Наадмын өдрүүдэд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулах юм байна. Мөн аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцах аж. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана. Харин “Улаанбаатар Буян” компани баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09.00-15.00 цагийн хооронд амралтгүй ажиллахаар болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.