antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2011 Comments are off

Хөдөөний фракцийнхан нийслэлийн паспорттойгоо мэдэрдэггүй

нийтлэсэн Admin

Жил жилийн улсын төсөв батлах, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах болоход УИХ-ын 76 гишүүн талцаж хөдөө, хотын фракцаараа ялгардаг нь гэм биш зан.
Энэ намар гэхэд л АН-ын УИХ дахь бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг гишүүн хөдөөнөөс сонгогдсон 56 гишүүн нэг талд орж нийслэлээс гарч ирсэн хорин гишүүний эсрэг талцаж хотын төсвийг нэмэхээс татгалзсанд цухалдахдаа “Хөдөөний фракцад амжилт хүсье” гэж хэлээд чуулганы танхимыг орхиж одсон билээ. Улсын төсвийн ихэнхийг  хөдөө орон нутагт хуваарилуулж чадсандаа хөдөөний фракцийнхан баясан хоцроход хотын экс мэр Ц.Батбаяр гишүүн бас бухимдаж “Нийслэлд гурван жил гаран амьдарсан хөдөөний гишүүд цөмөөрөө хотын паспорттой гэдгээ санаж яваач” гэж унтууцав.
Сүүлийн гурван жилд орон нутгаас бараг наяад сумын хүн амтай тэнцэх иргэд Улаанбаатарт шилжиж ирсэн бөгөөд хотын бүртгэлтэй иргэдийн тоо 1 сая 190.4 мянга боловч нийт хүн амын 1.5 сая нь зөвхөн нийслэлд амьдардгийг хөдөөний фракцийн нөхөд даанч ойлгохгүйд хоёр гишүүн тийнхүү цухалджээ.

Маш нууц сониноос…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car