antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2011 11 comments

“Хагас тайчих, дуулах, од болох”-ыг хүсэгчид олширчээ

нийтлэсэн Admin

Урлаг бол хүнд гоо зүйн мэдрэмж өгч, түүгээр дамжуулан ертөнцийг үзэх гэрэл гэгээтэй үзлийг төлөвшүүлдэг. Тэр тусмаа дуу хөгжмийн урлаг нь уянгат сайхан хөгжим, аялгуут сайхан хоолойтой хоршин хүний сонсох мэдрэмжийг хөгжөөдөг билээ.  Тийм ч учраас сайхан  дуу, чадварлаг  дуучин төрөх нь цөөн байдаг биз. Гэтэл сүүлийн үед дуу хийгээд дуучдыг яг л үйлдвэрийн цехэд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа  мэтээр “бөөндөж  гаргадаг” болсон уу гэлтэй. Телевиз үзэж суутал дуучин бэлтгэж, хамтлаг төрүүлдэг TV  шоу ч гэнэ үү, нэвтрүүлэг ч гэнэ үү нэг зүйл анхаарал их татлаа.   Ажиглаад байхнээ нь  МN25 TV-ийн “Making the band2” гэдэг нэвтрүүлэг юм гэнэ. Охидын хамтлаг төрүүлдэг нэвтрүүлэг гэнэ, өмнө нь бас ийм хамтлаг төрүүлсэн юм гэнээ.  Тэдгээр охидын  дуулах, бүжиглэх, биеэ авч явах,  өөрийгөө илэрхийлэх байдлыг нь анзаарваас,   мань TV-ийнхэн  мэргэжлийн дуучныг бэлтгэж байна гэхээсээ илүү мэргэжлийн “биеэ үнэлэгчийг” бэлтгэж  байна уу даа гэж дуу алдмаар. Тэдний дуулж байгаа дуу нь уянгат гэхээсээ янаглалын, хувцаслалт нь урлагийн гэхээс илүү шөнийн клубын, бүжиглэх нь уран гуалиг  гэхээсээ илүү тайчих үзүүлбэрийн шинжтэй байх юм.  Тэдний дуулсан дуу  гэх,  олон дахин  компьютерийн програмаар засан байж хоолойгоо бичүүлсэн ядмагхан “гиншгэнэсэн” дуугаралтыг, тайчих үзүүлбэрийн гэмээр “бүжиглэлтийг”  зориудаар, зохион байгуулалттайгаар,  айл бүрийн хойморт хүрдэг цэнхэр дэлгэцээр  дахин дахин нэвтрүүлнэ, үзүүлнэ. Ингээд хүссэн, хүсээгүй хүмүүс, голдуу хүүхдүүд тэдний “гиншилтийг дагаад гиншээд” эхэлнэ. Ингэж л тэд “од” болох гараагаа эхлүүлнэ.  Удахгүй  баян чинээлэг, хөрөнгөтэй эрчүүд тэднийг сонирхоод эхлэнэ. Нэг нэгээрээ чинээлэг эрчүүдийн эхнэр /голдуу нууц амраг нь/  болно.  Энд л  тэдний хамтлагийн, эсвэл тэдгээр “оддын” эцсийн зорилго биелэж, тэдний урлагийн замнал түүх  болон дуусгавар болно.

Дашрамд хэлэхэд бүгдээрээ  агуу, супер хоолойтой л биш бол 8 гишүүнтэй хамтлагийнхан бүгд  дуулдаг гэдгийг  би лав сонсоогүй юм байна. Тэдний продюссор ч гэлүү, аранжровшик ч гэлүү,  Рагу ч гэлүү, Хараагүй ч гэлүү нэг гадаад нөхөр энэ талаар мань мэтээс илүү мэдэж байгаа  байлгүй дээ. Тэгээд ч баарны дуучин хүүхнүүдийг бэлтгэж байгаагаа урлагт хувь нэмрээ оруулж байна гэж зарим хүмүүс, байгууллага боддог, ойлгодог  бололтой юм билээ. Хамгийн харамсалтай  нь тэдгээр  охидын  дуулах ч биш, гинших ч биш, бүжиглэх ч биш, тайчих ч биш “үзүүлбэр”-ийг өсвөр үеийн охид багачууд, урлаг хэмээн ойлгож, үлгэр дуурайлал болгон  даган дуурайж  байна.   “Од” болох  өөр олон боломж байдгийг  эдгээр  охидууд харах, мэдэх  сөхөө алга. Амархан “од” болчих боломжийг л тэд эрэлхийлнэ. Тэдэнд хандаж, нүүрээ “тольдохоосоо” илүү, оюун ухаанаа хөгжүүл гэж хэлье.   Ирээдүйд оюун ухаан  л  таныг хөтлөх болно гэдгийг бүү мартаарай гэж захъя. Монголын эмэгтэйчүүд үйл хэргээрээ бусдад үлгэр болж байснаас биш, “үхээнц хоолойгоороо” /дуугаараа/ бусдыг дагуулж байсныг би лав мэдэхгүй.

