Өнгөрсөн хоёрдугаар сард Тагнуулын ерөнхий газрын, Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг сэжигтнээр татан УМБГ-т шалгаж байна гэж хэсэгтээ л шуугиж байсан.
Харин эл мэдээллийг тус газраас үгүйсгэж байсан боловч тухайн үед хууль хяналтын байгууллага дээрх эрхмийг шалгаж байгаа нь үнэн гэж хоёр талтай мэдээлэл гарч иргэдийг төөрөгдүүлж байсан юм.
Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Улсын мөрдөн байцаах газраас хурандаа Д.Цогтбаатарыг онц хүнд гэмт хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорих болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ талаар ТЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Хурандаа Д.Цогтбаатарыг улсын нууцтай холбоотой хэргээр шалгаж байсан нь үнэн.
Гэхдээ уг хэргийг тухайн үед холбогдох газрууд нь шалгаад хэрэгт холбогдолгүй гэдгийг тогтоосны үндсэнд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Хамгийн гол нь Д.Цогтбаатар хурандаа өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа түдгэлзэж байгаад хэргээ шалгуулж дууссан.
Харин өнөөдөр өөр нэгэн хэрэгт холбогдуулан шалгах болсон гэнэ. Ямартай ч дарга одоогоор ажилдаа ирээгүй байгаа учраас бид тоймтой хариу хэлж мэдэхгүй байна. Тэгээд ч манайд албан ёсоор мэдэгдээгүй байгаа” гэсэн юм.
Албан бус эх сурвалжийн “Д.Цогтбаатарыг хүн амины хэргээр шалгаж байгаа” байх гэсэн мэдээллийг өгөв.
Тэгэхээр зарим эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг хүн амины онц ноцтой хэрэгт хоолбогдуулан шалгаж байгаа гэсэн боловч холбогдох хуулийн байгууллагынхан эрс үгүйсгэсэн тайлбарыг өгч байсан.
Харин ойрын эх сурвалжууд 2010 онд түүнийг улсын нууц задруулсан гэх хэргээр Улсын ерөнхий поркурорны газарт шалгаж байсан. Тухайн үед ажиллаж байсан эрхмүүд Д.Цогтбаатартай холбоотой хэргийг нуун дарагдуулж хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан. Харин одоо энэ хэргийг сэргээхээр УМБГ-аас хөдөлж эхэлсэн байх хэмээн эх сурвалж өгүүлэв.
Түүнчлэн Д.Цогтбаатарыг тагнуулын албанд ажиллахын зэрэгцээ хувийн бизнестээ ихээхэн анхаарал хандуулдаг байсан гэдгийг олон хүн гэрчилэх юм билээ.
Тодруулбал түүнийг улсын хилээр хууль бусаар алт гаргаж буй гэмт хэргийг илрүүлэхдээ өөрийн танил талаа татан оруулж хууль бус үйлдэл хийж нэлээд хөрөнгөжиж байсан гэх юм билээ.
2005-2006 онд байр хөлслөн амьдарч байсан хурандааг нэг л нартай өдөр гэнэт баяжигч болон Япон хорооллын өндөр үнэтэй тансаг харшид нүүн орсныг тухайн үед хүмүүс төрийн тусгай албан хаагчийн цалингаар ийм өндөр үнэтэй тансаг харш худалдаж авахгүй дээ гэж битүүхэндээ атаархаж байсан гэдэг.
Мөн тэрбээр Гачуурт тосгонд газар авч, хувийн хаус бариулж, өндөр үнэтэй хөл дүүжлэх унааг баруун солгойгүй сольж байсан гэсэн юм.
Төрийн алба хаагч нэрийн дор гэнэт баяжиж буй хүмүүсийн хөрөнгө орлогын эх үүсвэрийг хаанаас угшилтайг нь тухайн үед хэсэг бүлэг хүмүүс тодруулахыг хүссэн юм билээ. Даанч тэдгээр хүмүүсийн гаргасан гомдлыг шалгахыг хүсээгүй гэсэн.
Зарим хүмүүсийн ярьж буйгаар газрын наймаагаар хөлжсөн, хууль бусаар олж авсан эд хөрөнгөө өөрийнхөө нэр дээр биш ойр дотныхоо хүмүүсийн нэр дээр бүртгүүлдэг гэдгийг эх сурвалжууд мэдээлж байсан. Түүнчлэн цуг ажиллагсад нь түүнийг өөрийг нь шалгасан албан тушаалтныг шантаачилж хааш нь ч гаргахгүй хэцүү байдалд оруулдаг гэж ярьж байсан. Тэд хэлэхдээ “Бид хэрвээ нэр усаа хэлэх юм бол хурандаагийн урт саварт өртөх болно.
Ямар ч байсан шалгуулахаар болсон юм байна лээ. Тиймээс өөр олон зүйл яриад хэрэггүй байх. Тэгээд ч маргааш гэхэд л инээгээд гарч ирж мэдэх хүн шүү” гэж байв. түүнтэй холбоотой мэдээллийг олон хүнээс авах гэсэн боловч “үгүй” гэх хариултыг өгч байсан. Ямартай ч цагдан хоригдсон гэх дуулиан тариад буй Д.Цогтбаатартай холбоотой мэдээллийг эрэн сурвалжилж хүргэх болно.
Үргэлжлэл бий…
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
АН анхаарах ёстой (June 05, 2013 10:01:26 am )
Луйварчин юм байна. Иймэрхүү албан ту******лын луйварчид олон бий
1 Comment