antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2013 3 comments

Сэтгэлд хоосрон үлдсэн орон зайг нутаг минь та л дүүргэж явна

нийтлэсэн Admin

imagesСэвэлзүүр салхи  баруунаас үлээх нь тэртээ төрсөн нутгаас минь сэвшив үү гэмээр санагдана.  Эх нутгийн тухай бодол өөрийн эрхгүй оюун санааг минь эзэмдэнэ.

 

Сэтгэлд дотно төрсөн газар нутаг гэж буй. Өвөг дээдсээс авахуулаад өдий миний үе хүртэл, өнөөдөр тэнд миний гэр бүл, миний ахан дүүс элэг бүтэн найртай сайхан амьдарч байна. Жаргал зовлонг хослуулан дуулж,  заяа тавилангаа даатгасаар.  Басхүү шүтэн хайрлан амьдарсаар ирсэн юм. Сүндэрлэн дүнхийх том цаст уулсын урд сүрэглэсэн гэмээр олон жижиг дов толгод намайж,  буман жилийг элээсэн хад чулуу, өнгөөр будав уу гэмээр нов ногоон хангайн нутаг миний нутгийн бараа.

 

Энэ л нутгийн өвс чулуу бүхэн миний бага насны дуртгал.

Зундаа мангир, хөмүүл, гогод, улаан сонгиныг хоолоо амтлахаар түүж, агийн цэнхэр униарт үнэр цээж дотрыг ариусгаж, ааруул ээзгий боорцог ёотонгоо буруу энгэртэй дээлэндээ хийн, хонио бэлчээсээр өдрийг үддэг байсансан. Айл гэрийн ганц тогтсон үр нь юм болохоор аав ээж минь буруу энгэртээ дээл өмсүүлдэг байж билээ.

Өвлийн цагаан цас хунгарласан цагаар цас зөөж, хайлуулан тогоо дүүргэнэ. Цасанд явах нэрийдлээр хэдэн муу сахилгагүй найзуудтайгаа цасан дээр өнхөрч уралдаж, цасан хүн хийж,  харихын алдад гэнэт санасан мэт цас ховхлон ундны ус цасаа аваад улаан хацарлан гэртээ харьдагсан. Нэг удаа өдөржин тоглосондоо догдолж хөөрөөд орой харанхуй нэгэнт суусан хойно цасаа мартан хоосон жуумалзан гэртээ ирж ижий аавдаа чих халуу дүүгтэл загинуулж байсансан.

Тухайн балчир насандаа загнуулсандаа гомдон уйлж байсан ч одоо бол дахиж загнуулахыг хүсэвч мөнх бус орчлонгийн жамаар дахин тийм аз жаргал даанч олдохгүй. Ээж аав минь үгүй болохын цагт эх нутаг л та хоёрыг минь орлох юм. Сэтгэлд хоосрон үлдсэн орон зайг нутаг минь та л дүүргэж явна. Хамгийн сүүлд төрсөн нутгаа орхиод явахад эцгийн минь тэргүүн шиг буурал уулс нь гунигтайхан үлдэж, эхийн минь сэтгэл шиг тунгалаг мөрөн гол нь уйлан дуулан урсаж билээ. Санаж байна. Ижий аав хоёрыгоо! Санаж байна. Уул ус эх нутгаа…

Салхи намайг аядуухан загнина…

Ц.Оюундарь


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • hangai (June 06, 2013 4:14:43 pm )

    YSTOI SHAN BICHSEN BNA YG L NUDEND HARAGDAH SHIG BOLLOO

  • TENGER (June 06, 2013 4:16:52 pm )

    ENIIG BICHSEN HUN YSAN CH AIHTAR SETGELIIN ZURAGLAL URAN DURSLELTEI YM./ GEHDEE MUNDAG BN O

  • mongol (June 06, 2013 5:19:54 pm )

    Аав эжийгээ дурсан шаналсан сэтгэлээ Алтан сайхан нутгынхаа салхиар зөөлрүүлэн уярах нь монгол хүний заяа даанч тэр салхи нь хүртэл амьтай өлгий нутгыг юу ч үгүй сэндчин шархируулан уйлуулж ******лан зовоож байгаа хүмүүс монголчууд биш гэж үү Өмнийн их говь Арын сайхан хангай буянт **********р нутаг гээд бүгд сүйрэн мөхөж байгааг монгол хүн Та өөрийн нүдээр харж бас өөрийн гараар үйлдэж байгаа нь худлаа гэж үү

antalya rent a car