antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2013 30 comments

Согтуу эмч, сувилагч нар М.Түмэннаст охиныг тархины хөгжилгүй болгожээ

нийтлэсэн Admin

okinӨвдөж байгаагаа илэрхийлээд уйлж ч  чадахгүй, байнгын тайвшруулах тариа, хүчилтөрөгч залгуулж байж амьдралын төлөө тэмцэж байгаа гуравхан сартай нялх охи­ноо тэврэн суугаа энэ эмэгтэйг З.Зул-Эрдэнэ гэдэг.

Тэрээр дөнгөж 27 настай. Анхныхаа хүүхдийг тэврэх баярт мөч нь амьдралынх нь хамгийн бараан түүхээр солигдсонд гомдоод ч ба­рахгүй байгаагаа ярьж сууна. Охиноо харах болгондоо эдгэчих байх гэсэн итгэлээ алдчихгүйг хичээн суугаа түүнд үнэхээр хэцүү зүйл тохиолджээ.

Эхлээд охины биеийн байдлын талаар өгүүлье. Төрөх үед удаан хугацаанд усгүй байснаас хүчилтөрөгчийн дутагдалд орж тархиндаа харвалт өгсөн, гавлын яс нь зөрсөн, тархины ховдол хоорондоо мэдэгдэхгүй сааралтсан. Цаашид тархины ямар ч хөгжил байхгүй, мэдрэлийн эмчийн хяналтад байнга байх шаардлагатай гэсэн оноштойгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байна.

Өөрөөр хэлбэл, энэ хүүхэд цаашид хэр удаан амьдрах нь тодорхойгүй, тархины эд эс нь төрснөөс хойшхи гурван сарын хугацаанд огтхон ч төлжөөгүй нь түүний ирээдүй яаж эргэхийг хэлэхэд бэрх болгожээ. Түмэннаст охин хөхөө өөрөө хөхөж чаддаггүй, гуурсаар хооллодог, төрснөөсөө хойш уйлж, инээгээгүй, нүд нь тогтоогүй, тайван унтаж чадахгүй, гурван сартай хүүхдийн хэмжээнд орчноо мэдэрч чадахгүй байдалтай байна.

Нарийн шинжилгээгээр түүний тархины хөгжил зогссон, бусад бүх эд эрхтэн эрүүл байгаа нь гарчээ. Гаднаас нь харахад толгой нь жижиг. Духнаас доошхи хэсэг нь хэвийн бойжиж байгаа ч, орой хэсэг нь дөнгөж төрсөн үеийнх шигээ байгаа юм.

З.Зул-Эрдэнэ: ЯДАЖ ОХИНЫХОО ДУУГ СОНСОХСОН

Гэхдээ Түмэннаст охин ийм болохгүй байх байсан. Хүн төрүүлэх үйлсээ мөнгөний сонирхлоор сольсон эмч, уусан архиа гаргачихгүйн тулд ус нь гарчихсан ээжид нь нойрсуулах эм өгөөд унтуулсан согтуу сувилагчтай таараагүй бол тэр өнөөдөр бусад хүүхдийн адил уйлж, инээж чадах байж.

Болсон явдлыг сийрүүлэхэд, З.Зул-Эрдэнэ Булган аймгийн Могод сумын иргэн.  Угаас хөдөөний хүн, дээрээс нь нас залуу учир бие сайтай, төрөх тасагт хэвтэх хүртлээ ажлаа хэвийн хийж, хөнгөн шингэн байсан гэнэ.

Анх энэ оны гуравдугаар сарын 4-нд Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн жижүүр эмч ЭХО оношилгоо хийж “Ураг хэвийн, бойжилт сайн, хүйгээ ороосон, ус багадалттай” гэсэн тодорхойлолтоор төрөх тасагт хүлээн авчээ. Ингээд долоо хоногийн дараа З.Зул-Эрдэнийн дотуур хувцас норсон тул сувилагчдаа хандсан байна. Тэр өдөртөө өвдөж, шөнөдөө 30 минутын зайтай өвдөж хоножээ.

Маргааш өглөө нь эмчийн үзлэгт ороход савны амсар нь гурван хуруу нээгдсэн байж. Эмчлэгч эмч Т.Эрдэнэсүрэн нь үдээс хойш дахиж үзээд “Нэмж нээгдээгүй байна. Өнөө шөнөдөө харзная” гэжээ. Тэр шөнөдөө эх таван минутын зайтай өвдөж хоносон гэнэ.

