antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2013 39 comments

Г.Эрдэнэ-Мандах: Ээжийн минь шарилыг трактороор ухаад, түрээд хаячихсанд маш их харамсаж байна

нийтлэсэн Admin

IMG_5308 copyУлаанбаатар хотод талийгаачдынхаа шарил дунд амьдарч буй айл өрхийн тоо сүүлийн жилүүдэд нэлээд өсчээ. Шарил ухагчид ч эгнээгээ тэлсээр. Тэр бүү хэл гадаад, дотоодын компаниуд Нарангийн энгэр дэх шарилын газрыг шарилтай нь ухаж, түрж хаяад газрыг нь авдаг болжээ. Монголчууд эрт дээр үеэс нас барагсдынхаа газрыг онголж, хөл хорьж, цээр тогтоодог байлаа. Энэ бол том хүндлэл. Гэтэл саяхан нэгэн иргэн манай сайтад хандаж, ээжийнхээ шарилыг олохоо больсноо өчиж, харамсалаа илэрхийлэв.

Түүнийг Г.Эрдэнэ-Мандах гэдэг ажээ. Тэр ингэж ярьж байна.

-Та одоо ямар ажил эрхэлж байгаа вэ?

-Өө, одоо би хувиараа л хөдөлмөрлөж байна. Америкт 11 жил амьдарсан.

-Америкт хараар хөдөлмөр эрхэлж байв уу?

-2000 онд чинь тэнд цөөхөн Монгол иргэн байлаа шүү дээ. Би Чикаго хотод найман жил боллоо. Эхнэр бид хоёр хүүхдүүдээ тэнд үлдээгээд шинээр төрсөн ач нараа аваад Монголдоо ирээд байна.

-Ач нар чинь хаана харъяалагддаг вэ?

-Америкийн иргэн тул энд хоёр жилийн хугацаатай түр оршин суугчийн бүртгэлтэй байгаа.

-Монголдоо ирсэний чинь дараахан нэгэн сонин явдал тохиолдсон гэсэн. Юу болсон юм бэ?

-Аа тийм. Монголдоо ирсэний дараахан нэг шөнө талийгаач ээжийгээ зүүдэллээ. Тэгээд маргаашаас нь ээжийнхээ шарил дээр очмоор санагдаад болдоггүй. Ээж минь 1996 онд 50 гаруйхан насандаа өвчнөөр өөд болсон юм. Ах дүү нар, Америкаас ирээд амарч байсан хүүхдүүдээ дагуулж, идээ будаагаа бариад очлоо л доо. Нарангийн энгэрт оршуулсан байсан юм. Гэтэл ээжийгээ нутаглуулсан тэр хавийн оршуулгын шарилуудыг бүгдийг нь трактораар түрээд хаячихсан байлаа. Гадаадын компаниуд юм барьж байгуулж байгаа юм байх. Том том тракторууд шарилыг шороотой нь хамж түрээд овоолчилсон байв. Ингэж болохгүй шүү дээ. Аавын минь шарил өөр газарт бий. Яг хэвээрээ байна лээ. Гэтэл Нарангийн энгэрт Хятад иргэдийн шарил огт хөндөгдөөгүй, харин хэдэн монголчуудынх нь шарил байхгүй болжээ.

-Уг нь засаг захиргаанаас хяналт тавьж, шарилд хүндэтгэлтэй хандах ёстой биз дээ?

-Урьд нь оршуулгынм газартаа хашаа, хаалга хийсэн юм билээ. Гэвч түүнийг нь зад дайрч, шарил сүйтгэжээ. Том өндөр шороон далан дээгүүр шарилын чулуу, мод зэрэг зүсэн бүрийн юм харагдаж байсан. Шарилын дунд айлууд гэр барьж орсон болохоор компаниуд тэгж хамаагүй сүйтгэсэн юм шиг байна лээ. Төр, засгаас оршуулын газарт онцгой анхаарах ёстой. Азийн орнууд дээр үеийн шарилуудаа ч маш сайн хамгаалж байгаа шүү дээ. Япончууд Монголоос дайны үеийн шарилуудаа бүгдийг зөөж нутагтаа аваачлаа. Шарил бол тухайн гэр бүлийн үнэт өв юм.

-Шарилын бүртгэлээр нь хөөвөл таны ээжийнх шиг алга болсон шарилууд тогтоогдох байх, тийм үү. Та судалж үзэв үү?

