antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2011 Comments are off

Уурхайчид эрх баригчдыг шүүхэд өгнө

нийтлэсэн Admin

Одоогоос 16 жилийн өмнө буюу 1995 оны нэгдүгээр сарын 15-ны 111 тогтоолоор ТЭХГУҮЯ-ны сайд Д.Жигжид Налайхын их уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоожээ.

Үүний балгаар 20 мянга орчим хүн хоолгүй болж, ажилгүйчүүдийн эгнээг тэлж, ядуучуудын давхарга руу шидэгджээ. Улмаар 1995 оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комисс Налайхын уурхайг хувьчлах гэсэн боловч хувьчлалгүйгээр “Их тэнгис” ХХК-д худалдсан байдаг.

Буруу аргаар уурхайг гартаа атгуулсан Эрдэнэбилэг захирал татвараас зугтаж, хил гарч сураггүй болсон аж. Түүнийг Унгарт орогнож байгаа талаар мэдээлэл цацагдсан ч өдгөө ямар ч сураггүй болжээ.

Хаах ёсгүй Налайхын нүүрсний их уурхайг нь хааж, 16 жилийн турш налайхчуудыг ажилгүй, амьдралгүй болгож 160 орчим хүний амийг уурхайд золиосолсон энэ явдлын гол буруутан нь Засгийн газар хэмээн уурхайчид үзэж байна. Иймдээ ч тэд  Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгөөхөөр бэлтгэж  эхэлжээ.

 

Учир нь 1995-2011 оны хооронд 20 мянган хүн ажилгүй, амьдралгүй болсон бол 160 гаруй хүн уурхайн ослоор нас барж, 180 хүн тахир дутуу болжээ. Иймээс тэд Засгийн газрыг ирэх оны хоёрдугаар сарын 10-наас өмнө дээрх үйл явдлын золиос болсон, өдгөө амьд байгаа 800 гэрчид тус бүр нь нэг сая төгрөг өгөхийг шаардаж буй аж.

Мөн нас барсан болон тахир дутуу болсон уурхайчдад ч нөхөн төлбөр шаардаж буйгаа дуулгасан. Өөрөөр хэлбэл, Налайхын уурхайчид өнгөрсөн 16 жилийн хохирлоо төр, засгаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь энэ аж.

Өнгөрсөн сард МАН-ын “Ард түмнээ сонсох” аян Налайхад болж Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар оролцжээ.

Иргэдтэй уулзах үеэр уурхайн асуудал хөндөгдөж, ши­рүүхэн маргаан дэгджээ. Тодруулбал, 16 жилийн турш хөсөр хаягдсан уурхайчид цээжиндээ бугшсан бухимдлаа энэ үеэр дүүргийнхээ гишүүд болон намын удирдлагуудад гаргах нь тэр.

Харин халтар уурхайчдын үгийг цэмцгэр дарга нар хүлээн авахаас татгалзаж, эцэстээ цагдаа сэргийлэх дуудаж, асуудлыг шийдвэрлэсэн байна. Тэр ч бүү хэл, ард түмнээ сонсохоор явж буй дарга нар уурхайчдын үгийг сонсч, өргөн бичиг барьсныг нь үл тоомсорлож, авахаас татгалзжээ. Улмаар уурхайчдыг хурлын танхимаас хөөн гаргаж, асуудал гаргавал гавлах болзолтойгоор гэр рүү нь явуулжээ.

Ямартай л аяны дараагаар уурхайчид У.Хүрэлсүхийг А.Гитлерийн хойд төрөл хэмээн өргөмжилж байх вэ дээ. Учир нь бусдын үгийг тас дайраад л “Би бол том намын агуу дарга” гэх өнгө аяс нь тун ч адилхан гэнэ.

Үнэндээ ч, ярихаас өөр ид шидгүй, сайн сайхан мөрөө­дөлдөө умбаж, зүүдэндээ амь­дар­даг дарга нар уурхайчдын чухам яаж амьдардаг, газрын гүний бэхэлгээ, хий, тоосны аюул, ослоор монгол хүний амь нас хэрхэн үнэгүйдэж буйг даа­на ч мэдэхгүй. Мэдсэн ч тоох­гүй. Өнөөдрийн байдлаар Налайхаас амьдрал хэрхэн мөхөж буй дүр зургийг харах боломжтой.

Уурхайд өдөр бүр хүн эндэх нь тэнд энгийн байх л зүйл. Хэн ч цочирдохгүй. Тэр ч бүү хэл, хүн алчихаад хуучин уурхайн нүх рүү шидчихдэг талаар нутгийн иргэд ярьдаг. Гэсэн ч нүх хэтэрхий гүн тул тэндээс цогцос гаргаж ирнэ гэдэг бүтэшгүй.