Ингээд маргааш нь дахин үзлэг хийхэд нэмж нээгдээгүй байсан тул өвдүүлэх эм тавьж төрүүлэхээр болжээ. Т.Эрдэнэсүрэн эмч оройны ээлжийн су­вилагч н.Энхтуяад “Зул-Эрдэнэд эм тавьж өнөө шөнө төрүүлээрэй. Хэд хоног өвдсөн шүү” гэж захижээ. Гэвч тэр өдөртөө эм тавиулчих сувилагч нь олдохгүй, З.Зул-Эрдэнэ өвдсөөр л байж. Гэтэл өвдөж эхэлснээс нь хойш эмнэлгийн үүд сахисан ээж нь оройны 21 цагт “Нөгөө эмч нар чинь архи ууж байна. Хүүг /З.Зул-эрдэнийн нөхөр/ архинд яваад өгөөч гээд гуйгаад байна” гэсээр орж иржээ.

Цагийн дараа тухайн үед жижүүр эмч хийж байсан В.Маналжав орж ирээд тоосон шинж­гүй “Өнөө шөнө унтаж хонохоос яахав” гэчихээд гараад явчихжээ. Дараахан нь ээлжийн сувилагч н.Энхтуяа архи үнэртүүлэн орж ирээд но-шпа, аналгинтай хольж судсанд нь хийсэн байна. Төрөх нь дөхчихсөн, ус нь гарчихсан ээж эм тавьж төрүүлэх ёстойг сануулахад “Жижүүр эмч өнөө шөнөдөө унтуулъя” гэсэн гээд гараад явжээ.

Маргааш өглөө нь В.Маналжав эмч дотуур үзлэг хийхэд нээлт нэмэгдээгүй байсан тул усыг нь хагалахад балга ч хүрэхгүй ус гарсан гэнэ. З.Зул-Эрдэнэ ээж, нөхөр хоёртоо ядарч байгаагаа хэлээд хийсвэрээр төрүүлэхийг гуйж, Т.Эрдэнэсүрэн эмчид хэлүүлэхэд хүлээж аваагүй байна.

Ингээд өвдүүлдэг шингэн хоёрыг угсран залгаж, оройны 17.30 цагийн үед төрөх орон дээр гаргажээ. Өөрөөр хэлбэл, З.Зул-Эрдэнийн ус нь гарч, өвдөж эхэлснээс хойш дөрөв дэх өдрийнхөө орой төрсөн гэсэн үг. Ус байхгүй, дээрээс нь тайвшруулах тариа тариулчихсан байсан нь нөлөөлсөн үү дүлэлт огт өгч чадахгүй байж.

З.Зул-Эрдэнэ сүүлдээ ухаан нь балартаж, эмч, сувилагчид хоёр хоёроороо гэдсэн дээр нь шахаж дарсаар эцэст нь хүүхдийг гаргаж авчээ. Төрөх орон дээр гарснаас хойш бүтэн нэг цаг 30 минутын хугацаанд ноцолдсон гэнэ. Хүүхдийн толгой нь хагас гарчихаад бараг цаг болжээ. Ингээд охин хөдөлгөөнгүй, уйлж дуу гаргахгүй, хөхөрч харласан өнгөтэй төрсөн байна.

Төрснийхөө дараа дөрвөн цагийн дараа хөл гараа хөдөлгөөд, нүдээ муухан нээж. Харин хоёр дахь өдрөөсөө дахин хөдөлгөөнгүй болж, нүдээ нээж чадахгүй болжээ. Үүнийг жижүүр эмч нь ямар нэг  хүчтэй тариа хийснээс боллоо хэмээн тайлбарлаж байжээ. Охины ээж цаашид болсон явдлын талаар ийнхүү ярьж байна.

-Төрсний дараа охинд ямар эмчилгээ хийсэн бэ. Хотод хэзээ ирэв?
-Хүүхдийн эмч нар хуралдаж миний охиныг тархиндаа цус харвалттай гэж оношилсон. Улаанбаатарт очиж нарийн шинжилгээ хийлгэе гэж гуйсан ч биеийн байдал нь замын ая даахгүй гэсэн шалтгаанаар 38 хоногийн дараа эмнэлгээс гарсан юм. Бид гарахдаа аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатараас түргэний эмчтэй машинаар хүргүүлье гэж гуйсан. Харин дарга хүүхдийн биеийн байдал замын ая даана гэсэн. Ингээд бид Эрдэнэтээс такси дуудуулж Улаанбаатар хотод ирсэн. Энд ирэхдээ хүчилтөрөгчийн дутагдалд орчихсон байсан. Шууд Эх нялхсын эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн дээ.

