Улаанбаатар-Сайншанд чиглэлийн орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарьт зургадугаар сарын 17-ноос есдүгээр сарын 09-нийг хүртэл өөрчлөлт оруулахаар болжээ. Ингэснээр долоо хоног бүрийн даваа гарагт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг зорчихгүй. Мөн зургадугаар сарын 21-нээс есдүгээр сарын 13-ныг хүртэл баасан гариг бүрт дээрх чиглэлийн галт тэрэг өдрийн 12:35 цагт Улаанбаатараас хөдөлж, 22:50 цагт Сайншандад очно. Харин Сайншанд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг 00:30 цагт хөдөлж, нийслэлд 12:15 цагт ирэх хуваарьтай болсон байна.
Энэ хуваарийн өөрчлөлтийг Чойр-Наран-Элгэн зөрлөгийн хооронд их засвар хийхтэй холбогдуулан хийж байгаа аж. Дээрх чиглэлийн галт тэрэг есдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн энгийн хуваарийн дагуу явна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.