-Би бүртгэлийн газраар орж хөөцөлдсөнгүй. Явах гэтэл манай ах дүү нар дургүйцээд байсан.

-Яагаад дургүйцсэн гэж?

-Талийгаачийнхаа ясыг өндөлзүүлэх нь гэсэн. Гэтэл тийм биш байхгүй юү. Хэрвээ намайг нас барсан үед миний ач зээ нар бас ингээд хаях уу. Үгүй шүү дээ. Миний аав ээж хоёр Ховдын Дарвийн хүмүүс байлаа. Ээж маань эхэээс их олуулаа. Бүгдээрээ Жүүжээ, Үүжээ, Жаажий гэх мэтээр бие биесээ хүндэлдэг улс. Ер нь манайхан чинь өвөг дээдсээ маш их хүндэлж үздэг хүмүүс.

-Америкаас ирээд амарч байсан хүүхдүүд чинь тухайн үед ямархуу сэтгэгдэлтэй байв?

-Би тэднийг дагуулан, эмээгийнх нь шарилыг олохгүй баахан хайж цөхрөөд, сүүлдээ үнэнийг нь хэлсэн. Ийм замбараагүй юм болсон байна, тэгээд шарил нь олдохоо больжээ гэж. Тэд их гайхсан. Уг нь би эмээгийнх нь шарилд мөргүүлж, тэнгэрээс бууж ирэх сүнсийг нь тайлбарлаж, гуйх гэсэн юм. Гэтэл шарилын газраас бидэнд ээжийн минь нэртэй ижилхэн Хүүхнээ гэдэг нэртэй хүний шарил олдсон. Төрсөн он сар нь мэдээж зөрүүтэй. Овог нь ч өөр. Би аргаа бараад тэр шарил дээр хүүхдүүдтэйгээ хамт ёслол үйлдсэн. Хүүхдүүддээ би хэлсэн, эмээгийн чинь шарил нэгэнт олдохгүй хойно, ижилхэн нэртэй энэ хүний шарилд хүндэтгэл үзүүлье дээ гэж. Гэхдээ би дараа заавал олно гэж тэдэндээ амласан юм шүү. Яг надад тохиолдсон шиг иймэрхүү явдал миний нэг найзад бас тохиолдсон байсан.

-Пөөх, ер нь олон хүн өвөг дээдсийнхээ шарилын эрэлд хатах болж дээ?

-Тийм л болж таарч байна. Тэр найзтайгаа би санаандгүй ярилцаж суухдаа ээжийнх нь шарилыг муу хүмүүс ухчихсан тухай сонссон юм. Харин миний ээжийн шарил ор тас үгүй болсон байна. Үүгээрээ бас жоохон ялгаатай гэх үү дээ. Оршуулгын зан үйл янз бүр байдаг тул зарим нь шарилын хайрцагт алт мөнгөн эдлэлийг нь хийж оршуулдаг байж л дээ. Тэгээд л түүнийг нь авах гэсэн хүмүүс ухдаг юм байна.

-Та буддын шашинтан уу?

-Үгүй ээ, Америкт очоод христийн шашинтан болсон.

-Та ээжийнхээ шарилыг төр, захиргааны байгууллагаас нэхэмжилж болно биз дээ?

-Болох л ёстой. Миний ээжийн шарилын чулуу одоо хаа нэг газар хөсөр хаягдаад хэвтэж байгаа байх гэж бодохоос гол горойгоод байдаг юм. Яаж нэхэмжлэхээ одоогоор би сайн мэдэхгүй явна. Шарилын бүртгэлээр ар гэрийн хүмүүстэй нь холбоо тогтоогоод урьдчилан хэлж яагаад болоогүй юм бол гэж боддог. Мэдээллийн хэрэгслээр зарлаад, одоо ингэх гэж байна шүү, шарилаа хэдийд авах вэ гэдэг ч юм уу, ямар нэгэн зохион байгуулалт хийж болох л байсан. Соёлтой орнуудад бол шарилд маш хариуцлагатай ханддаг. Бид эхээс наймуулаа. Бүгдээрээ эхийнхээ шарилыг авч, өөр газарт шилжүүлж чаддаггүй юмаа гэхэд ядаж нэг нь санаа тавьж болох л байсан. Гэтэл төр засагт маань иргэдтэйгээ харилцах ийм харилцаа байдаггүй юм байна. Япончуудаас Солонгосын иргэд өвөг дээдсийнхээ шарилыг нэхэмжилж байсан түүх бий. Шарилуудыг нь арчаад хаячихсан байсан. “Хонгилдоон” гэдэг киног нь ч хүмүүс санаж байгаа байх. Тухайн үед тэгээд устгагдсан шарилынхаа мөнгийг авч байлаа. Тэр мөнгөөр нь талийгаачдынхаа нэгдсэн шарил маягаар дурсгалын цогцолбор барьж байгуулсан шүү дээ.