-Одоо биеийн байдал нь ямархуу байна?
-Өвдөж байна уу, үгүй юу гэдгийг нь мэдэх аргагүй. Нялх амьтан гавлын яс нь товойгоод, нүд нь бүлтэлзээд хэцүү. Тархины хөгжил нь зогсчихсон болохоор уйлж, хөхөө хөхөж чадахгүй. Үе үе хүчилтөрөгчийн дутагдалд орж хамаг бие нь татдаг.

Бие нь ерөнхийдөө хүйтэн байдаг. Тархинаасаа болоод цусны эргэлт нь удааширчихсан. Эмч нар найдваргүй л гээд байгаа. Гэхдээ охиноо харах болгонд хагалгаа хийгээд эдгэчих болов уу гэж итгэх юм. Тархиных нь заадас зөрснийг хагалгааны аргаар эмчилбэл, эд эс нь ургаад төлжчих болов уу гэж горьддог. Шинжилгээгээр тархинаас бусад эрхтэн нь эрүүл гарна. Төрснөөс нь хойш тархины хэсэг нь огтхон ч томроогүй. Өдөр хоног өнгөрч, охины минь бие томрохын хэрээр яана даа гэж айж байна. Уг нь 3.5 килограмм төрсөн. Үнэхээр гомдоод барахгүй нь. Хэрэв тэр эмч нарт эмнэлэгт хэвтсэн даруйдаа мөнгө төгрөгийг нь өгчихсөн бол өдийд миний охин эрүүл саруул байх байсан биз.

С.Нарантуяа: МАНАЙ ЭМНЭЛГИЙНХЭН ТОМ АЛДАА ГАРГАСАН

Бид Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяатай утсаар холбогдсон юм.

-Танай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудын буруугаас болж ийм хэрэг гарчээ. Хариуцлага алдсан эмч, сувилагч нарт хариуцлага тооцсон уу?
-Үнэхээр харамсалтай явдал болсон. Манай нэгдсэн эмнэлгийнхэн дэндүү хэнэггүй хандсан байсан. Уг нь бүгдээрээ олон жил ажилласан туршлагатай эмч, сувилагчид байгаа. Том алдаа гаргасныг бид хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Шижирбаатар даргыг ажлаас нь чөлөөлсөн. Яг энэ явдлаас болоод гэж хэлэхэд хэцүү.

Өөрөө орон нутгийн сонгуулийн үеэр хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн байсан юм. Тэгээд ялагдаад буцаж ажилдаа орох хүсэлт тавьсан. Буцаан түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон хугацаанд ажлаа хангалттай хийгээгүй учир ажлаас нь чөлөөлсөн юм. Гэтэл намайг хүртэл элдвээр гүтгэж, шалгуулж эхэлчихээд байна. З.Зул-Эрдэнийн хувьд маш харамсмаар явдал болсон. Бид тусалж, дэмжих боломжтой бүх талаас нь харж байна. Тухайн үед хариуцлага алдсан эмч, сувилагчдын асуудлыг шат шатны ёсзүйн хороогоор хэлэлцээд аймгийн ёс зүйн хороонд шилжүүлсэн байгаа. Тэндээс шийдвэр нь удахгүй гарах байх.

-Ямар хариуцлага хүлээх бол?
-Ёс зүйн хороогоор хэлэлцүүлж байгаа болохоор торгох, эсвэл ажлаас нь чөлөөлөх л байх. Гэтэл тэр ээж, аавын сэтгэл санааны хохирлыг яах билээ. Дахиад ийм явдал гаргахгүй байх талаас сайтар анхаарах хэрэгтэй байна. Би өдөр бүр нэгдсэн эмнэлгийнхэнтэй уулзаж, дахин дахин сануулж байна.

