Улаанчулуутын хогийн цэгийн орчим хог түүж амьдралаа залгуулдаг хүү алга болсон байна. Есөн настай С хүү тэнд ээжийнхээ хамт хог түүдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн аж. Гэтэл С хүү уржигдар алга болжээ. Тухайн үед Улаанчулуутын хогийн цэг дээр автомашинтай хүмүүс ирсэн байна. Нэг нь 50, нөгөө нь 20 орчим настай хоёр хүн хүүг аваад явсан гэнэ. Улсын дугааргүй, цагаан өнгийн суудлын автомашинтай тэд “Морь унах хүүхэд хайж байна. Хурдан морь унаад өгчих хүүхэд байна уу” гэж хог түүдэг хүмүүсээс асууж сураглаж яваад байж. Тэд хогийн цэг орчмоор нэлээд эргэлдэж байгаад гэнэтхэн яваад өгсөн гэнэ. Тэгтэл С хүү алга болсныг ээж нь анзаарчээ. Хүүг өнөөх хурдан морины унаач хүүхэд хайж явсан хүмүүс ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүй аваад явсан байжээ. Есөн настай С хүүг ээж нь хайж арга ядаад цагдаагийн газарт хандсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хүүг авч явсан хүмүүсийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
123456 (June 06, 2013 8:42:13 am )
Хөөрхий хүү олдоосой.
1 Comment