antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2013 3 comments

фэйсбүүкт хэдэн LIKE дарсанаа мэдэх боломжтой

нийтлэсэн Admin

Pa201306132506Цахим ертөнцийн гол үнэлэмж болох like-аар залуусын дуу хоолойг илэрхийлж, тэднийг эерэг хандлага, зөв сэтгэлгээнд уриалах зорилготой “Like-д нэгдэцгээе” уриатай шинэ үеийн давалгаанд өнөөдөр 50.000 орчим залуус нэгдээд байна. Энэ бол зөвхөн цахим орчинд нэгдсэн хүмүүсийн тоо юм.

Аянд нэгдсэн залуус www.facebook.com/LikeMongolia хуудсанд зочлон, like-аар дэмжин нэгдэж буйгаа илэрхийлж байсан бол одоо хаанаас ч нэгдэх боломжтой боллоо.
Тодруулбал like төслийн залуус гудамж, талбайд хүмүүстэй биечлэн уулзаж, “Мод тарьсанд like”, “Авлигагүй бол like”, “Архигүй бол like”, “Оюутны 70 like” болон “Таны оролцоонд like” гэсэн таван уриалга, түүнтэй холбоотой мэдээллийг танилцуулж байгаа бөгөөд тэдний авч яваа IPad дээр та like дарж, аянд нэгдэж болох юм.
Бодит орчинд нэгдсэн буюу тусгай програм суулгасан Ipad дээр өөрийн сонгосон уриалгадаа like дарж, аянд нэгдсэн хүний тоо гурван өдрийн дотор 10000 хүрч, гайхалтай амжилт үзүүлээд байна. Like төслийн фэйсбүүк дэх Likemongolia хуудсанд зочилсноор нийслэл Улаанбаатар хотын үе үеийн түүхэн зураг болоод сонирхолтой олон мэдээллийг авч болох юм. Түүнчлэн like төслийн залуус фэйсбүүк орчинд хэрэглэгч хэдэн Like дарж бусдын оруулсан зураг, бичлэг, мэдээллийг дэмжсэн талаарх мэдээллээ мэдэж болох программыг бүтээж оруулсан нь олон залууст таалагдсан байна.
Богино хугацаанд мянга мянган хүн нэг зорилгын төлөө Like-д ийнхүү нэгдсэн нь “Like-д нэгдэцгээе” аяны онцолсон таван ажлыг цаашид үргэлжлүүэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж буйн тод илрэл юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • М.НАРАНБОЛД (June 14, 2013 8:45:09 am )

    ЗӨВ ШҮҮ

  • М.НАРАНБОЛД (June 14, 2013 8:46:25 am )

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭД 16-Р ХОРОО LAEK-Д НЭГДЭХЭД БЭЛЭН БАЙНА ШҮҮ

  • М.НАРАНБОЛД (June 14, 2013 8:54:39 am )

    ИРГЭНИЙ ТАНХИМ БОЛ LAEK
    МОД ТАРЬСАН Д БОЛ LAEK
    АРХГҮЙ МОНГОЛ БОЛ LAEK
    АВЛИГҮЙ БОЛ LAEK
    ОЮУТНЫ 700000 МЯНГА БОЛ LAEK

antalya rent a car