Орон даяар 2012-2013 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт нэг цагт эхэллээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт Орос хэлний шалгалтаар 10.00 цагт эхэлж, ням гаригт 14.20-16.00 цагт Физикийн шалгалтаар өндөрлөх бол бусад өдрүүдийн эхний шалгалт 8.30 цагт эхлэх юм байна.
Шалгалт эхлэхийн өмнө танхимд гэрээний хуудас болон шалгалтын дэвтэр, баганан кодыг хариултын хуудсын хамт тараана. Шалгалтын дэвтэрт тухайн хичээлийн агуулга бүхий даалгавруудтай, диаграмм, хүснэгт, бүдүүвч, зураг, эх бичвэр бүхий материал багтдаг. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн хичээлийн шалгалтын гүйцэтгэх хугацаа 100 минут. Харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут юм байна.
2013 ОНЫ ЭЕШ-ЫН ХУВААРЬ
Сар, өдөр | Цаг минут | Шалгалт |
06 сарын 14 | 1000-1120 | Орос хэл |
1300-1440 | Хими | |
1600-1720 | Англи хэл | |
06 сарын 15 | 0830-0950 | Монгол Улсын түүх |
1130-1310 | Математик | |
1430-1550 | Биологи | |
1700-1820 | Монгол хэл | |
06 сарын 16 | 0830-0950 | Газар зүй |
1130-1250 | Нийгмийн тухай мэдлэг | |
1420-1600 | Физик |
Холбоотой мэдээ
Comments are closed.