antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 10, 2013 Comments are off

Волейболын улсын аваргууд тодорлоо

нийтлэсэн Admin

волейболВолейболын 2013 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-9-ны өдрүүдэд болж өнөдөрлөлөө.

Тус тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй зургаан баг оролцсоноос өчигдөр шигшээ тоглолтууд болж медальтнууд тодорсон байна.

Эмэгтэйчүүдээс алтан медалийг “Мөнхтийн” баг хүртсэн бол “Хилчин” спорт хороо, Нийслэлийн боловсролын газрын баг мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Харин эрэгтэйчүүдээс алтан медалийг Орхон аймгийн волейболын холбоо, мөнгө, хүрэл медалийг “Аврагч” спорт хороо, “Ланд Бриж” багууд тус тус хүртэв.

мцээний шилдгүүдийг танилцуулбал:

Xолбогч: Эм-Б.Болор (“Мөнхтийн), Эр-У.Эрдэнэ-Очир (Орхон аймгийн волейболын холбоо)

Давуулагч: Эм-Я.Энхмаа (Нийслэлийн боловсролын газар), Эр-Х.Шинэбаяр (“Ланд Бриж”)

Хамгаалагч: Эм-Н.Нандин-Эрдэнэ (“Хилчин” спорт хороо), Эр-У.Одгэрэл (Орхон аймгийн волейболын холбоо)

Довтлогч: Эм-ОУХМ Л.Нарантуяа (“Хилчин” спорт хороо), Эр-Б.Бямбабаяр (Орхон аймгийн волейболын холбоо)

Тэгш тоглогч:
Эм-Л.Солонгo (“Мөнхтийн”), Эр-Б.Түвшинбат (“Аврагч” спорт хороо)

Дасгалжуулагч: С.Цолмон (“Мөнхтийн”) тус тус шалгарлаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car