Ц.Мөнхбаатар gonews


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (November 09, 2011 2:12:22 am )

    arai chee ingej heleed bhdaa yahw ataarhsandaa helj bn gemeer yum chadajgaa yumand arga bhgui gegcheer ed medkuu hun ediin ner gutaanaa gedeg taichij bga bish bujeglej bn ginshgenehgui duulj. chaddiin bol uuniig t\niitelsen hun garj ireed od bolohiig ni hary chadkuu shd. iim bjiij bitii inge .

  • Anonymous (November 09, 2011 3:45:14 am )

    anymone hamtlagaa guitsehgui shuu ene vnen bujgiin hudulguunuu martah geed meriigeed bgaa huuhduud l haragddag sh dee jahan ontsgui haragddag shuu neeree

  • Anonymous (November 10, 2011 2:17:10 am )

    anymone хамаагүй хөөрхөн хүүхэдрүү царайтай мэргэжилийн янхан бэлдэж байгаа юм биш үү алтанцэцэг авгай

  • Anonymous (November 11, 2011 12:58:09 am )

    арай энэ бичсэн шиг биш шүү тэнэг минь зөв бич

  • Anonymous (November 11, 2011 4:46:07 am )

    zuv l helsen bna sh dee.
    Duulah gej bish, hunii zaaj ugsun bujgiin hudulguunuu yaj aldahgui hiih ve gej bgaa yum shig l badg sh dee. Yaval bayn hunii haraand turuund urtuh bol geh uhaanii yum. iim l bna shvv dee.

  • Anonymous (November 11, 2011 7:18:55 am )

    Altantsetseg oor shigee heden mataruud tsugluulchaad yund hvrne gej tsag garzaddag bna aa.Hairan tsag tvvnii orond ooroo mailaad yawj bai tagdgar awgai mini.

  • Anonymous (November 11, 2011 11:07:34 pm )

    anymone hamtlagaa gyitsehgyi duulj chadahgyi ymnuud bna lee

  • Anonymous (November 12, 2011 5:45:09 am )

    ene niitleliig bichsen hun ni exstacy bolon ragug aimar doosh ni hiisen bnaa ug ni gol hun ni prodyussor altantsetseg bsaar btal gants ch ner duridagdaagui bna ner hundtei duuching muulj bichihees aigaad nogooduuliin ni gazar dooguur ortol bichsen bnada hoohiii

  • Anonymous (November 12, 2011 9:25:51 am )

    yun aimar buduuleg yum bichdegiin chi… ingehed chi setguulch hun mun u ain bysdiig doromjloh gj ene mergejliig ezemshsen u chi zugeer l gydamjnii heruulch awgaigaas yalgarah yum alga za nernees ni harhad eregtei l hun shg bna yamar baliar ataarhuu amitan be

  • Anonymous (November 13, 2011 9:34:43 am )

    Ts.Monkhbaatar chi yag zov helj Mongol busguichuudiin ner hundiig ulandaa gishgej ehes zayasan ariun bieg mongo oloh heregsel bolgoj bolohgui ch dee
    manaihan bugd sanal niilj bna

  • Anonymous (November 18, 2011 11:36:32 pm )

    anymone n iluu shdee. manaihan ugasa aimar tuilshirdag humuus shdee. anymone.oo gargaal ter hamtlagaa aytaihan hamtlagiin daitai hamtlag bolgochuul harin ene tv, producer, bas newtruuleg n iluu ner hundtei bh bsan boluuu???????????

antalya rent a car