antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2011 Comments are off

Цэнгээний газрууд оюутан сурагчдын хөлд дарагддаг боллоо

нийтлэсэн Admin

Монголчууд архин далайд живж байна хэмээн сүүлийн 20-иод жил дээр, дооргүй ярих болсон билээ. Учир нь архи, согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа компаниуд жилд л нэг хүнд 40 орчим литр архи ноогдох хэмжээний үйлдвэрлэсэн гэсэн албан ёсны тоо байна.

Энэ бол зөвхөн дотоодод үйлдвэрлэж байгаа архины хэмжээ. Харин үүн дээр импортоор оруулж ирж байгаа архины хэмжээг нэмвэл дээрх тоо дахин нэмэгдэх нь дамжиггүй. Гудамж, талбай, автобусны буудал гээд хаа сайгүй архидан соггуурсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Ялангуяа Нарантуул, Хархорин, Дэнжийн мянга зэрэг томоохон худалдааны төвийг бараадсан хүмүүс хог түүж, хулгай хийж олсон мөнгөөрөө архи ууж, өдөр хоногийг элээсээр. Тэд яг л араатан амьтан шиг аашилж, амьтдаас ч долоон дор амьдарч байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа байх.

Энэ мэт хавтгайрсан архичдаа Монгол Улс хэдийнэ дийлэхээ больсон. Ийнхүү насанд хүрэгчдийн дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ үлэмж өссөний зэрэгцээ энэ аюулт үзэгдэлд хүүхэд, залуучууд ихээхэн автах боллоо.

Архины хэрэглээ улам залуужиж байна. Өсвөр үеийнхэн буюу 12-17 насныхны дунд явуулсан судалгаагаар тэдний 81.9 хувь нь согтууруулах ундааны хэрэглээтэй орчинд аж төрж, 6-11 дүгээр ангийн сурагчдын 70.6 хувь нь согтууруулах ундааг ямар нэгэн хэмжээгээр хэрэглэсэн байдаг аж.

Тухайлбал, тэдгээрийн 86.8 хувь нь хортой үр дагавар өгсхүйц хэмжээнд, 8.5 хувь нь аюултай хэмжээнд хэрэглэж байгаа гээд бодохоор харамсалтай бас гунигтай.

Хүүхдүүдийн ирээдүй архиар өвчлөхүй гэхээс төр засаг болон төрийн бус байгууллагууд айж эхэллээ. Тиймээс архичин, архи хоёртой тэмцдэг байсан хуучны арга барилаа өөрчилж, нийт хүн ам түүний дотор залуучууд, өсвөр үеийнхнийг соён гэгээрүүлэхэд илүү анхаарлаа хандуулах болов.

Бусад орнуудын жишгийг харахад өсвөр насны хүүхдүүд рүү чиглэсэн архидалтын эсрэг сургалт сурталчилгааг маш ихээр зохион байгуулдаг. Нийт сурталчилгааны 80-аас илүү хувь нь хүүхдүүдийг архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилсан сэргийлэхэд чиглэсэн сургалтууд байдаг байна.

Харин манай улсын хувьд энэ төрлийн сургалт, сурталчилгаа цөөхөн байдаг ба харин ч эсрэгээрээ архины ил болон далд сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр алгасахгүй цацсаар байна. Иймээс өсвөр үе, залуучуудаа архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд өчигдрөөс эхэлжХЗДХЯ болон түүний дэргэдэх “Нийгмийн хэв журам” сүлжээ ТББ, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран ЕБС-ийн сурагчид руу чиглэсэн “Архигүй амьдрал” сургалтыг эхлүүлээд байна.

Тэрээр энэ ондоо багтаж Улаанбаатар хотын зургаан бүсэд сургалт явуулах ба орон нутгийн сургагчид цаашид өсвөр үе, залуучуудын дунд сургалт, нөлөөллийн ажлыг хийх юм байна. Энэхүү сургалт нь нэг сарын турш өрнөх бөгөөд дараагийн ээлжинд их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах юм байна. Гэвч тус сургалт зөвхөн нэг сарын хугацаатай гэсэн.

Тэгэхээр ач холбогдол, үр дүн нь тийм ч сайн байхгүй байх бөгөөд нэгэнт л гадны орнуудаас жишээ авч байгаа юм бол дорвитойхон шиг арга хэмжээ авч, богинохон хугацаанд нэг удаа заагаад өнгөрөх бус хүүхэд, залуучуудын оюун ухаанд суутал нь архины эсрэг сургалтыг явуулах хэрэгтэй байна.

Ерөөсөө манайд архины эсрэг хууль, тогтоомж маш сул байдаг. Байсан ч гэсэн тэр нь хууль бус гууль болоод л дуусдаг. Тухайлбал, Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх хуулийн долдугаар зүйлийн 7.2.2 хэсэгт 21 нас хүрээгүй, эсвэл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэсэн байдаг.

Гэвч энэхүү хуульд захирагдаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага нэг ч алга гэхэд хилсдэхгүй. Бүгдээрээ л ашиг, орлогоо бодон согтуу хүн битгий хәл арван настай хүүхдэд ч архи өгөөд гаргачихдаг гэдгийг бид мэднэ. Өсвөр үеийнхэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хамгийн их дуулддаг үе нь хичээлийн шинэжилтэйдавхцдаг.

Улмаар архидалт ихэсч, баар цэнгээний газрууд оюутан, сурагчдын хөлд дарагдана. Жишээ нь, миний нэг танил надад “захын нэг бааранд ороод хараарай, ихэнх нь арван жилийн сургуулийн сурагч ид байна билээ. Бид ч баар, саванд орохоосоо өнгөрч дээ.

Саяхан нэг бааранд орсон чинь дандаа л хүүхдүүд байсан. Бид ямар дунд нь оролтой биш бушуухан ичээд гарсан ш дээ” гэж хэлсэн юм. Уг нь томчууд биш багачууд ичмээр юм. Ийм байдлаас хэрхэн ангижирч, ирээдүй хойч үедээ архигүй амьдрал бэлэглэх нь томчуудын үүрэг.

Олон зүйл хийж чадахгүй ч юуны түрүүнд ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт архины эсрэг сургалтыг тусгаж өгөх, энэ төрлийн хичээл заах мэргэжилтэн бэлтгэн гаргах зүй ёсны шаардлагыг биелүүлж, мөн хоёр сая гаруйхан хүнтэй манай улсад байгаа 91 архины, 12 спиртийн, 24 шар айрагны үйлдвэрийн тоог дахин багасгах хэрэгтэй байна.

Архийг нэгэн үе зөвхөн хувь хүний өөрийн ухамсар, ёс суртахуунтай нь холбон үздэг байсан бол одоо үед архидалт өвчин болоод байгааг анагаахын ухаан хүлээн зөвшөөрч, баталжээ. Энэхүү өвчин нь нэг хүнийг бус нэг гэр бүлийг, нийгмийн, нэгулсүндэстнийг хамрах аюултай өвчин гэдгийг сэхээрэх цаг иржээ.

Архины сурталчилгаанаас хэдэн цаас халаасандаа хийлээ гэж бодох бус үүний цаана бидний үр хүүхэд, Монголын ирээдүй байгааг хүн бүр эргэцүүлэн бодмоор байна.

Н.Бямбасүрэн
Эх сурвалж: “Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car