Тайланд улсын Чангмай хотноо маргааш шатрын өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн эхэлнэ.
Тэгвэл өчигдөр Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан манай улсын өсвөрийн баг тамирчид 18 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр эх орноосоо мордлоо. Энэ удаагийн тэмцээн охид, хөвгүүдийн төрөлд 8, 10, 12, 14, 16 болон 20 насны ангиллаар нээлттэй болно.
Тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр орон нутгийн цагаар 20:00 цагт болох аж. Харин маргааш өглөө 09:30-10:30 цагийн хооронд нээлтийн ажиллагаа болсны дараа өдрийн 13:00 цагт тэмцээн эхлэх юм байна.
Энэ удаагийн Ази тивийн аварга тэмцээн найм хоногийн турш үргэлжилж, 13-ны өдөр өндөрлөнө. Харин энэ сарын 14-нд хаалтын ажиллагаа болох юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.