Бас нэг хачирхалтай зүйл, Налайхын уурхай үүссэн түүх. Энэ талаар өнөөгийн эрх бариг­чид ч төдийлөн мэддэггүй талаар уурхайчид халагладаг.

Налайхын уурхайгаас 100 жилийн өмнө Хятадууд нүүрс гаргаж, 1920 онд асар том уурхайг байгуулсан гэдэг. Улмаар 1921 онд ардын хувьс­галчид хятадуудыг зо­дож, занч­саар 1922 оны арван­хоёр­ду­гаар сарын 25-нд энэхүү Хя­та­дын уурхайг Монголын анх­ны улсын үйлдвэр хэмээн бүрт­гэн авчээ.

Энэхүү ёслолд их жанжин Д.Сүхбаатар өөрийн биеэр оролцож байсан нь ту­хайн үеийн хэвлэлийн хуу­дас­­наа мөнхөрчээ. Жилийн да­раа нь буюу 1923 онд уурхайг буул­­гаж 1953 онд Ю.Цэдэнбал, Ж.Сам­буу дарга нар Налайхад ирж шинэ  уурхайн шавийг тавь­сан байна. Тэрхүү шинэ уурхайг 1958 онд оросууд барьж, ашиг­лалтад оруулсан та­лаар түүхийн хуудаснаа үлд­жээ.

Улмаар ардчилал гарч, 1995 оны нэгдүгээр сарын 15-нд На­лай­хын их уурхайг хааж бал­гас болгох нь тэр. Үнэн­дээ Налайх гэдэг нь ч “аваад ир” гэсэн хятад үг бол­дог та­лаар судлаачид ном, зо­­хиол­­доо онцолжээ. Тэгвэл ирэх онд уурхайн 90 жилийн ой бо­­лох талаар НИТХ-ын дар­га Т.Би­лэг­тийн тогтоол буй.

Тус дүүр­гээс гаралтай энэ­хүү эрх­мийг уурхайн түүхээ мэд­дэг­гүй, эсвэл уурхайчдыг ба­сам­жилж буй нь энэ хэмээн “Ард түм­нээ сонсох” аяны үеэр хэ­­лэг­­­дэж байсан. Тэр ч бүү хэл, 1945 оноос өмнөх үед дотор хо­­­­рин буюу энд зөвхөн Хятад хо­­­­ро­о­­­­лол байсан тухай ч яриа бий.

Өнгөрсөн онд уурхайчууд уурхайгаа өөрсдөө бүр ч тонож дуусгасан. Үлдсэн нурангид нь хятадууд ирж, уурхай нээж, нүүрс гаргасаар буй.

Налайх дүүрэгт Хятад эзэнтэй, лицензтэй, лицензгүй олон нүүрсний уурхай, төмрийн үйлдвэрүүд бий. Ажлын байр хомс байдгаас налайхчууд хятадуудын удирдлаган дор өдрийн 2000-4000 төгрөгийн цалинтай ажилладаг. Тэдэнд хоолны мөнгө гэж өдөрт 500 төгрөг өгдөг гэнэ.

Гэхдээ уурхайн ажилчдад 500 төгрө­гөөрөө хооллох боломж ч гардаггүй. Учир нь тэд бүтэн найман цаг 250 метрийн гүнд ажилладаг. Дайрснаар нь хувиараа нүүрс ухагчдыг буруутгаж болох боловч үнэн­дээ тэднийг турхирснаар амны эзэд болж таардаг.

Ийм амны эзэн хорь гаруй байдаг аж. Булган шуба, нэхий өмссөн тэд “Ланд круйзер” жийпний хамгийн сүүлийн загварыг унаж, ам амныхаа нүхэн дээр “ажилчдаа” сахин, цагийн дотор нэг машин нүүрснээс 100 гаруй мянган төгрөг олдог гэнэ.

Ийм хүмүүсийн дотор На­лай­хын засаг захиргааны дар­га нар, тэр ч байтугай УИХ-ын гишүүний бие төлөөлөгч хүр­тэл байдаг аж. Мэдээж тэд шууд эзнээр биш, хамаатан сад­нуу­даа ажиллуулдаг.

Өдрийнхөө хоолыг олохын тулд амь насаараа дэнчин та­вих тэд үр удмаараа уурхайн гүнд ажилладаг. Өчигдөр ах нь уур­­хайн ослоор амиа алдсан ч өл­­сө­хийн зовлонгоор дүү нь өнөөх уурхайн гүн рүү орж байх жишээтэй. Налайхчуудын амьд­­рал ийн үргэлжилсээр байна…

Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car