antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2013 Comments are off

“Цахим худалдааны дэлгүүр” гэж залилан хийж байжээ

нийтлэсэн Admin

1el5rdlm18k8h6dp7a2dr1m4baСүүлийн үед интернэтээр дамжуулан “цахим худалдааны дэлгүүр” ажиллуулах нэрээр залилан хийж байсан иргэн Ч-г Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлж, УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. Тэрээр www.emall.mn, www.mglshop.mn гэх цахим хуудсаар дамжуулан бараа худалдаж, хүргэж өгнө хэмээн иргэдийн мөнгө авч байжээ.

Мөрдөн байцаалтын явцад цахим хуудсанд байрлуулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүссэн иргэдийн мөнгийг банкны олон улсын дансаар шилжүүлэн авдаг нь тогтоогдсон байна. Мөн хариуцлагаас зугтаах зорилгоор утас, дансны дугаараа өөр хүний нэр дээр бүртгүүлсэн байсан нь ч тогтоогдоод байгаа аж. Залилагч этгээд 2010 оноос хойш энэхүү хоёр цахим хуудсыг ажиллуулж байсан бөгөөд хохирогчдын тоо цөөнгүй гэнэ. Одоогоор хохирсон хүмүүсийн тоо гараагүй, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car