Ярилцсан: Э.Болор

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

39 Comments

  • Anonymous (June 14, 2013 10:44:59 am )

    ХЭЗЭЭ ШАРИЛЫГ НЬЭРГЭДЭГ БОЛОО ВЭ? ХЭДЭН ТӨГРӨГ АВАХ САНААТАЙ БИЗ АМЕРИК РУУГАА ЗАЙЛ

    • huh mongol (June 14, 2013 11:18:35 am )

      chi mu oyunii doroitoltoigoo uhsendee gaihuulaad bga ***** we chi mungunuus une tsentei zuil horwoo deer zunduu bdag yum medwuu ****** batsaan min

    • todorhoi bus.d (June 14, 2013 11:31:40 am )

      bitgii ingej *****tej bgaach chinii etseg eh oir dotnii hunii ***riliig iim bolgocn bol yahuu jhn utga uchirtai ul suuritai yumand handaj bai

    • ganaa (June 14, 2013 3:59:48 pm )

      ter amerikruuga **** gedeg ***** ah duu aav eejteige uurd munh amidrah yum bh daa.uhaan muutai hun bn daa,boduul nasand hureel blgui dee

    • ehnii 2t tenegt (June 14, 2013 10:35:14 pm )

      chi bol ysan ***** cham shig aris numursun chonotoii neg tenger dor amidarch bgaa gej bodohoor aidas hurch bna

    • zochin (September 02, 2013 1:04:20 am )

      Энэ газарт бидний эцэг эх, өвөг дээдэс минь байгаа. Яагаад? яагаад заавал энэ газрыг ухна вэ? Төрийн дээд албан ту******лтан та бүгдийн өвөг дээдс, эцэг эх, ах дүү, садан төрөл нар чинь энд байгаа шүү дэ. Хэдэн халтар төгрөгөөр ийм юм хийхээ болиоч ээ.

  • Anonymous (June 14, 2013 10:46:44 am )

    энэ үнэн юм уу.Хэдэн онд энэ хүний ээж өнгөрсөн юм болоо.
    Арай үгүй байлгүй дээ.

    • mmm (June 14, 2013 10:57:13 am )

      *6 ond gj bga biz de

  • irgen (June 14, 2013 10:48:54 am )

    ene ih tom asuudal shu tur zasag uun deer anhaarah heregtei bu***d surgamjtai l yum gadaad dotoodod bdag humuus anhaarah heregtei neg udur irehed chie yu ch ugui bolson bh vii dee

  • Д ОТГОНЧИМЭГ (June 14, 2013 10:50:04 am )

    иХ ХЭЦҮҮ БАЙНА ДАА ХАРАМСАЖ БАЙНА БИ Ч ГЭСЭН БУРХАН БОЛСОН ДОТНЫ ХҮМҮҮС ДЭЭРЭЭ ОЧООГҮЙ ИХ УДАЖ БАЙНА ТӨР ЗАСАГ ИНГЭЖ БОЛЖ БАЙНА УУ ҮҮН ДЭЭР ТОДОРХОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЦАГ НЬ ӨНГӨРЧИХСӨН БАЙНА ШҮҮДЭЭ ХҮМҮҮС ЭЭ

  • Зочин (June 14, 2013 11:09:55 am )

    Ховд угшилтай ерөнхийлөгч Элбэгдоржоос Асуу Монгол оронд анархизм бүх шатанд үйлчилж байгааг мэдэж ав даа

  • xarz (June 14, 2013 11:19:09 am )

    buruu ,butuu ***ril hondoh n es zuigui asuudal..hunii esond baij bolomgui uildel ym.

