинэ нээлтүүд болон үлэг гүрвэл үүдийн тухай шинжлэх ухаанч, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой юм. Түүнчлэн Азийн үлэг гүрвэл үүдийг судлах нийгэмлэг жил бүр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байхаар болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.