Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар 11.00 цагийн байдлаар нийслэл дэх Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд 368 хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд 11:00 цагийн байдлаар 18,11 хувь нь саналаа өгсөн байна.
Багахангай дүүргийн иргэд сонгуульдаа хамгийн идэвхитэй буюу нийт сонгочдын 22.36 хувь нь оролцжээ. Сонгуулийн санал авах ажиллагааны үеэр санал тоолох машин гацах хэд хэдэн тохиолдол гарсан ч мэдээлэл технологийн даамлууд цаг алдалгүй зөрчлийг арилгасан байна. Түүнчэн сонгуулийн санал авах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон ч хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн талаар иргэдээс гомдол ирсний дагуу өнөөдөр ажиллаж байсан “Өгөөж” ХХК-д шаардлага хүргүүлж, нийт ажилчид санал өгөх эрхээ эдлэх боломжтой боллоо.
Сонгуулийн ирцийн талаарх дараагийн мэдээллийг 16.00 цагт өгөх юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.