АТГ-т УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг хэд хэдэн асуудлаар шалгуулах гомдол иржээ. Хэдхэн хоногийн өмнө түүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гараад басйан ч тэрбээр үүнийг үгүйгэсэн.
Тодруулбал, түүнийг баруун дөрвөн замд байрлах “МҮЭ-ийн Соёлын төв ордны залгаа хэсэгт “Үйлдвэрчний салбаруудын ордон” байгуулна гэсэн шийдвэрийг Ерөнхий зөвлөлийн гишүүдээр батлуулж, дараа нь шийдвэрийг хэрэгжүүлэх нэрээр тогтоолыг өөрчлөн, газрыг нь бусдад шилжүүлэх, зориулалтыг нь өөрчлөх зэргээр будлиантуулсан. Түүнчлэн “Үйлдвэрчин хороолол”, ”Үйлдвэрчин цамхаг” гэх үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, эдгээр орон сууцыг барихын тулд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийг хууль бусаар татан буулгаж, газрыг нь хувийн компанид шилжүүлсэн нь хууль бус үйлдэл” хэмээн МҮЭХ-ны их хурлын дараа АТГ-т шалгуулна хэмээн мэдэгдэж байв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.