antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2013 Comments are off

Н.Энхбаярын хэрэгт шалгагдаж байсан Т.Билэгтийг баривчилжээ

нийтлэсэн Admin

билэгтАвлигын хэргээр ял эдэлж буй Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг АТГ-ынхан баривчилжээ. Тодруулбал, баасан гаригийн шөнө “Кореан Эйр”-ын онгоцоор “Чингис хаан” нисэх буудалд буусан түүнийг бямба гаригийн өглөө гэрээс нь баривчилж, хорих 461-р ангид хорьсон байна.

Түүнийг нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар” сонины газрыг хууль бусаар хувьчлах ажилд Н.Энхбаяртай хамтран оролцсон хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн ч хэргийг шалгах явцад “АНУ-д эмчилгээ хийлгэх” нэрээр гадагшаа яваад сураггүй болсон билээ. Тиймээс түүнийг АТГ-ын хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжилж байсан юм.

Прокурорын шийдвэрээр түүнийг эхний удаад 14 хоногоор баривчлан саатуулаад байгаа бөгөөд баривчлах хугацааг сунгах эсэх нь түүний биеийн байдлаас шалтгаалах аж. Учир нь түүний АНУ руу явах болсон шалтгаан нь хэргийн мөрдөлтөөс оргон зайлсан хэрэг биш, зүрхний хагалгаа хийлгэх зорилгоор явсан гэж өмгөөлөгч нь мэдүүлээд байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car