antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2013 Comments are off

Монголчууд нүүрсээрээ хэзээ алтан бороо оруулах вэ

нийтлэсэн Admin

nuursmongolӨөрсдийнхээ хэрэгцээг бүрэн хангаад гадагш нь илүүчилдэг. Зэсийн экспортыг нүүрс хэдийнэ гүйцэж түрүүлсэн. Ийм болохоор манай эдийн засаг энэ салбараасаа их хүлээлттэй болсоор хэдэн жилийг ардаа орхиж байна. Гэвч энд саад тээг их бий.
Газрын доорхи баялгаараа хөгжих гарц Монголд хэтрүүлж хэлбэл хэдэн арваараа л байна. Тэдгээрийн нэг нь нүүрс. Хар алт гэсэн тодотгол үгээр үнэ цэнийг нь илэрхийлдгийг нь бодохоор нэгэн цагт тэндээс алтан бороо орно гэсэн итгэл хүлээлт

 

монголчуудын дунд байдаг. Монгол нүүрсний нөөцөөрөө дэлхийн 10 баяны нэг. Тэгэхээр гарт байгаа боломжийн нэг нь нүүрс болно. Одоогоор тогтоогдоод байгаа нөөцийнх нь хэмжээгээр илэрхийлбэл Монголд 162,3 тэрбум тонн нүүрс байгаа юм байна. Даанч харамсалтай нь Монгол төрийн газрын баялгаа ашиглах өнөөгийн бодлогыг харахаар “Гадаах нь гэрт ороогүй, гэр дэх нь гэдсэнд ороогүй” гэсэн үг санаанд буугаад байх юм.

Уг чанартаа бол нүүрсний бэлээхэн хэрэглэгчид хоёр гараа тосоод, хормойгоо дэвсээд эргэн тойронд сууж байна. Нүүрстай байна гэдэг гал алдахгүй байхын наад захын баталгаа. Галгүй гэр шиг зэвэргэн царайлж, хоосон яндан хонгинож байхаас холуур тавилантай ард түмэн юм байна, бид. Хангай говь хосолсон энэ их өргөн уудам нутагт нүүрс жигд тархалттай, хамгийн чухал нь ил аргаар төвөг чирэгдэл багатай, хөрөнгө зардалд хэмнэлттэй байдлаар олборлох боломжтой гэдгээрээ илт давуу талтай. Энэ нь баялгаасаа илүү бас нэг боломж хэмээн мэргэжлийн хүрээнийхэн онцлох юм билээ. Монгол нутгайн 300 гаруй орд газар, 12 ай савд нүүрсний асар их нөөц байна. Үүнээс төвийн бүс нутагт нийт нөөцний 16.5 хувь, хангайн бүс нутагт 4.7 хувь, говьд 30.6 хувь, баруун бүс нутагт 16.7 хувь, зүүн талд 31.5 хувь нь байдаг гэнэ.Томоохоноос нь гэвэл Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Хөшөөт, Нарийн сухайт, Баянтээг, Могойн голын нүүрсний уурхай гэхчлэн нэрлэнэ. Баруун болон говийн бүсэд коксжих нүүрс зонхилдог. Энэ бол дэлхийн гангийн үйлдвэрлэлийн ганц талх нь гэсэн үг. Тоо баримтаас харвал одоогоор 30 гаруй уурхайг ашиглаж байгаа аж. Түүнчлэн 2011 оны байдлаар нийт 130 шахам аж ахуйн нэгж 180 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гэсэн баримт байх юм билээ.

Өөрсдийнхээхэрэгцээгбүрэн хангаад гадагш нь илүүчилдэг. Зэсийн экспортыг нүүрс хэдийнэ гүйцэж түрүүлсэн. Ийм болохоор манай эдийн засаг энэ салбараасаа их хүлээлттэй болсоор хэдэн жилийг ардаа орхиж байна. Гэвч энд саад тээг их бий. Хамгийн төвөгтэй нь зам, тээвэрлэлт хүргэлтийн асуудал. Үүнийг шийдэхээр төмөр замын үндсэн хоёр хувилбар яригдаж байгаа. Аль нэг нь хэрэгжвэл манай нүүрсийг авах бэлээхэн зах зээл, хэрэглээ нь бий.

Алсдаа гэвэл Япон, Өмнөд Солонгос гэхчлэн хэрэглэгч байна. Дэлхийн хамгийн том импортлогчид тооцогддог Япон улс гэхэд жилдээ 186.9 сая тонн, өмнөд Солонгос 97.1, Тайвань 64,2, сайн найз Хятадууд маань 45,6 сая тонн нүүрс импортолдог гэсэн мэдээллийг АНУ-ын Эрчим хүчний агентлаг уламжилсан байна билээ. Харин хаяа дэрлэн оршдог учраас одоогоор манай нүүрсний гол хэрэглэгч нь БНХАУ болоод байна. Газрын ойр, танилын хуучны хувьд урд хөршийнхөндөө хэн хэнийгээ бодсон гэрээ хэлэлцлээр экспортлоод байх боломж бий. Гагцхүү улс төрийн ухаалаг шийдэл, нарийн мэдрэмж, нандин чанар хэрэгтэй. Тэд бол бэлээхэн аварга том зах зээл гэдгийг мартаж үл болно. Учир нь Хятад эдүгээ нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа. 2010 оны байдлаар Хятадын жилийн нүүрсний хэрэглээ 3,2 тэрбум тонн болж байв. Энэ нь дэлхийн тогтоогдсон нүүрсний нөөцийн 13 орчим хувийг дангаараа хэрэглэж байна гэсэн үг юм. Тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлнь үндсэндээ нүүрсний хэрэглээн дээр тулгуурладаг. Жилд 2,05 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдгээс 68,7 хувийг нь нүүрснээс гарган авдаг юм байна. Хятадын эрчим хүчний бодлого тодорхойлогчид энэ хэрэглээг жилд 3,8 тэрбум тонноос хэтрүүлэхгүй байхаар тооцож байгаа ч 2011 онд 9,7 хувь өссөн гэх тоо баримт байх вм билээ.

