2013 оны зургаадугаар сарын 20-ны өрнийн зурхайгаа уншина уу.
Арслан (7/23-8/22) Сэтгэл хөдлөл ихтэй өдөр. Асуудалд толгойгоо өвтгөх хэрэггүй. Өглөөг бичиг цаасны ажлаасаа ангижрахад, төлбөрийн хуудсаа барагдуулахад болон татвараа төлөхөд- зарцуулж үдээс хойш өөртөө цаг зав гаргаарай. Танд хамгаас хэрэгтэй зүйл бол цагаа зохицуулж сурах. Илүү сонирхолтой зүйл хийж, сэтгэл санаагаа сэргээе гэж бодож байгаа бол хөршдөө туслах ч юмуу, сайн дураараа ямар нэгэн зүйлийг хийх нь танд тусална. Ямар ч зүйлд та сонирхол татагдсан байсан хэтэрхий гүнд нь орох хэрэггүй гэж сануулмаар байна.
Нум (11/22-12/21) Урам зоригтой өдөр. Та өнөөдөр ажлын газар болон хамт олныхоо дунд гялалзах болно. Таны шаргуу хөдөлмөр танд гайхалтай үр дүнг авчрах болно. Дарга болон ажилтны хоорондох хамтач байдлын давуу талыг ашиглаарай. Аль аль талыг хамруулсан болон бие биенээ урамшуулсан харилцааны ашигтай талыг олж хар. Бизнесийн хичээл зүтгэл сайн байж, бусад хүмүүс таны хөдөлмөрөөр ажиллаж байгаа мэт харагдана. Хайртай хүмүүстэйгээ хамт байх цаг гарга. Тэд таны сэтгэл санааг илүү сайн ойлгох болно. Тушаал дэвших нь таны бодсоноос ч илүү хурдан байх болно.
Охин (8/23-9/22) Тогтворгүй өдөр. Охиныхон ажилдаа буцаж орохдоо яг л шувуу мэт эрх чөлөөтэй байхыг хүсэх бөгөөд гэртээ байгаа мэт тав тухыг мэдрэхийг хүснэ. Гэрт тань ч ажил дээр тань ч таны бодол санаа болон ажлын бүтээмжийг тасалдуулах анхаарал сарниулсан хэд хэдэн зүйл хүлээж байна. Үргүй зардалд анхаарлаа хандуул зарлага тань ихсэж хяналтаас гарсан тул цулбуураа барих цаг болжээ. Мөн ойрын хүмүүсээсээ мөнгө зээлэхгүй байх нь ухаантай алхам байх болно.
Хамтатгах (5/21-6/21) Төвөгтэй өдөр. Өнөөдрийн ажил хэрэг дарамттай байх болно. Та өөрийн ажил үүрэг, хариуцлага болон өөрийгөө сэтгэл хангалуун байлгах тал дээр зөв тэнцвэртэй байх нь чухал. Ялангуяа ажлынхаа үр дүнг хүртэж эхэлсэн бол хөдөлмөрч хүн болоход тийм ч хэцүү биш. Өөрийнхөө болон хайртынхаа төлөө цаг гаргахгүй бол таны амжилт тийм ч сэтгэл хангалуун байдлыг бий болгохгүй. Ажил болон хувийн амьдралаа тэнцвэржүүлэх нь байнга л зөрчилтэй зүйл байдаг.
Жинлүүр (9/23-10/22) Тайван өдөр. Аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаал. Өөрийнхөө эргэн тойрон дахь замбараагүй зүйлсийг цэгцэл. Өөртөө хэрэгтэй байгаа зүйлсийг хадгалж, хэрэггүй зүйлсийг бусдад хандивлаарай. Та үүнээс сэтгэлийн таашаалыг мэдрэх болно. Жинлүүрийн ордны эцэг эх өнөө орой хүүхдийнхээ ярихыг сонсох боломж гаргаарай. Тэдний шулганан ярих яриан дундаас сонирхолтой зүйл сонсох болно.
Мэлхий (6/22-7/22) Мөрөөдөмтгий өдөр. Өнөөдөр ажилдаа байдаг бүхнээ зориулдаг мэлхийнүүд өөрийн хийх жагсаалтанд байгаа болон үүрэг хариуцлагаа мартах төлөвтэй байна. Мэргэжлийн хүмүүс хүртэл өнөөдөр алдаж мэдэхээр байна. Гэртээ чухал юм худалдаж авахаа өндөр үнэ төлөхгүй зэргээ хойшлуулах хэрэгтэй. Хайрын асуудал тань тогтворгүй байж мэдэх тул энэ хэдэн өдөрт завиа ганхуулахгүй байх тал дээр анхаараарай. Таныг инээлгэж чадах хэн нэгэнтэй нийлж орой хотоор зугаалахаар гадагшаа гараарай.
