antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2013 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлын тоймоос

нийтлэсэн Admin

a6c008a9f4340c96big6-10 цагаас Нийслэлийн МХГ-ын тавдугаар давхарт сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ.

-ЭКОПРЕНЕР 2013 -Ногоон бизнес санаачилгын олон улсын хэлэлцүүлгийг Монголын Энтерпренерүүдийн холбоо зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр 10:30 цагт Экопренер хөтөлбөрийн хүрээнд уригдан ирж буй Малайз,Израйл зэрэг орны өндөр зэрэглэлийн бизнесийн экспертүүд, зөвлөхүүдийн практик кейс МҮХАҮТ болон Тайж группын сургалтын зааланд зохион байгуулагдана.

-“Америкийн Бүжгийн Одод” тоглолт 19.00 цагт Улсын драмын эрдмийн театрт болно.

-“Татар” хамтлаг 10 жи­лийнхээ ойг тохиолдуулан “Нөлөөллөөс дээгүүрт” аяныг өрнүүлж байгаа билээ. Энэхүү аян өнөөдөр Амгаланд үргэлжилнэ. Аяны уриа нь “Ар­хины нөлөөллөөс дээгүүрт, эрүүл амьдаръя, бусдын муу нөлөөллөөс дээгүүрт, өөртөө эзэн байцгаая, залхуурлын нөлөөллөөс дээгүүрт, нийг­мийн идэвхтэй явцгаая, дагах бус бүтээх, оролцох замаар нөлөөллөөс дээгүүрт байхыг эрмэлзье” юм.

-Монголын оёдолчдын анхдугаар чуулган маргааш болно. “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд  10.00 цагт болох тус чуулганаар тэд өөрсдийн амжилт бүтээл, цаашдын зорилгыг нарийн тодорхойлох юм байна.

-Нийслэлийн Удирдлагын зөвлөл өнөөдөр Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдаж, хуралдаанаар  цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан цогцолборыг Туул гол дээр байгуулах тухай асуудлыг хэлэлцэх юм.

– Гадаад орнуудад амьдарч байгаа монгол иргэд зургадугаар сарын 14-16-ны хооронд суугаа орныхоо Элчин сайдын яам, Консулын газарт очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульдаа оролцон саналаа өгнө. Үүнтэй холбогдуулан ГХЯ-наас 11:00 цагаас мэдээлэл хийнэ.

– МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэлийн давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн шүүх хуралдана.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car