Орон даяар нийт 1869 хэсгийн хороонд Ерөнийлөгчийн срнгуулийн саналыг авч байгаа. Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын явцын мэдээг 11.30 цаг, 15.30 цаг, 19.30цаг, 22.30 цагаас тус тус өгөх юм.
Хуульд зааснаар санал хураалт өнөөдөр 22.00 цагт дуусна. Харин цагийн бүсийн зөрүүгээс шалтгаалж Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад санал хураалт 08.00 цагаас эхэлсэн тул 23.00 цагт энэ ажиллагаа дуусах юм байна. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэж буйгаар бүх тойргийн хорооны сонгогчдын саналын дүнг хүлээн авсны дараа урьдчилсан дүн мэдээг олон нийтэд зарлах ёстой тул энэ нь маргааш өдөр зарлагдана гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.