Монголд анх удаа зохион байгуулж буй Тэргэнцэртэй иргэдийн загварын шоуны талаар мэдээлэл хийлээ. Шоу зохион байгуулагчид энэ үеэр “ Монголд анх удаагаа энэхүү загварын шоуг зохион байгуулж байгаа бөгөөд тус шоу мэргэжлийн өндөр түвшинд болно.
Оролцогчид энгийн, өдөр тутмын болон гоёлын гэсэн 2-4 төрлийн загварын хувцсыг өмсөж сонирхуулана” гэв. Дизайнеруудын хувьд бол өвөрмөц эсгүүртэй хувцас эсгэх нь тэдэнд бас нэг ажлын туршлага болж байгаа ажээ. Энэхүү загварын шоу энэ сарын 17-ны өдөр Худалдаа аж үйлвэрийн танхимд 20.00 цагт болох юм байна.
Монголд анх удаа зохиогдож буй загварын шоунд нийт 18 иргэн оролцох бөгөөд шоуны хувцсыг Урлах эрдэм дээд сургуулийн багш дизайнерууд хийж урлаж байгаа юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.