  • Anonymous (June 14, 2013 11:26:12 am )

    negent unguruud bidnees holdson hvnii ***riliig ergej ochoodch yah ve de setgeliin zovlon

  • zochin (June 14, 2013 12:03:55 pm )

    ene unen yumuudaa 2006ond ungursun hun bol odoogoos 7jiliin umnu gesen ug tegeheer iim hurdan alga bolno gj bhguie harin uursduu sain yawaagui oloogui bhda

  • Anonymous (June 14, 2013 12:08:45 pm )

    manaihaan bitgii ingeldee ene hunii zow shdee uul ni manai mongold bgaa hyataduud denduu dawarch bgaa ni unen shuu ene hunii zow gej bodoj bna burhan bolooch ni yaj amar bhawdee

  • Эмка (June 14, 2013 12:09:38 pm )

    тодорхой бус-д
    чиний хайртай хүмүүсээс чинь өнгөрөөд ирэхийн цагт чи яг энэ үгээ хэлж чадах болвуу.Тэдгээр шарилууд чинь амьсг********гүй л байгаа болохоос ургамал, хад чулуу болоод хувирчаагүй шүү дээ.

  • Anonymous (June 14, 2013 12:22:31 pm )

    burhan mini, yamar hetsuu horvoo ve, bid hyatadad amidraad bgaa um shig bodogdoh bolloo, h****aa l harna bun ***** solongos, vietnam, dandaa urd zugiinhen, ene humuuseer uvug deedsiinhee humuusiin ***riliig hunduulj doromjluulna gej bj bolomgui, bat-uul ene talaar yariachee, huuheddee l gazar avch uguh gej hotiin mer bolson um bn l daa, erhem tomchuuliin oir dotniihnii ***riliig hundduggui l um bol manaihan ene tal deer um bodoh bolsoh, ingej doromjluulahgui shoo gedgee mongolchuud mini boslogo gargan medegdmeer bn

  • a (June 14, 2013 12:42:49 pm )

    Za tegeed eh ornoo hayaj zugatcihaad u bodoj baisan um be.Eceg ubgudiin saril iig mini uhaad, eh orni tuuhiig min bas sineer biceed,gazar soroo alt erdenes gazriin bayalgiig mini uhaad culmuud duuslaa.Oroitson c gesen medej baigaa bol oboodoo………………………………………………………………………….Ahiad 10 jiliin daraa ireh um bol dandaa gadaad humuus duuren china baij baih bii dee…………………….

  • Anonymous (June 14, 2013 12:48:29 pm )

    er ni owog deedsee hyndleh ni uchir utgatai zyil ***riliin gazraar neg ih yawaad baidag ygyi ch, ene yawdald mash ih haramsaj baina.minii chinii geed bailgyi ene gazrig tor,***shin,buyani baiguullaguud anhaaraldaa awah yyregtei shyy dee.ter gazraar ochilgyi udsan hyn byhend hamaatai medeelel baina

  • chi yu yarih be de mongol geh yum chamd uldeh bish americ ruugaa yavach (June 14, 2013 1:41:51 pm )

    chinii ur huuhed uldeh tsus chine mongoliin irgench bish mongol hunch bish chi oorooroo duusah gadnii hun mongolchuud gazar shoroogoo ashiglah ni tand hamaagui bailtai

  • iron hero (June 14, 2013 2:20:43 pm )

    ingej bolohgui sh de manaihan ene bol ts****id buh mongolchuudad tohioldono.shuu de ymarch hun etseg ehiihee ***ril deer ochej etseg ehteigee amidarch baisan uye dursana.shuu de etseg ehteige amidarch baisan uye dursah saihan shuu de .

  • zochinochin (June 14, 2013 2:55:22 pm )

    amerikd bna uu haana bna ta nar muusain zaahgui shuu,ataarhaj uhlee yu ,end zuvhun uur yaria bolj bna ene hunii haana bh ta naraas asuugaagui ataach m********

  • eej (June 14, 2013 3:22:23 pm )

    vvniig un****d uilj suuna.

  • hmmm (June 14, 2013 4:23:43 pm )

    dalan davhariin ***riliig ger buliihniin olood nuulgej hotoos zaidyy tsetserlegtei tavih gazar hiine geed tosol bariad guigeed baisan zaluus yasiin bol hyrdan tosoln batlagdaad zoohgui bol ene bol zovhon ehlel esuul toriin hyanalt tavih heregtei yamar aimshigtai yum bolood baindaa

  • zochin (June 14, 2013 4:27:06 pm )

    hetsvv l bgaa yum bna daa sain yabj vzsen yum bolo*** burhan bolson hvn gazart vldeesen mahan bie ee ergej baidag gesen herebee iim yum vneheer bolson bol haramsaltai l yum bolson bna bi ch gesen eejiinhee gazariig ergeegvi bgaa neg ergej ochihgvi bol bolohgvi yum bna

  • tuugii (June 14, 2013 5:49:26 pm )

    za yahawdeee,****an iim bsnaas hugjilruu oirtson ni deer shdee.yu ni bolohgui gej? minii huwid ter ***riliin gazriig tsewerleh heregtei gej boddog.

