antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2013 Comments are off

Зуслангийн 10 чиглэлд автобус үйлчилж байна

нийтлэсэн Admin

24290Урин дулааны улирал болж нийслэлийн иргэд зусландаа гарч байгаатай холбогдуулан зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн ажлын өдрүүдийн оройн цаг, амралтын өдрүүдэд ачаалал ихтэй болж байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас зуслангийн 10 чиглэлд их багтаамжийн болон микроавтобусуудыг явуулахаар зохицуулалт хийжээ. Их багтаамжийн автобусууд “7 буудал”-аас Жигжид, Гоодой, Баянбулаг зуслангийн чиглэлд 60-90 минутын давтамжтайгаар том хүнд 500₮, хүүхдэд 200₮-өөр үйлчилж байгаа бол 7 буудлаас Өвөр Гүнт, Майхантолгой, Яргайтын богино, Яргайт, Хуурай мухарын чиглэлд 30-120 минутын давтамжтайгаар микроавтобус том хүн-600₮, хүүхдэд-200₮-өөр үйлчилж байна. Автобусууд ажлын өдөр 07:00-22:00 цагт, амралтын өдөр 08:00-22:00 цагт үйлчилж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car