Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал С.Хайыпхан нар 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрт мэргэшсэн инженер, зөвлөх инженерийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10-30 хувь, мэргэшсэн жолооч, кондукторуудын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10-70 хувь хүртэл хэмжээгээр тус тус нэмж олгохоор тусгажээ. Түүнчлэн Монгол улсын авто тээвэр, тэдгээрийн засвар үйлчилгээний салбарт төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын ажилчдын хөдөлмөрлөх эрх, албан тушаалын тарифт цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, хөдөлмөрийн нормативыг тогтоох, өөрчлөх талаар тохиролцоонд хүрсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.