Хонь (3/21-4/19) Дарамттай өдөр. Шинэ сарны эрч хүч нөлөөлөх болно. Өнөөдөр буд гариг таны орон гэр, гэр бүлийн асуудлын нарны 4-р гэрт орж таны хуучин дурсамжуудыг сэргээнэ. Гэхдээ бүх хониныхон дурсамжид хөтлөгдөн суухгүй. Та нарын зарим нь худалдаж авах юм уу түрээслэх байр хайж сэтгэлийн хямралтай байна. Том хэмжээний засвар хийх нь гэр орны тав тухтай ба амгалан тайван байдлыг бусниулна. Хайртай хүмүүст чинь тусламж хэрэгтэй байгаа боловч тусламж гуйн саад болохыг хүсээгүй байж болох юм.
Үхэр (4/20-5/20) Тогтуун өдөр. Өнөөдрийн од эрхсийн төлвөөр, өнөө шөнө хайр дурлал болон уран сэтгэмж, төсөөллөө бэхжүүлэх сайхан өдөр. Мөн хайрын асуудалд тань шийдвэр гаргахад туслах бодит чиг хандлага, хуучны үзэлтэн гарч ирэх болно. Хэрвээ хайртай хүндээ хэлэх чухал зүйл байгаа бол, тайвшраад ямар нэгэн шийдэлд хүрэхийн тулд хоёулахнаа илэн далангүй ярилц. Дурлал тань таныг сайхан аялалд явуулах болно. Хайрттайгаа хамт урагшлах нь ирээдүйгээ тотвортой, аюулгүй болгох шидэт алхам л гэсэн үг.
Матар (12/22-1/19) Эрсдэлтэй өдөр. Найз нөхөр юмуу хайрттайгаа харилцах харилцаанд үл ойлголцол үүснэ. Хэрвээ та ямар нэгэн юм нууж байгаа бол тэд нар хэзээ нэгэн цагт мэдэх учраас шударга байх хэрэгтэй. Найз нөхөр тань танаас ямар нэгэн юм нууцалж байгаа бол тэднийг шударга байлгахад улам хэцүү болно. Өнөөдөр бол гадаад руу аялах төлөвлөгөө гаргахад маш тохиромжтой. Тасалбар захиалахдаа азтай байх тул агаарын тээврийн компаниудаар очиж онцгой хөнгөлөлт байгаа эсэхийг асуугаарай.
Хилэнц (10/23-11/21) Ашигтай өдөр. Гэр бүлийн гишүүдтэйгээ хөрөнгө мөнгө болон санхүүгийн байдлаа баталгаажуулахын тулд зөвшилц. Хүүхдүүд чинь магадгүй хэрэгцээгээ хэлж болох юм. Та түүнийг биелүүлэх хэрэгтэй. Өөрийн орлогын тал хувийг гэрийнхэндээ зориул. Та магадгүй сурагч, мөн оюутан ч байж болох юм. Ах эгчээсээ санхүүгийн тусламж хүс. Хүүхдүүддээ анхаарал тавь. Ажил чинь онцгой өөрчлөлт хийхийг шаардаж ч магад.
Хумх (1/20-2/18) Цаг агаараас ихээхэн хамааралтай байна. Мөн шөнийн турш тамхины утаатай өрөөнд суух нь эрүүл мэндэд нөлөөлнө. Толгойн өвчин, нойргүйдэл, бүх бие буларсан мэт байх нь таны бие махбодийн боломж хязгаарлагдмал гэдгийг сануулж байна. Хүчээ хуримтлуулахын тулд бага зэрэг амар. Бүрхэг өдөр халуун уур эсвэл халуун усанд орвол зүгээр.
Загас (2/19-3/20) Сонор сэрэмжтэй байх өдөр. Оюун ухааны эрч хүчний давалгаа нөмрөн ирж, амжилт дэвшилт, бизнесийн сонирхол дээрхи төвлөрлөлтөд ашиглагдах болно. Энэ бол санаа олох, төлөвлөгөө зохиох ба шинэ төсөл, үйлдвэрлэл рүү агуу том алхам хийх цаг. Олон нийтийн харилцааны арга хэмжээ ба үйл явдлууд төвөггүй болж өнгөрнө. Өөрөөсөө дээд шатны эмэгтэйгээс дэмжлэг хүсэх ба олж авахад үдээс хойш амжилт гарна. Үдээс хойшоос таны бие махбодийн эрч хүч нэмэгдэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.