Зам засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд Эскадрилийн хөшөөнөөс Улаанхуарангийн эцэс хүртэлх авто замын хучилтыг Улаанбаатар Зам засвар арчлалт компани гүйцэтгэж, замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Офицеруудын ордон чиглэлд хаалттай байсан 300 метр замын урд урсгалыг нээж, хойд урсгалын 400 метр авто замын хэсгийг хаасан байна. Түүнчлэн Зүүн 4 зам чиглэлийн хойд урсгалыг хэсэгчлэн хааж, 7 сарын 09 хүртэл хучилтын ажлыг хийж гүйцэтгэх ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.