УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний сонгогчид хэвлэлд хандаж эхлээд байна.
Түүнийг 76 дотор арай хуулийн мэдлэгээр дээгүүрт ордог иргэний нийгэм, шударга ёс, хүний эрхийг хамгаалах асуудлыг байнга дээгүүрт тавьж ирсэн гэж ойлгодог. Гэвч андуурсан бололтой. Х.Тэмүүжин тойргийнхондоо зориулж Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн хөл бөмбөгийн талбайг тохижуулж өгчээ. Харин уг талбайд хүүхдүүд тоглох эрхгүй гэнэ. Учир нь тус хөлбөмбөгийн талбайд тоглоход цагийн 40 мянган төгрөг төлөх ёстой. Энэ нь зөвхөн мөнгөтэй томчууд л тоглох боломжтой гэсэн үг. Сургуулийн сурагчдад ийм их мөнгө яаж байх билээ. Хүүхдүүд гоё талбайн дэрэгдэх сагсан бөмбөгийн цементэн дээр тоглоно. Төлбөргүй учраас тэр. Уг нь эрхэм гишүүн сонгуульд нэр дэвшихдээ тойргийнхондоо зориулж хөлбөмбөгийн талбай байгуулж өгнө хэмээн амласан юм билээ. Иймээс талбай байгуулагдах тэр мөчид иргэд дуртай цагтаа ирж тоглох юм байх гэж бодсон гэлцдэг. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон хонов гэгчийн үлгэрээр оржээ. Одоо тус талбайд тоглохын тулд “Эрдмийн өргөө” цогцолборын нягтлантай гэрээ байгуулна. Өдрийн төлбөр нь 800 мянган төгрөгөөр. Цагийн 40 мянгын хөлсийг өдрийн хугацаагаар нэмээд үзвэл ихээр бодоход 480 төгрөг болмоор. Харин гэрээний нягтлан түүнийг 800 мянга болгож чадаж байгаа юм. Үндсэн төлбөр ч өндөр. Хөрш сургууль нь хөлбөмбөгийн талбайгаа гадны хүмүүст 30 мянганаар түрээслэдэг гэнэ. Харин УИХ-ын гишүүний талбай ийм өндөр үнэтэй байдаг байна. Зорилгоосоо хазайсан талбайд харцын хүүхэд тоглох боломжгүй болжээ. Тус сургуулийн сурагчдад зориулсан үнийн тариф ч байхгүй. Нэг ёсондоо УИХ-ын эрхэм гишүүн сургуулийн сурагчдаас хөлбөмбөгийнх талбайг булаагаад авчихжээ.
Хөлбөмбөгийн талбай болон эрхэм гишүүнтэй холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл
Хөлбөмбөгийн талбайд өнгөрсөн зун хүмүүс тоглож байх завсар ийм нэгэн үйл явдал болжээ. Тоглогсдыг харж байсан нэгэн залуу тэнд ирчихсэн байсан Х.Тэмүүжин гишүүнд хандан эргэж хараад “Энэ талбайн түрээс арай их юм аа. 20 мянга болгодог ч юм уу, арай хямдруулж болохгүй юу” гэж асуужээ. Тэгэхэд нь эрхэм гишүүн дургуйцсэн янзтай “Мөнгөтэй хүмүүс нь л тоглоно биз дээ” гэж гэнэ. Ингэж хэлэх юм чинээ санаагүй сонгогч тэрхэн зуур эгдүүцэн “Өө, ингэх байсан юм бол Эрдэнэ гишүүнд хэлдэг байж л дээ” гэхэд Х.Тэмүүжин гишүүн уур нь хүрч өнөө залууг нь араас нь барьж аваад “Юу гэнээ, чи” гээд зуурч. Тэгэхэд нь залуу уурсан, яагаад байнаа гээд гараа савсанд гишүүнийг алгадсан мэт хөндлөнгийн хүнд харагдахаар үйлдэл болжээ. Нүд ирмэхийн зуур ийм юм болоход хаанаас гараад ирсэн юм, бүү мэд, буутай хүн үсрэн гарч ирээд тэр залуугийн чамархайд нь буу тулгасан гэнэ. Нүдэнд дасал биш энэ үйлдлийг харсан иргэд айж гайхах зэрэгцэн яах учраа олохгүй байх зуур өнөөх залууг цагдаагийн хэсэг рүү аваад явжээ. УИХ-ын дархан эрхэнд халдлаа гэж үзсэн бололтой. Асуулт асууж хариулт авах гэсэн залууг 30 минут орчмын дараа сулласан байна. Сулласан хүн нь нийслэлийн Ардчилсан намын хорооны дарга Ш.Түвдэндорж. Тэрбээр “За, миний дүү тэгээд олон хүнд яриад байх хэрэггүй биз дээ, тийм ээ” гээд явжээ. Сонгогчид ийм нэгэн явдал болсныг өдгөө нэхэн сөхөж өөр хоорондоо хэлцэж байгаа юм байна. Жирийн иргэний чамархайд буу тулгаж явдаг бие хамгаалагчтай Х.Тэмүүжин гишүүн судалгааны төвтэй, түүндээ ажилладаг хэдэн хүнийг цалинжуулахаас өөр хөрөнгөгүй гэж ярьдаг биш билүү. Тэгвэл одоо хамгаалалтад орохоор баяжчихсан хэрэг үү.
