Ардын хувьсгалын 92, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.
Дөнгөж саяхан морьд бариандаа орж ирсэн бөгөөд Булган аймгийн Гурван булаг сумын МУАУ Дамбын Хишигжаргалын шарга үрээ түрүүллээ. Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын ААУ Цоймболын Дэмчигцоодолын хүү ААУ Д.Эрболдын тэргүүн хонгор үрээ оров. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Босоо хийморь галын уяач Т.Зулзүсэмийн хонгор үрээг НАУ Баатарчулууны Дашдорж уяж, Айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнговь сумын уяач Цагаачийн Баярхүүгийн цавьдар үрээ, Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын ААУ Баттулгын Сүхбаатарын хээр үрээ тус тус хуралдалсан юм.
Энэ жилийн хязаалангийн уралдаанд газар газрын 294 хурдан буян тоосоо өргөлөө.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Д.ОЮУН (July 10, 2013 11:26:01 am )
ЗӨВ ШҮҮ
1 Comment