Оскарын наадмын таван номинацын эзэн “Хар Хун” уран сайхны киноны бүжигчид өнөөдөр тоглолтоо хийнэ. Тодруулбал, өнөөдөр маргааш гээд хоёр өдөр Нью-Йоркийн “Сити балет” компанийн бүжигчид Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа “Америкийн бүжгийн одод” тоглолтоо хийх юм байна. Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд багтсан тус тоглолтын онцлох бүтээлээр “Хунт Нуур” бүжгийн жүжиг байх аж. Мөн “Хар болон Цагаан хун”-гийн хэсгээс Монголын үзэгчдэд хүргэх юм байна. Тоглолтыг Монголын урлагийн зөвлөл зохион байгуулж байгаа бөгөөд ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Арга Билэг” этно жааз хамтлаг оролцох гэнэ. Нью-Йоркийн “Сити балет” 90 бүжигчид, 66 хөгжимчдийн бүрэлдэхүүн бүхий симфони найрал хөгжимтэй. Урын сандаа 150 гаруй бүжгийн жүжигтэй, Америкийн хамгийн том бүжгийн компани нэг юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.