Б.Солонго

Эх сурвалж: zuuniimedee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • zochin (July 03, 2013 5:33:10 pm )

    Ene *****iin emch nar bur davarch guitsej bnaa. Manai duugiin huuhed 3 nas hureh gej bgaa bolovch held bas huld oroogui. Yagaad bgaag ni emch naraas asuuj zunduu uzuulsen bolovch emch nar zugeer gesen. Getel turuhduu tarhindaa harvalt u****hsun bgaag tomografiin zurag avsan murtluu zuragiig unshij chadaagui. Getel zurgan deer harvalt ugschihsn ni tov todorhoi bsan bgaan. Eh nyalhasiin emch nariig ene olon uvchin zovlongiin haluun golomtond ajillaj bgaa yum chin geed onoshiig ni sain togtooj bgaa bailgui gej bid itgesen. Ungursun 10 saraas hoish bid eh nyakhasaas salaagui getel say l bid duugiin maani huuhed saajilttai yum bna gedgiig huviin emneleg deer ochij bj medlee. Unaad tataad genet tolgoigoo daahaa boliod ireheer ni bid hviin emnelegt handsan yum. Eh nyalhasaar iim olon sar yvj uzuulj uzuulchiheed zugeer l naad zahiin onoshiig ni togtooj chadaagui emch nariig ni iim hainga handsand bid gomdoltoi bna. Er ni turhud ni ch emch nar ene huuhdiig iim bolgoson bh gej bid nar bodoj bgaa.Zuv zugeer ymar ch asuudalgui bsan hun turuhduu huuhed ni harvalt ugnu gedegt bid itgehgui bgaa. Ene emch nartai mash undur hariuts**** tootsoh heregtei. Ard tumniihee erul enhiin manaand zogsoj bgaa geed saikhan ner zuusen mergejiliin bool bolson emch nart ymar shiitgel onooh estoi yum teriig ni ugmur bna. Bid etsesee hurtel huluu hurej gazar guij eh nyalhasiin ter medreliin medleggui hund hainga handsan emch uhaantaimanuuhaitai temsteh bolno.

  • mm (July 03, 2013 6:41:38 pm )

    эвий дээ нялх үр

  • Anonymous (July 03, 2013 6:49:20 pm )

    arhi hvnii aminaas vnetei bla gjvv??????????? ymar arhind durtai tsagaan halaadtai almasuud we!!!! iim hariutslaggvi hvmvvsiig zvgeer emnelegees ****uulaach!!!. aygui bol dahiad hvn alchij medeh ulsuud bn!! iim bolood l mongold emnelegiin salbar ***jihgvi bgan. Gadaadad emnelegt ajildag hvniig ymar ih hvndeldeg ble? hrin mongold dandaa iim ***iin ymnuud yugaa ch medehgvi hudlaa em ch gsen hvmvvs bdag blhoor emch gdeg hvnd hen ch itgedeggvi!!! emch gj ner zvvhees oor ymgvi hvmvvs!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • sodko (July 03, 2013 10:13:35 pm )

    arai ch dee manai emch nar chin tangarag orgoson hvmvvs biz dee odoonii emch nar arai l heterch bn aa hvn torvvlchiheed ulaan tsagaan mongo neheed
    zogsoj bga emch nar baih yum ene hvmvvs jaahan yum bodmoor yumaa ajlaa hiigeed tsalingaa avch bga bizdee mongo togrog muutai hvmvvs bval torvvlj ogohgvi yum uu h****aa yum hotoliin emnelegt iim yum bn shvv bodooroi

  • sss (July 03, 2013 11:14:29 pm )

    ajil deeree arhy uusan emch nariig ajlaas n i halj erhiig ni hasmaar yum huulychidaa

  • sss (July 03, 2013 11:15:18 pm )

    ingeed b val yaj hyn am osoh yum be

  • ariuna (July 03, 2013 11:46:18 pm )

    sogmu nobshnuudig oorsdinh n tarhini ***jilig n zogsoo*****

  • Mongol (July 04, 2013 1:42:23 am )

    Minii huu bas yag ingej huchilturu****in dutagdaltai turson,Uvduud ochihod savnii amsar 3 huruu boloogui baina geed l abch heleltsehgui uvduud dun****d baihad,bi hiisver hiilgesen,Huu maani bas yag adil turson odoohondo gaigui l baina 1 sar hursen sahan,bainga agara salhind gargah heregtei gesen,Ene medeeg un****d uuriin erhgui uilllaa. Bi yag ene busgui shig emnelegt tarchilj uvduj honoj baisan yum,Zoblong sain mednee.uneheer yadarch tuilddag yum baina lee.Huugee haraad l taivshirch baisan,Ene ohind tuslah yumsan,zovlongii ni medej baigaa bolohoor uneheer ene ohiniig sain oilgoj baina.Mongolchuud naadam,bayar ,hurdan mori,buh geed l ****an mungu zaraad baidag ter hend heretei yum,horvood ireh gej baigaa mongoliin ireedui nartaa zoriulaad turoh tasag,hangamj ene terii ni sain hangaad ugchbol arai l deer baih,Mongoliin bayachuud geed baidag humuus ene humuustee tuslaaad solongos,gadaad ruu emchilgeeg ni gargah heregtei sh dee….

