antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2011 Comments are off

“Аав, ээж дээрээ очмоор байгаа бол хулгай хий” гэж охиныг сүрдүүлжээ

нийтлэсэн Admin

-ХУЛГАЙЛАГДСАН  ОХИН ЦАГДАА НАРТ  НАДТАЙ ХАМТ ХОЁР ОХИН БАЙСАН ХЭМЭЭН ЯРЬЖЭЭ-

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд бага насны охидыг хулгайлж, томоохон захууд дээр хүчээр хулгай хийлгэдэг нэгэн бүлэглэлийг илрүүлжээ. Цагдаа нар эрхэлсэн тодорхой ажилгүй 25-32 насны гурван залууг уг хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа юм байна. Тэдгээр залуус “Бид ийм юм хийх хүн биш.Тэр охин худлаа хэлж байна. Та нар чинь юу ч мэдэхгүй жаахан охины худлаа хэлсэн үгээр биднийг хэрэгт гүтгэж болохгүй” гэж мэдүүлснийг албаны эх сурвалж хэлж байна лээ.

Энэ сарын 4-нд Сонгинохайрхан дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт амьдрах Э.Батсайхан гэх иргэнээс “Манай охин хичээлээсээ ирэлгүй алга болчихлоо. Багшаас нь асуусан чинь эрт тарсан гэж байна” гэх мэдээлэл тус дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. Ирсэн мэдээллийн дагуу зургаан настай  Б.Гэрлээ гэх охиныг эрэн сурвалжлах ажиллагаа эхэлсэн аж. Охин 104 дүгээр сургуулийн нэгдүгээр ангид сурдаг аж. Ийнхүү охины талаар ямар ч мэдээлэл байхгүй хоёр  хоносон байна. Гэтэл охин “Хархорин” захаас олджээ.

Энэ талаар эх сурвалжаас авсан мэдээллээр Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар “Хархорин” зах дээр өнгөрсөн бямба гаригт эргүүл хийж байжээ. Тэгтэл нэг охин хүрч ирээд “Цагдаа ахаа намайг авраарай. Танихгүй хүмүүс намайг гэртээ хонуулаад гэрт хүргэж өгөхгүй байна” гээд мэгшиж уйлсан байна.  Харин хамт явж байсан залуу зугатаах гэж оролдоод баригдсан байна.  Ингээд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар охиныг болон хамт явж байсан залууг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн гэнэ. Тэгтэл хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарын авчирч өгсөн охин,  алга болоод эрэн сурвалжилж байсан охин байх нь тэр. Эндээс  хэргийн зангилаа тайлагдаж эхэлсэн байна. Охиныг аав, ээжтэй нь хамт суулгаж байгаад хэргийн талаар байцаалт авчээ. Охин өнгөрсөн долоо хоногт сургуулийнх нь ойролцоо явж байхад нь хэдэн залуу хууран машиндаа суулгаад үл мэдэх газар аваачсан талаар ийн ярьжээ.

“Хичээлээ тараад автобусны буудал  руу явж  байсан чинь нэг ах хүрч ирээд  Бямбаа ах чинь чамайг аваад ир гэнээ. Машинд суучих ах нь хүргээд өгье. Энүүхэн доор чамайг хүлээж байгаа. Ээж чинь ирж чадахгүй гэсэн” гэж хэлээд машиндаа суулгасан. Тэгтэл гэрээс өөр зүг рүү машинтайгаа давхиад байхаар нь чангаар хашгирч  уйлсан. Тэгтэл  нөгөө хоёр  хүн  юундаа уйлаад байгаа юм бэ. Одоо ах дээр чинь очиж байна гэсэн. Нэг мэдсэн чинь  танихгүй газар ирчихсэн байсан. Намайг  “Хулгай хийх юм бол мөнгө өгнө шүү. Бас аав, ээж дээрээ очмоор байгаа бол хулгай хий” гэсэн.  Өөр хоёр охин байгаа. Над шиг хулгайлсан юм шиг байна лээ.  “Хархорин” зах дээр нэг лангуунаас  хулгай хийлгүүлэхээр явж байгаад цагдаа ахтай таарсан” хэмээн охин ярьжээ.

Охины аав, ээж амьдралын боломж тааруу айл гэнэ. Мөн хүүхдээ анхаарах хандлага муу. Охин хамаатан садныдаа аав, ээждээ хэлэлгүй хоночих тохиолдол цөөнгүй байсан гэнэ. Үүнийг анзаарсан залуус охиныг хулгайлсан бололтой. Биднийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очих үед хулгайлагдсан охин ээжтэйгээ ирсэн байв. Цагдаа нар хэрэгт сэжиглэн саатуулаад байгаа залуусын зургийг охинд үзүүлж таниулах ажиллагаа хийж байсан. Охин залуусын зургийг хараад шууд л “Мөн байна” гэсэн хариултыг өгчээ. Охины хэлснээр өөрөөс нь гадна хоёр охиныг хулгайлсан байж магадгүй хэмээн сэжигтнүүдийн ар гэрт нь очиж үзлэг хийх ажил үргэлжилж  байв. Гэхдээ хулгайлагдсан гэх хоёр охиныг цагдаа нар олоогүй байсан юм. Сэжигтнээр татагдаад байгаа залуусаас гадна өөр хүн байх магадлалтай гэдгийг албаны эх сурвалж хэлсэн. Хэргийг УМБГ-т шалгуулахаар өчигдөр шилжүүлсэн байна.

Э.ХҮРЭЛБААТАР

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car