  • xmen (June 14, 2013 7:31:59 pm )

    chi muu mal ovog deedsee hvndelj meddeggvi mal uu mongonoos vnetei zvil bdag gedgiig meddeggui mal bna

  • xmen (June 14, 2013 7:34:00 pm )

    todorhoi bus-d chamd heleh vg alga *****a

  • xmen (June 14, 2013 7:41:50 pm )

    bidend ymar gazar mundsan bishdee hotoo joohon telmeer bna shv de ovoo emee nariin maani ***riliig bvv orold

  • amidrald xairtai (June 14, 2013 9:28:53 pm )

    aab eejee nutagrrluulsan gazar mongolchuud bidend erxem b.g ertnees nar tussax enger gazaor ohgoldo shuug b.n ter arnun gazar chin minii eej emee duu b.gaa shuu dee sanaa zobchixloo b.gaa bolo***

  • hen negen (June 14, 2013 10:30:08 pm )

    ene zarim humuus yamar ***** yum bichdeg yum be? amerik ruuga ****ch geh shig. oorteigoo taarsan uhamsargui yum bichij bh yum. hen ch aav eejiinh n bulshiig uhaad haysan bval asuuj nehehn zov bizdee. hedii ugui bolson ch gesen hunii setgeld ter chin ochij uulzsan yum shig boldog neg gazarn. zarim humuus dotni hunee aldaj uzegui bolohoor oilgohguildee. tgd ch mongol ymar saihan amidraltai blood ene hun hariin orniig zorij amidardag yum.

  • ehnii 2t (June 14, 2013 10:31:33 pm )

    ta 2 uhehgui uy eej aavgui uy uy hussenee bichij buh umiig haraar harj hugjuulj chadahgui hevtej uy ch hiij chadahgui bj hudlaa tom yarihaa boli muu ****** batsaanaa ta nar shig umnuud mongoloor duureed hugjihgui bgaan
    ee chaavaasa ***l durgui hurgechlee

  • ehnii 2t tenegt (June 14, 2013 10:33:22 pm )

    bur zevuu hurgechlee ter ehnii 2 aav eejinhee ***riliig hedeer unelj zarahiim bolo hun munuu

  • Anonymous (June 15, 2013 4:42:52 pm )

    mandakh gej ***iin ***** mun l bna .America-aas irchikhsen yum bna l da chaavas

  • mgl (June 16, 2013 9:58:35 pm )

    yun hongildoon bolood yavchiv

  • zochin (August 25, 2013 10:00:32 pm )

    bid bvgdl mongol shvv dee zarimvvd negen hvmvvs hyatadiin erliiz yumnuud zaildaa

  • bujin (August 26, 2013 2:39:07 am )

    ali hediin bhgui bolson etseg ehiin h u u r ene ter geed bicheed bga humuus mongol mun uu. hugshdiinhuu shariliig hundlehee ch medehgui hudlaa tseejee deldej hashgirsan yumnuud. ta nar shig yumnuudaas bolj mongol uls muhuj magadgui.

  • Zochin (August 26, 2013 9:30:48 am )

    Uregsdiin yasiig ondolzuulne gej buruu yarijee, tiim zanshil baihgui, harin ch eejiinhee shariliig olj awaad sergeegeed dahin hudooluuleh uchirtai, manai mongolchuud zalxuudaa tegej yumiig xoish tawij demii orxidog!

  • Ззочиночинзочиночин (August 26, 2013 9:19:19 pm )

    Хайртай дүү минь байгаа юмсан. Газраас нь зөвшөөрөл авч тавьсан шүү дээ. Ухах гэж байгаа бол бас өмчлөх гэж байгаа бол чадах юм бол үхэгсдээс зөвшөөрөл ав. Тэгээд газрыг нь хөндөөрэй. Тэгж чадахгүй бол хэзээ ч чи эзэн нь болж чадахгүй. Тэр газар чинь үхэгсдийн газар. Тэд зөвшөөрөл авч тайван нойрсох эргээ авсан. Дүүгээр минь битгий оролдоод байгаарай. Тайван нойрлуул.

antalya rent a car