  • zochin (July 04, 2013 3:48:18 am )

    Bi ene emegtei, huuhed 2 iig unen setgeleesee uruvduj bna, yamar haramsaltaig heleed ch barahgui yum. yamar hetsuu horvoov deee…
    Ter emch nariin baij bgaag…

  • zochin (July 04, 2013 3:49:58 am )

    Bi ene emegtei, huuhed 2 iig unen setgeleesee uruvduj bna, yamar haramsaltaig heleed ch barahgui yum. yamar hetsuu horvoov deee. Humuusee bugdeeree ene emegteid tuslaya!
    Ter emch nariin baij bgaag…

  • Anonymous (July 04, 2013 5:42:27 am )

    yun ajilaas ni halj munguur torgoh. ***** yumuu h****aa iin buhel buten hun uhsenees yavlgaagvi bolchood bhad yadag muu malnuud be ? Ene huuli durem gej yu bdgiin ene huuli duremee zasaj zalruulhad yavdgiin Manaihaas budad uls oron hunee hamgiin turuund tavidag ter tusmaa bidnii ireedvi hoich ue bolson ursdee mash ih anhaaral anduuldag getel ene MGL iin bj bgaag HUNEE,HUNSEE ULANDAA GISHEGCHIHSEN, ARD IRGEDEE TEJEEVER NOHOINOOS DOR UZDEG , IDEJ BUI HOOL HUNS NI HORTOI HORHOITOI YAN DA .

  • tuya (July 04, 2013 6:42:38 am )

    xaxuul xaraad l cuuj baidag yum nuud enxbayriin yed ix turcun shyy yyniig elbeg dorj udval xour arga xemjee avaa chee

  • zochin (July 04, 2013 6:44:09 am )

    ajil deeree emch xyn arxi uuna gej yu baidgiin shorond xii

  • oroolon (July 04, 2013 8:51:50 am )

    toroh ehig arhinaas dor bodjee ***** maluud ajilaas h****aas iluu ene huuhdig emchluuleh buh zardlig garguulaach tegeed hun alsnaas yalgaagyi tul nasaar ni horih heregtei ene ger bul huuhdinhee toloo nasaaraa setgel sanaani zowiurtai bolloo shuudee ***** arhichidaas bj malnuud aluurchid buu orshoo

  • Anonymous (July 04, 2013 9:06:29 am )

    p****akuudg shopond hj al
    uhuul taarna

  • Anonymous (July 04, 2013 9:39:23 am )

    erguu malnuudad har ajil hiilgej nasan turshidaa ter eej ohin 2iin umnuus amidarch oloson buh $iig ni ugj bval taarna … ajlaas hallaa ged hden $r torgoloo ged yaahiin ergeed l yaaj iij bgad urhiin emnelegt j orood irj magadgui garuud **** ****

  • mongol (July 04, 2013 11:28:26 am )

    малын эмч нар ингэж л хүнийг ******** тэр адгуусыг ажилаас нь халлаа гээд тэр хүүхэд зүгээр болох ю******? тэр эхийн сэтгэл тайвширах ю******? өнөөдөр монголд эрүүл мэндийн салбар ийм л байна ш дээ. Эмч нэртэй хэдэн малын эмч нар нь хүүхдийг өдөрт хэд хэдээр нь ингэж ******лаж амьдаар нь алж байна шдээ.ингэж байхад ард түмнийхээ амьдралаас тасарсан юм яриад сууж байдаг их хурлын гишүүд , ерөнхийлөгч үнэхээр ард түмнээ гэсэн сэтгэл байдаг бол тэр алуурчидаас зардал мөнгийг нь гаргуулж чаддаггүй юмаа гэхэд ард түмнээс идсэн мөнгөнийхөө жоохон ч гэсэн хэсгээр нь иймэрхүү байдалаар шаналж байгаа нялх үрсэд туслаж гадаад дотоод хаана л эмчилж болох газар байна явуулмаар юм. мэдээ үздэг уншдаг бол нэгийг бодон биз. сонин хэвлэлээр шуураад байгаа нэг өдөрт 10-20 -н саяаар нь шоудаж зугаацдаг хүмүүс иймэрхүү үйлсэд туслаж байвал буян болно доо гэж

