antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2013 1 comment

Төрийн тэргүүний тангараг өргөх ёслолын арга хэмжээний хөтөлбөр

нийтлэсэн Admin
хөшөМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ
ХӨТӨЛБӨР

Болох газар: Төрийн ордон, Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө

Хугацаа: 2013 оны 07 дугаар сарын 10-ны Лхагва гараг

10.00 Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим /ҮЖҮНХ/ марш аялгуу тоглоно. Төрийн хүндэт харуул Төрийн ордны баруун болон зүүн жигүүрээс ёслолын алхаагаар алхаж Төрийн ордны өмнө байраа эзлэнэ. УИХ-ын чуулганы танхим дахь Төрийн далбааг Төрийн хүндэт харуулаар хамгаалуулан Их эзэн Чингис хааны хөшөөний зүүн талд байрлуулна.

10.05 Их эзэн Чингис хааны алтан сургаалаас олон нийтэд сонордуулна.

10.15 ҮЖҮНХ, Төрийн хүндэт харуул жагсаалын алхаагаар Төрийн ордны зүүн, баруун тал руу буцаж орно.

10.50 Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид угтах ёслолын бүжиг

11.00 Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Төрийн хүндэт харуул, цэргийн ёслолын ажиллагаанд оролцох албан хаагчид талбайд байраа эзэлнэ.

11.05 Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим марш аялгуу тоглоно.Төрийн Есөн хөлт Их цагаан туг, Төрийн далбаа, Төрийн тамга, Үндсэн хуулийн уг эхийг ёслол хүндэтгэлтэйгээр Төрийн хүндэт харуул болон Төрийн ордны хамгаалалтын алба Их эзэн Чингис хааны хөшөөний дэргэд зална.

11.10 Хүндэт зочид, төлөөлөгчид, ахмадууд болон бусад зочид суудалдаа сууна.

Хэвлэл, мэдээллийнхэн байраа эзлэсэн байна.

Хоёр. УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан

11.25 УИХ-ын гишүүд Төрийн ордны зүүн урд голын хаалгаар гарч схемд заагдсан суудлаа эзлэнэ.

11.35 УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Их эзэн Чингис хааны хөшөөний дэргэд байраа эзлэнэ.

11.39 УИХ-ын дарга гишүүдийн ирцийг мэдээлж, Ерөнхийлөгчийг урина.

11. 40 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их эзэн Чингис хааны хөшөөний зүүн урд хаалгаар гарч ирэн суудалдаа сууна.

11.40 УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэлнэ /тусгай хөтөлбөр/

11.59 УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн ёслол өндөрлөснийг мэдэгдэж хүндэтгэлийн хуралдааныг хаана.

12.00 Ерөнхийлөгч Төрийн ордны баруун урд хаалгаар орно.

12.00 Есөн хөлт Их цагаан туг, Төрийн далбаа, Төрийн тамга, Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуул, Төрийн ордны хамгаалалтын албаны ажилтнуудын хамгаалалт дор буцаан зална.

Гурав. Цэргийн жагсаал

12.05 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Төрийн ордноос гарч тусгайлан зассан тавцан дээр зогсоно.

12.05 Цэргийн жагсаал командлагч хошууч генерал Б.Баярмагнай Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өгснөөр цэргийн жагсаал эхэлнэ.

12.45 Цэргийн жагсаал өндөрлөнө.

13.30 Гадаадын зочин төлөөлөгчдийн тэргүүн нарыг Төрийн есөн хөлт Их цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан дурсгалын зураг татуулна.

15.00 Тангараг өргөх ёслол, Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолт болно.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • энийг юу гэж ойлгох вэ (July 09, 2013 10:17:57 am )

    Цэргийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай протоколд гарын үсэг зурав
    Нийтэлсэн: 2013-07-04 12:23:27

    Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар 7 дугаар сарын 3-ны өдөр БНХАУ-ын Батлан хамга******** яамны Гадаад харилцааны Ерөнхий газрын орлогч дарга хошууч генерал Ци Гуовэйтэй уулзан хоёр улсын батлан хамга******** салбарын харилцаа,
    хил хамга******** байгууллагуудын хамтын ажил**********ны талаар санал солилцон “БНХАУ-аас Монгол Улсад цэргийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Хилийн цэрэг, БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми хоорондын протокол”-д гарын үсэг зурав.
    БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга хурандаа генерал Сюй Цайхоугийн 2012 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Хятадын тал дээрх тусламжийг олгохоо илэрхийлсэн юм.
    Протоколд гарын үсэг зурах арга хэмжээнд монголын талаас ЭСЯ-ны цэргийн атташе бригадын генерал Б.Даваадорж, нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Байгалмаа, цэргийн атташегийн туслах хошууч Б.Сүмбэр нар,
    хятадын талаас БНХАУ-ын БХЯ-ны Гадаад харилцааны Ерөнхий газрын Азийн газрын дарга ахлах хурандаа Сун Яньчяо, ГХЕГ-ын Азийн газрын Зүүн хойд Азийн хэлтсийн дарга хурандаа Тун Вэнчи нарын албан хүмүүс байлцав.

antalya rent a car