Мөнгөугаасан гэх хэрэгт буруутгагдаж буй “МИАТ ” компанийн экс удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид болно. Шүүх хурал долоо хоногийн даваа гаригт болсон ч шүүгчдэгч Ч.Хоролсүрэн хоёр өмгөөлөгчөө сольсон тул хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшилсон юм.
Шүүх хуралд шүүгдэгчээр 2006-2011 оны хооронд МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нар оролцох юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Luigi Fulk (September 12, 2013 12:21:33 pm )
I simply want to mention I am beginner to blogging and site-building and actually enjoyed you’re web blog. More than likely I’m going to bookmark your website . You really have fabulous article content. Thanks a bunch for sharing with us your web page.
2 Comments