  • Anonymous (July 04, 2013 11:30:43 am )

    NOWSHIIN EMCH NART HATUU HYANALT TAWIJ MONGOL HVNII AMI NASIIG UNETEI BOLGOJ HUULIIN HARIUTSLAGAIIG HATUU BOLGOJ NOWSHNUUDTAI CHANGA YRIYA

  • SHUUMJILEGCH (July 04, 2013 11:48:24 am )

    Udval saidaa tanii hariutsaj bgaa salbariin tangarag urgusun emch nertei aluurchid chine arai herees heterlee eronhiilo****d ner devshij baih hoorond chine naad emch nar chine hun alaad yvaad bn ta edgeer aluurchidaa es zuin harits**** huleelgeh neriin dor yl zavshuulaad bn aa iimd deerh uiul yvdald hamaaraltai buh humuusiig eruugiin hariuts**** huleelgehiig ****rdaj bn MONGOL ULSAD BONGOL HUN ERUUL SARUUL TAIVAN AMIDRAH ERH CHULUU BN UU.

  • shuumjlegch (July 04, 2013 1:05:38 pm )

    Ер нь манай зарим эмнэлэгүүд яг ийм шүү дээ, Эх Нялхас тэр тусмаа, Мөнгө хардаг болчихсон. Төрүүлсний дараа заавал гэрээс нь хүн дуудаж уулздаг, Сайндаа ч биш мөнгө авах гэж.Мөнгө өгсөн хүнээ бол тусд нв эмчилгээ хийдэг, Тариа хийгээд гаргуулчихдаг, мөнгө өгөөгүй н зайлуул орилоод хэвтэж байх жишээтэй.
    Одоо ар гэрийнхэн ч гэсэн бүр ёс юм шиг мөнгө бэлддэг болчихсан, Эмчилгээгээ чанартай хийчихсэн хойноо мөнгө ядаж авч баямаар юм

  • түшиг (July 04, 2013 2:36:24 pm )

    Төрөлхийн гажигийг эмч нар яаж ч чадахгүй гэдгийг ойлгохгүй л байгаа юм байх даа. Монголчууд буруугаа заавал хэн нэг рүү чихэж байдаг өөдгүй зантай ард түмэн.
    Улсын эмч нар таалагдахгүй байвал хувийнхаа эмч нараар эмчлүүлцгээ л дээ. Дэлхий даяар тийм л байдаг. Улсын эмнэлэгүүд зөвхөн амь насанд аюултай хүнд өвчнийг эмчилж, төлбөрийн чадваргүй ард иргэдэд үйлчилдэг байвал дээр. Дэндүү их ачаалалтай ажиллаж байгаа.

  • Гэрэл (July 04, 2013 3:17:06 pm )

    Өрөвдмөөр юмаа. Эрх бүхий хүмүүс нь энэ асуудлыг үнэн зөвөөр шийдээсэй гэж хүсч байна. Энэ хүүхдийг эмчлэх асуудлаар томоохон арга хэмжээ аваасай. Ээж болон гэр бүлийнхэнд нь сэтгэлийн дэмтэй байгаарай гэж хэлье. Хүүхэд нь эдгэрэх болтугай.

  • tozzmoo (July 04, 2013 9:01:56 pm )

    arai ch dee cotcalizimiin ued ch iim vaisan .nuutcalj chaddag vaisan harin odoo il tod volson ni oboodoo.

  • зочин (July 05, 2013 6:07:10 pm )

    Өөрөсдөө хүн юм байж хүний аминд ингэж хариуц********гүй хандаж болж байгаа юм боловуу?
    арай л аймар юмаа

  • zochin (July 05, 2013 11:17:16 pm )

    haana ch tanidag hvngvi l bol hetsvv boljee

  • Korea-s (July 09, 2013 2:04:16 am )

    Eoooe arai yumaa??!!huniig eremdeg uhliin irmeg deer avaachsan humuust tootsoh hariuts**** erduu torguuli ajlaas h**** gejuu?Huuliin hariuts**** huleelgeh heregteishdee.Uursdiihni ur huuhed ingesen bol yaah bsan boldoo ???tsagaan halad umssun es zuigui arhichin aluurchinaas yalgaa algoo

antalya rent a car