Гуравдагч хөршүүдийн тухайд бас л чамлахааргүй том зах зээл. Арлын орныхон манай нүүрсийг авах сонирхлоо нэг бус удаа илэрхийлсэн. Өмнөд Солонгосын хувьд ч сонирхол бас л ийм байна. Энэ бүхнээс харвал монгол нүүрс чанарын хувьд хаана ч нүүр улайлгахгүй байх бүрэн боломжтой. Нүүрсээрээ хөлжих монголчуудын санаархалд тээг болж байгаа хоёр дахь нь хүчин зүйл гэвэл дэлхийн зах зээл дээр сүүлийн үед нүүрсний үнэ унаж байгаа явдал. Үүн дээр монголчуудын урд хөршийнхөнтэйгээ үг хэлээ ололцож чадахгүй, тойрч давхисан толгой дээгүүр бодлогоос болж Хятадууд эдүгээ нуүрсний гол хэрэглээгээ ОХУ-ын экспортоор хангаж байгаа нь нэрмээс болж байна. Өөрөөр хэлбэл бид зах зээлийнхээ нэг хэсгийг алдаж байна гэсэн үг. Монголын нуүрсний экспорт одоо үндсэндээ зогсонги байдалд байна.

Эрдэнэс Тавантолгойн экспорт нэг хэсэгтээ Чалко-гийн өрний хариуд очих бололтой. Энэ бүхнээс шалтгаалан улсын төсөвт үнэ ханшийг нь өөдрөг төсөөллөөр суулгасан ашигт малтмалын орлого тасарахад хүрээд байна. Энэ нь нүүрсээ үнс болгож байгаагаас ялгаа юун билээ.

Н.Алтанхуягийн Засгийн газар 2013 онд 34.7 сая тонн нүүрс экспортолж, түүнээсээ 466.1 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх зорилттой. Ингэхдээ нэг тонн нүүрсний үнэ нэр төрлөөсөө хамааран 83.2-161.2 ам.доллар байхаар тооцож төсөвтөө тусгасан байна билээ. Энэ ч одоогоор лав хэтэрсэн төсөөлөл болчихоод байна.

Монголчуудын ойрын зорилтын нэг нь 2015 он гэхэд жилдээ 60 сая тонн нүүрс олборлож, 55 сая тонн орчмыг нь экспортлох бөгөөд тэр үед манай улсын дотоодын нүүрсний хэрэгцээ 5-6 сая тонн орчим байна гэж байгаа. Өнөөгийн өнгө төрхөөр харах юм бол энэ тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй л байна.

Нөгөөтэйгүүр нүүрсийг боловсруулж өртөг шингээж үнэ хүргэх асуудал аль ч засгийн үед яригдсаар ирсэн нэг сэдэв. Энэ талаар эдүгээ хамгийн санаачлагатай ажиллаж байгаа нь МАК бөгөөд тус компанийхан Элдэвийн уурхайн нүүрсийг хагас коксжуулан экспортод гаргаж байгаа бол, Энержи ресурс Ухаа худгийн нүүрсийг угааж гаргаж үнэ хүргэж байгаа гэх баримтууд бий.

Баялагтай байна гэдэг сайн хэрэг. Гэсэн хэдий ч үүнийг зөв бодлогоор ашигласан цагт л тэр баялаг гэдэг утгаа жинхэнээр илэрхийлдэг. Бэлэн зэлэн байгаа нүүрсний ийм арвин нөөцөө төр зөв бодлогоор залж чиглүүлж чадахгүй байгаа нь Монгольш нэр хүндийг гадаад ертөнцөд унагаж ч мэдэх юм. Үүний нэг жишээ нь Тавантолгойн орд газрын ашиглалт өнөө хэр жинхэнэ утгаараа эхэлж чадаагүи, хөрөнгө оруулагчид, гүйцэтгэгчид гэхчлэн эзэн нь тодорхойгүй хэвээр байна. Баруун Цанхийг ашиглах мөрөөдөл Засгаас засаг дамжин яригдсан хэюэр байна. Дэлхнйн эрчим хүчний үйлдвэрлэлийн зонхилох хэсэг нь нүүрсэндээрсуурилжбайгааөнөөгийн нөхцөл байдал монголчуудыйн хувьд үүлэн чөлөөний нар шиг алтан үе байхыг үгүйсгэх аргагүй. Өвөр ханцуйдаа наймаалцаж, өөр хоорондоо толхилцож байх зуур энэ алтан үе ард хоцорсон байхыг үгүй гэх газаргүй юм. Тэгвэл юун мөнөөх алтан бороо орох, мөрөөдөл талаар болно.

 

П.Ядамдорж

ЭХ СУРВАЛЖ:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car