24Цагмн
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 09, 2011 12:57:22 am )
үнэн үү, тэмүүжин гишүүн өөрөө ҮНЭН эсэхээ бичээрэй
-
Anonymous (November 09, 2011 2:13:16 am )
temujim gishuun iim hun bish bhaa bi law huwidaa itgehgui bnaa ene tegehdee zuwhon minii bodol shuu all
-
Anonymous (November 09, 2011 2:38:20 am )
Тэмүүжин хууль мэддэг гэдгээрээ гайхуулж явдаг мөртлөө яагаад хууль зөрчих нь энэ бэ тараг исэхээрээ савандаа багтахгүй адил тэмүүжингийн хууль мэддэг нь савнаасаа хальж байгаа нь тэр Ер нь биеээ тоох өвчин тусаад нилээд хугацаа өнгөрч байгаа ч үүнийг нь саяханаас л монголын ард түмэн мэддэг болоод байгаа шүү дээ хялгасанд бүдэрч ойчвоо тэмүү минь
-
Anonymous (November 09, 2011 2:49:41 am )
Saihan zohiol bichne ee manaihan/
-
Anonymous (November 09, 2011 4:11:08 am )
Naad medee chn batlagdval ene ih medegch tsarailsan golgiig alna aa gaigy yun ih hural yun tsagaan sar avsaa beldej huuree booh daavuuniihaa ereld hat
-
Anonymous (November 09, 2011 4:56:15 am )
deeshee garsan luivarchidiig duuraij bayjih gesen bas 1 muuhan hulgaich ain. oroihon l garch dee temuujin chi odoo idej uuh yum baga bolson shd keke
-
Anonymous (November 09, 2011 5:36:09 am )
gishuun chin manai orts aygui engiin ah bdyn sh de.huuhduud n ehner n yer n engiiin ger bul.urd n bi ulsiin ih hurliin gishuud lag mashin unaj aimar unetei bairand amidardag bhdaa gej boddog bsn.gtl engiin ergedteigeee hamtdaa amidraad yavj bgaa gishuun shuudee.bi lav neg ch hamgaalagch haraaguin bn.bnga l gantsaaraa orj garaaad yavj bdyn sh de.
-
Anonymous (November 09, 2011 9:49:19 pm )
тэнэг явуургүй юм бичиж байх юм, ийм юм хийх хүн биш гэдгийг мэднэ,
-
Anonymous (November 09, 2011 10:11:09 pm )
Хэхэ монголчууд минь эрүүл саруул ухаантай юм бол үүнийг уншаад сонгуулын хар пр ийн эхлэл гэж ойлгох биз. Цаашдаа ч иймэрхүү үлгэрүүд их гарна
-
Anonymous (November 09, 2011 10:12:07 pm )
хаха шал худлаа мэдээ бна,
-
Anonymous (November 09, 2011 11:11:43 pm )
Тэмүүкин гишүүн ийм омогтой хүн биш ээ. Энэнд чинь итгэхгүй юм байна. Хүрэлсүх гэсэн бол шууд итгэнэ. хэхэ
-
Anonymous (November 10, 2011 12:35:41 am )
Tegj ih gutgemeer bgaa bol video bichleg entr tawichaach, Ariuka teneg unshigchdad zoriulsan teneg niitlel bnadaa
-
Anonymous (November 10, 2011 2:50:21 am )
hehe songuuli duhuj bgaa n ch medegdjiin shu gehdee iim itgehiin argagui gutgeleg n gutguulsen hundee magadgui ashigtai bh daa
-
Anonymous (November 10, 2011 5:31:28 am )
hehe yostoi saihan zalsan zohiol bna daa. Tenegl hun songogchdiinhoo hajuud huniig zaamdaad hamgaalagch hulsulj buu tulgana daa. Ene Medeenii site-ch dee
-
Anonymous (November 10, 2011 6:03:40 am )
tord garsan davarsan hulgaic luivarchdiig HOH TENGER GESGEESEER BAIH BOLNO.
-
Anonymous (November 10, 2011 7:03:08 am )
songuuli ehleed hunii ner turd hudlaa haldahaa bolioochee.ter talbai chine hotiin umch ter nuhud l togluuldagshte.temuujin ch munguu tuluud l togloj bgaa bhdaa.yah gej iin hudlaa yum bicuuldeg bnaa,ene erdene l bichuulsen bna.dandaa temuujing hevleled muu helj baidag yum chine yahavde nuguuh n dasaa biz
-
Anonymous (November 10, 2011 7:05:41 am )
erdenee chi boliochee hudlaa yum bichuuleed aluurchin erdeneegiin zahialga bnaa
-
Anonymous (November 10, 2011 10:26:26 am )
temuujin gishuun gaiguiee busdiig ni bich malaaa. hamgiin gaigui ni gej boddog yum.
-
Anonymous (November 10, 2011 12:46:31 pm )
zail
-
Anonymous (November 10, 2011 12:57:00 pm )
muulah gej hen heden togrog ogson bol? shaal orovdoltei yum bichih yum aa, hun unemshmeergui. Butehgui humuust butehgui zahialga ogdog, hahaha
20 Comments